• Элсэлт
  • Оюутан
  • Судалгаа
  • Төгсөгч
  • Тэнхимүүд
  • ENG

bs@num.edu.mn +976 7575 4400       

Бизнесийн сургууль

  • Нүүр
  • Бидний тухай
    • Танилцуулга
    • Тэнхимүүд
    • Удирдлага, багш нар
    • Суралцагчийн булан
  • Мэдээ
  • Сургалт
    • Баклаврын хөтөлбөр
    • Магистр
    • Доктор (Ph.D)
    • Олон улсын хамтарсан хөтөлбөр
  • Судалгаа
    • Ном, сурах бичиг
    • Эрхлэн гаргадаг сэтгүүл
    • Олон улсын эрдэм шинжилгээний хурал
  • Хамтын ажиллагаа
    • Дотоод хамтын ажиллагаа
    • Гадаад хамтын ажиллагаа
  • Нүүр
  • Бидний тухай
    • Танилцуулга
    • Тэнхимүүд
    • Удирдлага, багш нар
    • Суралцагчийн булан
  • Мэдээ
  • Сургалт
    • Баклаврын хөтөлбөр
    • Магистр
    • Доктор (Ph.D)
    • Олон улсын хамтарсан хөтөлбөр
  • Судалгаа
    • Ном, сурах бичиг
    • Эрхлэн гаргадаг сэтгүүл
    • Олон улсын эрдэм шинжилгээний хурал
  • Хамтын ажиллагаа
    • Дотоод хамтын ажиллагаа
    • Гадаад хамтын ажиллагаа
2019-03-06 by ganbold Мэдээ 0 comments

Оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж

Эрдэм шинжилгээний хурлын зорилго:

Оюутнуудыг судалгаа, эрдэм шинжилгээний ажилд дадлагажуулах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэн онол практикийн мэдлэгийг нь гүнзгийрүүлэх, туршлага солилцох

Хэзээ:                   2019-04-05 ны өдөр 14.00 цагт

Хаана:                  МУИС-ийн хичээлийн IY байр 304 тоот

Оролцогчид:    НББ хөтөлбөрөөр бакалавр, магистрийн түвшинд суралцаж буй илтгэгчид, хэлэлцүүлэг зохион

                                байгуулж буй судлаач болон сонирхогчид

Эрдэм шинжилгээний бүтээлд тавигдах ерөнхий шаардлага

  • НББ, аудит, шинжилгээ, өртөг тооцолт, шийдвэр гаргалт,  гэх мэт өөрийн салбарын чиглэлээрх судалгааны ажил байх бөгөөд судалгааны ажил шинжлэх ухааны  онол,  арга зүйд үндэслэгдсэн байна.
  • Судалгаа, шинжилгээний  тодорхой арга зүй, арга техникийг хэрэглэсэн байхын зэрэгцээ тооцооллыг бодит өгөгдөл дээр тулгуурлан хийсэн байна.
  • Илтгэлд дэвшүүлсэн санаа оновчтой, практикт хэрэгжих боломжтой байх.
  • Илтгэлийг ганцаарчилсан болон багаар бэлтгэж болох бөгөөд заавал удирдагч багштай байна.
  • Илтгэлийг World болон РРT хэлбэрээр бэлтгэх ба илтгэх хугацаа 10 минут, хэлэлцэх хугацаа 5 минут байна.

Илтгэлийн бүтэц, бичиглэл, судалгааны ажлын  боловсруулалтад тавигдах шаардлага:

  • Илтгэл нь дэвшүүлсэн зорилго, үндэслэлтэй, хураангуй, үндсэн хэсэг (онолын болон практик судалгаа боловсруулалт), судалгааны үр дүн, дүгнэлт, эх сурвалж, ашигласан бүтээлийн жагсаалт гэсэн бүтэцтэй байх;
  • Ишлэл зүүлт ашигласан байх;
  • Судалгааны ямар арга ашигласан нь тодорхой байх;
  • Илтгэл нь А4 хэмжээтэй бичгийн цаасны дээр болон доороос нь 2.0, зүүнээс нь 3.0, баруунаас нь 2.0 см тус тус зайтай, Times New Roman фондоор (Monkey ашиглахгүйгээр), үсгийн хэмжээ 11, мөр хоорондын зай 1.15, 10-12 хуудсанд багтсан байх.

Хуралд оролцох:

  1. Бүртгүүлэх: Хуралд оролцохыг хүсэгчид 2019-02-28 ны өдрийн дотор тэнхимийн туслах ажилтанд бүртгүүлж НББ-ийн тэнхимээс дадлагын баазад зохион байгуулах дараах сургалтуудад хамрагдах боломжтой. Үүнд:
  • 2019-03-05ны өдөр 15.00  цагт “Эрдэм шинжилгээний ажлын сэдэв сонгох, мэдээлэл цуглуулах аргазүй”
  • 2019-03-19 ны өдөр 15.00 цагт “Судалгааны мэдээлэл боловсруулахад математик, статистик аргуудыг ашиглах нь”
  1. Илтгэл илгээх: Тогтоосон хугацаанд зохион байгуулах комисст илтгэл хүлээлгэн өгөх
  2. Хэлэлцүүлэг зохион байгуулах: Зохион байгуулагчийн зүгээс ирүүлсэн илтгэлд хэлэлцүүлэг бэлтгэн хурлын II шатанд илтгэгчийн дараа танилцуулах

Хурлын зохион байгуулалт:

Эрдэм шинжилгээний хурал нь 2 үе шаттай явагдана.

I шат:    Илтгэлүүдийг хүлээн авч шалгаруулах (2019-04-01-ны өдрийн 15 цаг хүртэл илтгэл хүлээн авах (E mail хаяг: oyuntsetseg_l@yahoo.com) ба зохион байгуулагчдийн зүгээс шалгаруулалт хийн хэлэлцүүлэх шаардлага хангасан илтгэлүүдийн жагсаалтыг баталгаажуулж хэлэлцүүлэг зохион байгуулах судлаачдад хүргүүлнэ.)

II шат: Илтгэлүүдийг хэлэлцүүлэх (Хурал товлогдсон өдөр шүүгчдийн онооны нийлбэрээр 3 байр шалгаруулан урамшуулна.) Илтгэгчид болон хэлэлцүүлэг зохион байгуулагчид хурал эхлэхээс 30 минутын өмнө PPT-г комьютерт хуулан бэлэн болгосон байна.

Илтгэл хүлээн авах : БС-ийн хичээлийн IV байр: 311 тоот өрөө 

НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ТЭНХИМ

Маркетинг, Худалдааны тэнхимийн 60 жилийн ойн нэрэмжит төгсөгчдийн тэмцээн амжилттай болж өнгөрлөөPrevious Post
Олон улсын бизнес үндэсний олимпиадын удирдамжNext Post

Шинэ мэдээ

  • МУИС-ИЙН БС-ИЙН МАГИСТР, ДОКТОРЫН  2025- 2026- ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ХАВРЫН УЛИРЛЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН УДИРДАМЖ
    МУИС-ИЙН БС-ИЙН МАГИСТР, ДОКТОРЫН 2025- 2026- ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ХАВРЫН УЛИРЛЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН УДИРДАМЖ
    2026-05-07
  • ЭШХ БОЛЖ ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА
    ЭШХ БОЛЖ ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА
    2026-04-28
  • Судлаач оюутан 2026 оюутны эрдэм шинжилгээний VII бага хурлын удирдамж
    Судлаач оюутан 2026 оюутны эрдэм шинжилгээний VII бага хурлын удирдамж
    2026-03-19

Category

  • Зарлал 18
  • Мэдээ 441
  • Олимпиадын мэдээ 3
  • Тэргүүн мэдээ 5
  • Үйл явдал 2
August 2026
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« May    

СиСи систем

Дүрэм журам

Цахим хуудас

Номын сан

Ахисан түвшний сургууль

  • Зарлал
  • Мэдээ
  • Олимпиадын мэдээ
  • Тэргүүн мэдээ
  • Үйл явдал

Хаяг:
Улаанбаатар хот, Их сургуулийн гудамж 1, Бага тойруу, Монгол Улсын Их сургууль хичээлийн IV байр
Утас:
+976-7575 4400 (4101)
Цахим шуудан:
bs@num.edu.mn

@2025 Монгол улсын их сургууль, Бизнесийн сургууль