• Элсэлт
  • Оюутан
  • Судалгаа
  • Төгсөгч
  • Тэнхимүүд
  • ENG

bs@num.edu.mn +976 7575 4400       

logo
  • Нүүр
  • Бидний тухай
    • Захирлын мэндчилгээ
    • Түүхэн замнал
    • Тэнхимүүд
    • Удирдлага, багш нар
    • Суралцагчийн булан
  • Мэдээ
  • Сургалт
    • Баклаврын хөтөлбөр
    • Магистр
    • Доктор (Ph.D)
    • Олон улсын хамтарсан хөтөлбөр
  • Судалгаа
    • Ном, сурах бичиг
    • Эрхлэн гаргадаг сэтгүүл
    • Олон улсын эрдэм шинжилгээний хурал
  • Хамтын ажиллагаа
    • Дотоод хамтын ажиллагаа
    • Гадаад хамтын ажиллагаа
  • Нүүр
  • Бидний тухай
    • Захирлын мэндчилгээ
    • Түүхэн замнал
    • Тэнхимүүд
    • Удирдлага, багш нар
    • Суралцагчийн булан
  • Мэдээ
  • Сургалт
    • Баклаврын хөтөлбөр
    • Магистр
    • Доктор (Ph.D)
    • Олон улсын хамтарсан хөтөлбөр
  • Судалгаа
    • Ном, сурах бичиг
    • Эрхлэн гаргадаг сэтгүүл
    • Олон улсын эрдэм шинжилгээний хурал
  • Хамтын ажиллагаа
    • Дотоод хамтын ажиллагаа
    • Гадаад хамтын ажиллагаа

Эн Си Си Боловсрол байгууллагатай хамтарсан бизнесийн удирдлагын хөтөлбөрийн төгсөлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдлаа

2018-09-10

МУИС-ийн Бизнесийн сургуулийн Их Британийн Эн Си Си Боловсрол байгууллагатай хамтарсан бизнесийн удирдлагын бэлтгэл, бакалавр, магистрын хөтөлбөрийн 2017-2018 оны хичээлийн жилийн төгсөлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.

 

Төгсөлтийн үйл ажиллагаанд Бизнесийн сургуулийн захиралын үүрэг гүйцэтгэгч доктор, профессор Ч.Энхбаяр, Менежментийн тэнхимийн доктор, профессор Н.Сонинтамир, Менежментийн тэнхимийн эрхлэгч доктор, дэд профессор, Д.Энх-Отгон, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн нар оролцож төгсөгчдөд баяр хүргэж, цаашдын ажил, сурлагт амжилт хүслээ.

Өнгөрөгч  хичээлийн жилд магистрын 3 суралцагч монгол дахь нэг жилийн хөтөлбөрийг амжилттай төгсөж гэрчилгээгээ гардан авсан байна.

Эдгээр төгсөгчид ирэх хичээлийн жилд Их британийн 0,5 жилийн хөтөлбөрт сурадцаж магистрын зэрэг хамгаалахаа илэрхийлсэн байна.

 

 

Мөн бакалаврын суралцагчид амжилттай төгсөж Английн University of Worcester сургуульд суралцаж байна.

Их дээд сургуулийн бэлтгэл хөтөлбөрийг төгсөгчид энэ хичээлийн жилд Level 4 Diploma in Business  буюу дараагийн түвшинд шилжин суралцаж байна. Эдгээр төгсөгчдөөс  2018-219 оны хичээлийн жилд Английн University of Westminster сургуульд Business Management (Entrepreneurship) мэргэжилээр шилжин суралцах гэж буй зэрэг амжилтдуудаар Эн Си Си хөтөлбөрийн өнгөрч хичээлийн жилийн үйл ажиллагаа дүгнэгдлээ.

 

 

Төгсөлтийн үйл ажиллагааны үеэр төгсөгч оюутнууд хөтөлбөрт суралцсанаар гарсан эерэг үр дүнгүүдийн тухай сэтгэгдлүүдээ илэрхийлж байснаас Level 5 Diploma in Business хөтөлбөрт амжилттай суралцаж төгсөн, ажлын гараагаа эхлээд буй М. Мөнх-Одын үгийг хүргэж байна.

“Би МУИС-Бизнесийн сургуулийн NCC Education байгууллагатай хамтран хэрэгжүүлдэг хөтөлбөрт өнгөрсөн 2 жилийн хугацаанд суралцаж өнөөдөр Бизнесийн удирдлагын дипломыг сургуулийн багш хамт олон болон МУИС-Бизнесийн сургуулийн захиралаас гардаж авлаа. Эх орондоо гадаадын их дээд сургуулийн боловсрол эзэмших энэ боломжийг олгосон та бүхэнд баярласан талархсанаа илэрхийлж байна. 

 

 

Энэ хөтөлбөрийн давуу тал болох англи хэл дээр МУИС – ийн чадварлаг багш нараар Их Британий сургалтын хөтөлбөрийг заалгаж, суралцах туйлын таатай байлаа.

Энэхүү хөтөлбөрт суралцсанаар олон олон давуу талуудыг өөртөө бий болгож чадлаа. Миний бие одоогоор Монголын Хөрөнгийн Бирж “Арилжааны төлбөр тооцоо” ХХК-д Гадаад харилцаа, маркетингийн ажилтанаар ажиллахийн зэрэгцээ NCC хөтөлбөрийн санал болгож буй Онлайн хөтөлбөрөөр Англи улсын Worcester-ийн их сургуульд суралцаж байна. Хүссэн зүйлдээ хичээж мэрийвэл үр дүн нь заавал гарч ирдэг юм байна. “

 

Шинэ мэдээ

  • Ажлын байрны зар
    2025-06-04
  • Ж.Питер Морроугийн нэрэмжит Хаан банкны олимпиад болж өндөрлөлөө
    Ж.Питер Морроугийн нэрэмжит Хаан банкны олимпиад болж өндөрлөлөө
    2025-05-16
  • “DBM INTERNSHIP-2025” цалинтай дадлагажих хөтөлбөрийг зарлаж байна.
    “DBM INTERNSHIP-2025” цалинтай дадлагажих хөтөлбөрийг зарлаж байна.
    2025-05-14

Category

  • Зарлал 9
  • Мэдээ 421
  • Олимпиадын мэдээ 3
  • Тэргүүн мэдээ 4
June 2025
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
« May    

СиСи систем

Дүрэм журам

Цахим хуудас

Номын сан

Ахисан түвшний сургууль

  • Зарлал
  • Мэдээ
  • Олимпиадын мэдээ
  • Тэргүүн мэдээ

Хаяг:
Улаанбаатар хот, Их сургуулийн гудамж 1, Бага тойруу, Монгол Улсын Их сургууль хичээлийн IV байр
Утас:
+976-7575 4400 (4101)
Цахим шуудан:
bs@num.edu.mn

@2025 Монгол улсын их сургууль, Бизнесийн сургууль