2015-2016 онд Япон улсын Нийгата Их Сургуулийн оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа
Шаардлага:
Хүсэлт гаргагч нь дараах шаардлагуудыг бүгдийг нь хангасан байна.
- МУИС-ийн бакалаврын 1-3 курсийн оюутан байх. /Магистр, Докторын оюутнууд тухайн салбар сургуультайгаа шууд холбогдоно. Нийгата Их Сургуулийн гадаад харилцааны хэлтсээс дэлгэрэнгүй мэдээллийг авна уу./
- Сайн дүнтэй байх (Жассогийн үнэлгээгээр 2.3 онооноос илүү байх, үнэлгээг хэрхэн тооцохыг хавсаргав), Англи юм уу Япон хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
- Хөтөлбөрт үр дүнтэй хамрагдах хэмжээний биеийн болоод оюун ухааны өндөр чадамжтай байх
Солилцооны хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа:
- Нэг болон хоёр семестр сурахаас үл хамааран хичээл 2015 оны аравдугаар сард эхэлнэ.
2015 оны намрын семестр: 2015 оны аравдугаар сарын 1-нээс 2016 оны хоёрдугаар сарын 29 /хичээл 2 дугаар сарын эхээр дуусна./
2016 оны хаврын семестр: 2016 оны дөрөвдүгээр сарын 1- 2016 оны наймдугаар сарын 31 /хичээл наймдугаар сарын эхээр дуусна./
Нийгита Их Сургуулийн академик хуанлийг дараах цахим хуудаснаас үзэх боломжтой:
http://www.niigata-u.ac.jp/intl/shindai/tanpro.html
Бүрдүүлэх материалууд :
- Өргөдлийн маягт /Зураг наасан байх/ ТАТАХ
- Дүнгийн хуулбар /Жассогийн үнэлгээгээр тооцсон оноог доор нь бичнэ/
- Бүрэлдэхүүн сургуулийн захирал эсвэл удирдагч багшаас авсан тодорхойлолт /Reccomendation letter/
- Суралцаж буйг нотлох гэрчилгээ /The certificate of Enrollment/
- Гадаад паспортын хуулбар /Хараахан авч амжаагүй бол төрсний гэрчилгээг орчуулаад явуулж болно. Гадаад паспорт гарсны дараа нөхөн явуулах ёстой./
- Эрүүл мэндийн хуудсын маягт ТАТАХ
- Япон улсад нэвтрэн орох эрхийг нотлох өргөдлийн маягт ТАТАХ нэг хувь зураг наасан байх ёстой/. Нийгата Их Сургууль нь оюутны өмнөөс Япон улсын гадаадын иргэн харьяатын газарт уг өргөдлийн маягтыг явуулна. Ингэснээр тухайн оюутан визээ богино хугацаанд авах боломжтой болно.
- 4×3 хэмжээтэй зураг 2 ширхэг /зургийн ард нэрээ бичсэн байна/.
- Япон хэлний түвшин тогтоох шалгалтын гэрчилгээний хуулбар /JLPT/
- Англи хэлний түвшин тогтоох шалгалтын гэрчилгээний хуулбар /TOFEL, IELTS…/
- Шалгах хуудас ТАТАХ
Тэтгэлэг: Нийгата Их Сургууль нь солилцооны оюутныг сургалтын төлбөр, элсэлтийн хураамж, шалгалтын төлбөрөөс чөлөөлнө.
Суралцах хөтөлбөр :
Солилцооны оюутнууд нь дараах вэбсайтаас сургалтын хөтөлбөртэй танилцаж болно.
http://www.niigata-u.ac.jp/intl/shindai/tanpro.html
- Япон хэлний эрчимжүүлсэн курс-Долоо хоногт 10 цаг орно. Анхан, үндсэн, дунд, дээд гэсэн 4 шаттай. Оюутнууд түвшин тогтоох шалгалт өгнө.
- Ердийн курс–Өөрсдийн хүссэн хичээлээ сонгон үзэх боломжтой. /Зарим хичээл бүх оюутан сонгох эрхгүй эсвэл хязгаарлагдмал нөөц бололцооноос бусад тохиолдол/. Ихэнх хичээл Япон хэлээр ба Англи хэл дээр явагдана. Мөн олон улсын оюутнуудад зориулсан өөр хэл дээр явагдах хичээл байна. Мөн долоо хоногт 3 удаа орох Япон хэлний ердийн курс сонгох боломжтой. Энэ нь анхан, дунд, дээд гэсэн 3 шаттай.
Оюутнууд бүрдүүлсэн материалуудаа нэг PDF file болгоод 2015 оны 5 дугаар сарын 28-ны дотор studentaffairs.num.edu.mn хаягаар илгээнэ, мөн заасан хугацаанд цаасаар 1 дүгээр байрны 219 тоотод авчирч өгнө үү.