• Элсэлт
  • Оюутан
  • Судалгаа
  • Төгсөгч
  • Тэнхимүүд
  • ENG

bs@num.edu.mn +976 7575 4400       

Бизнесийн сургууль

  • Нүүр
  • Бидний тухай
    • Танилцуулга
    • Тэнхимүүд
    • Удирдлага, багш нар
    • Суралцагчийн булан
  • Мэдээ
  • Сургалт
    • Баклаврын хөтөлбөр
    • Магистр
    • Доктор (Ph.D)
    • Олон улсын хамтарсан хөтөлбөр
  • Судалгаа
    • Ном, сурах бичиг
    • Эрхлэн гаргадаг сэтгүүл
    • Олон улсын эрдэм шинжилгээний хурал
  • Хамтын ажиллагаа
    • Дотоод хамтын ажиллагаа
    • Гадаад хамтын ажиллагаа
  • Нүүр
  • Бидний тухай
    • Танилцуулга
    • Тэнхимүүд
    • Удирдлага, багш нар
    • Суралцагчийн булан
  • Мэдээ
  • Сургалт
    • Баклаврын хөтөлбөр
    • Магистр
    • Доктор (Ph.D)
    • Олон улсын хамтарсан хөтөлбөр
  • Судалгаа
    • Ном, сурах бичиг
    • Эрхлэн гаргадаг сэтгүүл
    • Олон улсын эрдэм шинжилгээний хурал
  • Хамтын ажиллагаа
    • Дотоод хамтын ажиллагаа
    • Гадаад хамтын ажиллагаа
2019-03-28 by ganbold Мэдээ 0 comments

ОЛОН ТАЛТ ХУДАЛДААНЫ ТОГТОЛЦОО БА ДХБ СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

ГХЯ-наас ДХБ болон ГХЯ-ны дэргэдэх Дипломат академи, МУИС-ийн Бизнесийн сургууль, Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуультай хамтран “Олон талт худалдааны тогтолцоо ба ДХБ” сэдэвт сургалтыг 2019 оны 3 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд МУИС-ийн Бизнесийн сургууль дээр зохион байгуулав.

Энэхүү сургалт нь манай Засгийн газрын зүгээс 2018 онд тавьсан хүсэлтийг ДХБ-аас хүлээн авч Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсон үндэсний хэмжээний 4 сургалтын эхний сургалт нь юм.

Сургалтаар олон талт худалдааны тогтолцоо, ДХБ-ын үндсэн зарчим, худалдааны бодлого хэрэгжүүлэх арга хэрэгсэл, гадаад зах зээлд нэвтрэх, дотоодын дэмжлэг, экспортын татаас олгох болон бараа, үйлчилгээний худалдааны тухай ойлголт, худалдааг хөнгөвчлөх, бүс нутгийн худалдааны хэлэлцээр зэрэг өргөн хүрээний асуудлаар мэдээлэл танилцуулга хийв.

Түүнчлэн, сургалтын үеэр ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хүрээнд байгуулсан манай улсын Худалдааг хөнгөвчлөх Үндэсний хороо, тус хорооноос хийж гүйцэтгэсэн ажил, арга хэмжээний талаар сургалтад оролцогчдод ГЕГ-аас товч мэдээлэл хийв.

Сургалтад холбогдох яам, агентлаг, эрдэмтэн, судлаачид, багш нар, хувийн хэвшлийн төлөөлөл идэвхитэй оролцож, сонирхсон асуудалдаа хариулт авч, өөрсдийн хариуцсан чиглэлээрх мэдлэг, мэдээллээ чөлөөтэй солилцож ажиллав.

Энэхүү сургалт нь олон талт худалдааны тогтолцоо ба ДХБ-ын талаарх олон нийтийн ойлголт, мэдээллийг нэмэгдүүлэхээс гадна худалдааны асуудал хариуцсан холбогдох яам агентлагийн үйл ажиллагааны уялдаа холбоог бэхжүүлэх, худалдааны хэлэлцээ хийх чадавхийг сайжруулахад чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

RM & I клубын даатгалын ангийн оюутнууд Дэлхийн Санхүүгийн Түүхийн Музейтэй танилцлааPrevious Post
Санхүүгийн тэнхимийн 2018 - 2019 оны хичээлийн жилийн хаврын улирлын Бакалаврын оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамжNext Post

Шинэ мэдээ

  • МУИС-ИЙН БС-ИЙН МАГИСТР, ДОКТОРЫН  2025- 2026- ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ХАВРЫН УЛИРЛЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН УДИРДАМЖ
    МУИС-ИЙН БС-ИЙН МАГИСТР, ДОКТОРЫН 2025- 2026- ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ХАВРЫН УЛИРЛЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН УДИРДАМЖ
    2026-05-07
  • ЭШХ БОЛЖ ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА
    ЭШХ БОЛЖ ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА
    2026-04-28
  • Судлаач оюутан 2026 оюутны эрдэм шинжилгээний VII бага хурлын удирдамж
    Судлаач оюутан 2026 оюутны эрдэм шинжилгээний VII бага хурлын удирдамж
    2026-03-19

Category

  • Зарлал 18
  • Мэдээ 441
  • Олимпиадын мэдээ 3
  • Тэргүүн мэдээ 5
  • Үйл явдал 2
August 2026
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« May    

СиСи систем

Дүрэм журам

Цахим хуудас

Номын сан

Ахисан түвшний сургууль

  • Зарлал
  • Мэдээ
  • Олимпиадын мэдээ
  • Тэргүүн мэдээ
  • Үйл явдал

Хаяг:
Улаанбаатар хот, Их сургуулийн гудамж 1, Бага тойруу, Монгол Улсын Их сургууль хичээлийн IV байр
Утас:
+976-7575 4400 (4101)
Цахим шуудан:
bs@num.edu.mn

@2025 Монгол улсын их сургууль, Бизнесийн сургууль