• Элсэлт
  • Оюутан
  • Судалгаа
  • Төгсөгч
  • Тэнхимүүд
  • ENG

bs@num.edu.mn +976 7575 4400       

logo
  • Нүүр
  • Бидний тухай
    • Захирлын мэндчилгээ
    • Түүхэн замнал
    • Тэнхимүүд
    • Удирдлага, багш нар
    • Суралцагчийн булан
  • Мэдээ
  • Сургалт
    • Баклаврын хөтөлбөр
    • Магистр
    • Доктор (Ph.D)
    • Олон улсын хамтарсан хөтөлбөр
  • Судалгаа
    • Ном, сурах бичиг
    • Эрхлэн гаргадаг сэтгүүл
    • Олон улсын эрдэм шинжилгээний хурал
  • Хамтын ажиллагаа
    • Дотоод хамтын ажиллагаа
    • Гадаад хамтын ажиллагаа
  • Нүүр
  • Бидний тухай
    • Захирлын мэндчилгээ
    • Түүхэн замнал
    • Тэнхимүүд
    • Удирдлага, багш нар
    • Суралцагчийн булан
  • Мэдээ
  • Сургалт
    • Баклаврын хөтөлбөр
    • Магистр
    • Доктор (Ph.D)
    • Олон улсын хамтарсан хөтөлбөр
  • Судалгаа
    • Ном, сурах бичиг
    • Эрхлэн гаргадаг сэтгүүл
    • Олон улсын эрдэм шинжилгээний хурал
  • Хамтын ажиллагаа
    • Дотоод хамтын ажиллагаа
    • Гадаад хамтын ажиллагаа

БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН БАКАЛАВРЫН ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН УДИРДАМЖ

2018-11-28

БАТЛАВ: МУИС-ИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ……………………Ч.ЭНХБАЯР  /ДОК. ПРОФ/

 

МУИС-ИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН

БАКАЛАВРЫН ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ

ХУРЛЫН  УДИРДАМЖ 

2018 оны 11-р сарын 28

МУИС-ийн Бизнесийн сургуулийн бакалаврын оюутнуудын дунд улирал бүр зохион байгуулагддаг эрдэм шинжилгээний хурал 2018 оны 11 сарын 30-ны өдөр зохион байгуулагдах гэж байна. 

Нэг. Зохион байгуулалт

Хугацаа: 2018 оны 11-р сарын 30- ны 13.30 цагт

Газар: Хичээлийн IV байр 314 тоот танхимд

  1. Тус хуралд тавигдах илтгэлүүд нь Бизнесийн сургуулийн тэнхим тус бүрийн бакалаврын оюутны эрдэм шинжилгээний хурлаас шалгарсан шилдэг 3 илтгэлүүд байна.
  2. Илтгэлүүдийг 2018 оны 11-р сарын 29–ний өдөр 09.00-18.00 цагийн хооронд МУИС-ийн Бизнесийн сургуулийн (хичээлийн IV байрны 4 давхарт) 408 тоот өрөөнд Т. Лагнай багшид /91919175/ хэвлэмэл байдлаар, num.1947@gmail.com хаягаар цахим хэлбэрээр PPT файлын хамт хүлээн авах ба хэвлэмэл болон цахим аль аль хэлбэрээр хугацаандаа амжиж өгсөн байна.
  3. Илтгэгч илтгэлээ хэлэлцүүлэхдээ Power Point программ дээр урьдчилан бэлтгэсэн байх бөгөөд илтгэх хугацаа 10 минут, асуулт хариулт 5 хүртэлх минут байна.

Хоёр. Судалгааны ажилд тавих ерөнхий шаардлага

  • Шинжлэх ухааны онол арга зүйд үндэслэсэн, тодорхой аргачлал хэрэглэсэн байх
  • Шинэлэг санаа дэвшүүлсэн байх
  • Практик ач холбогдолтой байх
  • Асуудал дэвшүүлж, тодорхой шийдэл, үр дүнд хүрсэн байх

Гурав. Бичвэрт тавих шаардлага

А. Эрдэм шинжилгээний илтгэл нь дараах хэсгүүдтэй байна:

  • Бүтээлийн нэр
  • Зохиогчийн овог нэр, хаяг, цахим шуудангийн хаяг
  • Товч хураангуй
  • Түлхүүр үг
  • Оршил
  • Үнсэн хэсэг (судлагдсан байдал, судалгааны арга зүй, судалгааны үр дүн, сэдэвтэй холбоотой дэд сэдвүүд)
  • Дүгнэлт,
  • Санал зөвлөмж
  • Ном зүй
  • Хавсралт

Б. Илтгэлийн хэлбэржүүлэлт дараах байдалтай байна:

  • Илтгэлийг А4 цаасан дээр форматын дагуу бичих
  • Үсгийн фонт: Times New Roman
  • Бичвэрийн хэмжээ: 12
  • Мөр хоорондын зай: 1,5
  • Top -1.5cm, bottom -2cm, left -3cm, right -1.5cm
  • Илтгэл 4-8 нүүр байх
  • Илтгэлд эх зохиолоос авч хэрэглэсэн зүйлийг эшлэлд авч, зүүлтийг зохих журмын дагуу (foot note, end note эсвэл хаалтад зохиогчийн нэр, ном, бүтээлийн хуудсыг тэмдэглэж) хийх
  • Ном зүйд зохиогчийн нэр, овгийн эхний үсэг, хэвлэсэн он, номын эсвэл өгүүллийн нэр, хэвлэсэн газар буюу хот гэсэн дарааллаар бичих
  • Илтгэлд нүүр хуудас хийх бөгөөд сургууль, тэнхим, сэдвийн нэр, овог нэр, утасны дугаар, мэргэжил, курс, түвшин, удирдагчийн нэрийг бичнэ. (Нүүр хуудасны загвараас харна уу)

Дөрөв. Шалгаруулах журам

Хурлаар хэлэлцүүлсэн илтгэлийг шүүгчийн бүрэлдэхүүнээр дараах шалгуурын дагуу дүгнэж, байр эзлүүлнэ. Үүнд:

  • Шинжлэх ухааны үндэслэл
  • Судалгааны арга аргачлал
  • Судалгааны ажлын шинэлэг тал, ач холбогдол
  • Асуудал дэвшүүлж, тодорхой шийдэлд хүрсэн байдал
  • Илтгэх чадвар

Эзлүүлэх байр, шагнал:

Нэгдүгээр байр            1          – Өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйл

Хоёрдугаар байр         1          – Өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйл

Гуравдугаар байр        1          – Өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйл

Тусгай байр                  1          – Өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйл

 

 

МУИС, БС-ийн бакалаврын оюутны эрдэм шинжилгээний хурал

зохион байгуулах ажлын хэсэг 

Холбоо барих утас:   88076790

 

Шинэ мэдээ

  • Ажлын байрны зар
    2025-06-04
  • Ж.Питер Морроугийн нэрэмжит Хаан банкны олимпиад болж өндөрлөлөө
    Ж.Питер Морроугийн нэрэмжит Хаан банкны олимпиад болж өндөрлөлөө
    2025-05-16
  • “DBM INTERNSHIP-2025” цалинтай дадлагажих хөтөлбөрийг зарлаж байна.
    “DBM INTERNSHIP-2025” цалинтай дадлагажих хөтөлбөрийг зарлаж байна.
    2025-05-14

Category

  • Зарлал 9
  • Мэдээ 421
  • Олимпиадын мэдээ 3
  • Тэргүүн мэдээ 4
June 2025
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
« May    

СиСи систем

Дүрэм журам

Цахим хуудас

Номын сан

Ахисан түвшний сургууль

  • Зарлал
  • Мэдээ
  • Олимпиадын мэдээ
  • Тэргүүн мэдээ

Хаяг:
Улаанбаатар хот, Их сургуулийн гудамж 1, Бага тойруу, Монгол Улсын Их сургууль хичээлийн IV байр
Утас:
+976-7575 4400 (4101)
Цахим шуудан:
bs@num.edu.mn

@2025 Монгол улсын их сургууль, Бизнесийн сургууль