• Элсэлт
  • Оюутан
  • Судалгаа
  • Төгсөгч
  • Тэнхимүүд
  • ENG

bs@num.edu.mn +976 7575 4400       

Бизнесийн сургууль

  • Нүүр
  • Бидний тухай
    • Танилцуулга
    • Тэнхимүүд
    • Удирдлага, багш нар
    • Суралцагчийн булан
  • Мэдээ
  • Сургалт
    • Баклаврын хөтөлбөр
    • Магистр
    • Доктор (Ph.D)
    • Олон улсын хамтарсан хөтөлбөр
  • Судалгаа
    • Ном, сурах бичиг
    • Эрхлэн гаргадаг сэтгүүл
    • Олон улсын эрдэм шинжилгээний хурал
  • Хамтын ажиллагаа
    • Дотоод хамтын ажиллагаа
    • Гадаад хамтын ажиллагаа
  • Нүүр
  • Бидний тухай
    • Танилцуулга
    • Тэнхимүүд
    • Удирдлага, багш нар
    • Суралцагчийн булан
  • Мэдээ
  • Сургалт
    • Баклаврын хөтөлбөр
    • Магистр
    • Доктор (Ph.D)
    • Олон улсын хамтарсан хөтөлбөр
  • Судалгаа
    • Ном, сурах бичиг
    • Эрхлэн гаргадаг сэтгүүл
    • Олон улсын эрдэм шинжилгээний хурал
  • Хамтын ажиллагаа
    • Дотоод хамтын ажиллагаа
    • Гадаад хамтын ажиллагаа
2018-04-23 by ganbold Мэдээ 0 comments

НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН XXI ОЛИМПИАДАД МУИС-ИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛЬ АВАРГАЛЛАА

Нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын шилдэг оюутнуудыг шалгаруулах, ирээдүйн мэргэжилтнүүдийн мэргэжлийн мэдлэгийн түвшинг дээшлүүлэх, оюутнуудын биеэ дайчлан суралцах идэвхийг өрнүүлэх, багш нарын ажлын туршлага, арга барилыг харилцан баяжуулахад туслах, нягтлан бодох бүртгэлийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан ахмадуудаа алдаршуулах зорилгоор нягтлан бодох бүртгэлийн улсын олимпиадыг Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. 21 дэх удаагийн олимпиад энэ сарын 19, 20-ны өдрүүдэд болсон бөгөөд Монгол Улсын Гавъяат эдийн засагч, ММНБИ-ийн 5 дахь ерөнхийлөгч, Монгол Улсын Анхны Мэргэшсэн нягтлан бодогч, Аудитор Цэрэнгаваагийн Жигдэнгийн нэрэмжит болгон зохион байгууллаа.

Энэ удаагийн олимпиадад МУИС, СЭЗИС, ХААИС-ийн Эдийн засаг бизнесийн сургууль, Мандах ИС, Олон улсын эдийн засаг бизнесийн сургууль, Отгонтэнгэр ИС, Этүгэн ИС, ХУИС, Улаанбаатар-Эрдэм ИС, орон нутгаас Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн Баянхонгор аймаг дахь салбар, Ховд ИС, Завхан МУИС, Мандах ИС-ийн Дархан салбар сургууль, нийт 13 их дээд сургуулийн 65 оюутан оролцлоо. Олимпиад 2 үе шаттай ба эхний шатанд оюутнууд бие дааж Санхүүгийн тайлагналын болон нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт, Санхүүгийн ба зардлын бүртгэл, англи хэл зэрэг сэдвийн хүрээнд тест бөглөх, сэдэвчилсэн бодлого бодон өрсөлдсөн бол 2-р шатны уралдаанд багаар кейс дасгал дээр ажиллав.
 Олимпиадаас шилдэг сургууль, шилдэг багш, шилдэг 10 оюутныг шалгаруулдаг бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн улсын XXI олимпиадын аваргаар Н.Дамдиндорж багштай МУИС-ийн баг тодорч, 2-р байрт П.Доржпүрэв багштай СЭЗИС, 3-р байрт Г.Амарбаясгалан багштай Мандах ИС-ийн Дархан салбар сургууль, хувийн дүнгээр ТОП-10 оюутны 1-р байрт СЭЗИС-ийн 4-р курсын оюутан Э.Насантогтох шалгарлаа.
 Эхний 10 байр эзэлсэн оюутнууд
1.Энхболдын Насантогтох-СЭЗИС, 147 оноо
2.Готовсүрэнгийн Гүнсэлмаа-МУИС-БС, 140.5 оноо
3.Амаржаргалын Шижирбаатар-Мандах ИС Дархан салбар, 139 оноо
4.Мөнхбаатарын Батцоож-МУИС БС, 138 оноо
4.Гэрэлийн Хулан-МУИС БС, 138 оноо
5.Эрдэнэлхагвын Гэрэлсувд-МУИС БС, 131.5 оноо
6.Пүрэвхүүгийн Пүлжин- Мандах ИС Дархан салбар, 119.5 оноо
7.Батмөнхийн Батгэрэл- МУИС БС, 118.5 оноо
7.Ганбаатарын Ариунжаргал-СЭЗИС, 118.5 оноо
7.Отгонбаярын Сарангуа-Мандах ИС, 118.5 оноо
8.Болормаагийн Анужин-ХААИС, 115.5 оноо
9.Хаштогоогийн Бадамгарав-Мандах ИС, 114.5 оноо
10.Нямсүрэнгийн Энхтайван- Мандах ИС Дархан салбар, 113.5 оноо
 Энэхүү олимпиад нь нягтлан бодох бүртгэл, аудитын салбарынхны хувьд чухал ач холбогдолтой. Нягтлан бодогч мэргэжлээр бэлтгэдэг их дээд сургуулиуд олимпиадад оролцохын тулд эртнээс сургууль дээрээ шалгаруулалт явуулж, улмаар сургууль сургуулиасаа шалгарсан 5 оюутан гүнзгийрүүлсэн хөтөлбөрөөр бэлтгэж олимпиадад оролцдог. Олимпиадад оролцсон оюутнууд сайн мэргэжилтнүүд болж, Монгол Улсынхаа нийгэм, эдийн засаг, боловсролын салбарт тэргүүлэн ажиллаж байгаа жишээ олон бий. Ихэвчлэн их дээд сургуулийн багш нар, гадаадын хөрөнгө оруулалттай компани болон дотоодын сайн мэргэжилтнүүд болдог. Олимпиадад эхний топ 10 байр эзэлсэн оюутнууд ажлын байраар ч бүрэн хангагддаг.
 Нягтлан бодох бүртгэлийн улсын олимпиадад өнгөрсөн 20 жилийн хугацаанд Мандах ИС 10 удаа, СЭЗИС 8 удаа, МУИС 2 удаа аваргалж байжээ.
“Тохирох ажилд нь зөв хүнийг” төсөл хэрэгжиж эхэлнэPrevious Post
"МӨНГӨ САНХҮҮ” сэтгүүлд судалгааны бүтээл ирүүлэхийг урьж байнаNext Post

Шинэ мэдээ

  • МУИС-ИЙН БС-ИЙН МАГИСТР, ДОКТОРЫН  2025- 2026- ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ХАВРЫН УЛИРЛЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН УДИРДАМЖ
    МУИС-ИЙН БС-ИЙН МАГИСТР, ДОКТОРЫН 2025- 2026- ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ХАВРЫН УЛИРЛЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН УДИРДАМЖ
    2026-05-07
  • ЭШХ БОЛЖ ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА
    ЭШХ БОЛЖ ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА
    2026-04-28
  • Судлаач оюутан 2026 оюутны эрдэм шинжилгээний VII бага хурлын удирдамж
    Судлаач оюутан 2026 оюутны эрдэм шинжилгээний VII бага хурлын удирдамж
    2026-03-19

Category

  • Зарлал 18
  • Мэдээ 441
  • Олимпиадын мэдээ 3
  • Тэргүүн мэдээ 5
  • Үйл явдал 2
August 2026
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« May    

СиСи систем

Дүрэм журам

Цахим хуудас

Номын сан

Ахисан түвшний сургууль

  • Зарлал
  • Мэдээ
  • Олимпиадын мэдээ
  • Тэргүүн мэдээ
  • Үйл явдал

Хаяг:
Улаанбаатар хот, Их сургуулийн гудамж 1, Бага тойруу, Монгол Улсын Их сургууль хичээлийн IV байр
Утас:
+976-7575 4400 (4101)
Цахим шуудан:
bs@num.edu.mn

@2025 Монгол улсын их сургууль, Бизнесийн сургууль