• Элсэлт
  • Оюутан
  • Судалгаа
  • Төгсөгч
  • Тэнхимүүд
  • ENG

bs@num.edu.mn +976 7575 4400       

Бизнесийн сургууль

  • Нүүр
  • Бидний тухай
    • Танилцуулга
    • Тэнхимүүд
    • Удирдлага, багш нар
    • Суралцагчийн булан
  • Мэдээ
  • Сургалт
    • Баклаврын хөтөлбөр
    • Магистр
    • Доктор (Ph.D)
    • Олон улсын хамтарсан хөтөлбөр
  • Судалгаа
    • Ном, сурах бичиг
    • Эрхлэн гаргадаг сэтгүүл
    • Олон улсын эрдэм шинжилгээний хурал
  • Хамтын ажиллагаа
    • Дотоод хамтын ажиллагаа
    • Гадаад хамтын ажиллагаа
  • Нүүр
  • Бидний тухай
    • Танилцуулга
    • Тэнхимүүд
    • Удирдлага, багш нар
    • Суралцагчийн булан
  • Мэдээ
  • Сургалт
    • Баклаврын хөтөлбөр
    • Магистр
    • Доктор (Ph.D)
    • Олон улсын хамтарсан хөтөлбөр
  • Судалгаа
    • Ном, сурах бичиг
    • Эрхлэн гаргадаг сэтгүүл
    • Олон улсын эрдэм шинжилгээний хурал
  • Хамтын ажиллагаа
    • Дотоод хамтын ажиллагаа
    • Гадаад хамтын ажиллагаа
2015-04-29 by ganbold Мэдээ 0 comments

“Оюутны эрүүл мэндийг дэмжих аян” тавдугаар сарын 1-ээс 14-ний хооронд

МУИС-нь Бүрэлдэхүүн 5 сургуульдаа  бакалавр, магистр, докторын түвшний 20 мянга орчим оюутан суралцагчтай Монголын УУГАН ИХ СУРГУУЛЬ билээ.

Монголын ирээдүй болсон МУИС-ийн оюутан залуус Та бүхнийхээ эрүүл мэндийг дэмжих зорилгоор 2015 оны 5 дугаар сарын 1-ээс 14-нийг хүртэлх хугацаанд “ОЮУТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ АЯН” 14 хоногийн аяныг зохион байгуулж байна. Аяны хүрээнд дараах 2 ажлыг санаачлан хэрэгжүүлэх бөгөөд Оюутан та өөрийнхөө эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийгээрэй.

  1. Хямдралтай үзлэг, үйлчилгээ, эмчилгээ

МУИС-ийн шүдний эмнэлэг нь 2000 онд анх БНСУ-ын Данкүүк их сургуулийн дэмжлэгтэйгээр байгуулагдаж өдгөө 15 дахь жилдээ МУИС-ийн багш, ажилтан, албан хаагчид, оюутнууд та бүхэндээ үйлчилж байна.  Шүдний үзлэг, үйлчилгээ, эмчилгээг оюутнууддаа 50 хүртэлх хувийн хямдралтай үнээр үйлчлэн бэлэг барьж байгааг дуулгахад таатай байна.<

Байршил: Оюутны 1-р байрны 1 давхар шүдний эмнэлгийн байранд 

  1. Эрүүл мэндийн даатгалын урамшууллын үзлэг, оношилгоо

Оюутнуудад зориулсан “Эрүүл мэндийн даатгалын урамшууллын үзлэг оношилгоо”-нд хамруулах үйлчилгээг хүргэнэ. Үүнд: Цусны дэлгэрэнгүй шинжилгээ, шээсний ерөнхий шинжилгээ, Биохимийн шинжилгээ /элэгний үйл ажиллагаа, иммунологийн шинжилгээ, өөх тосны солилцоо, эрдсийн солилцоо, вирусын маркер, хеликобактери/ бамбай булчирхай шинжилгээ, ЭХО, эмчийн дүгнэлт үзлэгийг нэгдсэн байдлаар хийж мэрэгжлийн эмч зөвөлгөө өгөх юм. Энэ нь нийтдээ 80,000 төгрөгний өртөгтэй багц шинжилгээ бөгөөд энэ даатгалын багцийн хүрээнд үнэгүй хийгдэх юм.

Ирэх хичээлийн жилээс Эрүүл мэндийн даатгалын батлагдсан шинэ хуулийн дагуу Эрүүл мэндийн даатгалыг оюутан өөрөө хариуцан төлөх болсон тул энэхүү даатгалын урамшуулал, үнэгүй үзлэг оношилгоонд амжиж хамрагдахыг хүсье.

Оюутнууд Үзлэг оношилгоонд хамрагдах хуваарь, бэлтгэлийн талаар бүрэлдэхүүн сургуулийн оюутны үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээс дэлгэрэнгүй мэдээлэл авч болохоос гадна 77307730-1143 утаснаас  /Б.Энхжаргал/ тодруулж болно.

Үзлэг оношилгоонд бүрэлдэхүүн сургуулийн оюутнууд хуваарийн дагуу орох бөгөөд 7,30-11,00 цагийн хооронд Оюутны 1-р байрны 1 давхар шүдний эмнэлгийн байранд ирнэ. Үзлэг оношилгоонд ирэхдээ ямар бэлтгэл хангаж ирэхийг жич зарлана.

Хамгийн чухал зүйл: Оюутан Таны ЭМД-ыг улсаас хариуцан төлсөн тул Та бүхэн ЭМД-ын дэвтрээ авч ирэх зайлшгүй  шаардлагатайг анхаарна уу.

МУИС-ийн оюутан-Монголын ирээдүй

Эрүүл оюутан-МУИС-ийн ирээдүй

ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГ ОНОШИЛГОО ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДАХБҮРЭЛДЭХҮҮН СУРГУУЛИЙН ХУВААРЬ

Хугацаа: Үзлэг өдөр бүр 8:00-11:30 цагт хийгдэнэ

Бэлтгэл: Өлөн, шээстэй байх, өмнөх өдөр нь өөх тостой зүйл болон согтууруулах ундаа хэрэглээгүй байх

Хаана: Оюутны 1-р дотуур байрны 1 давхар шүдний эмнэлгийн байранд

Хийгдэх шинжилгээ:   Цусны дэлгэрэнгүй шинжилгээ /цусны бүлэгнэлт, цагаан эс тоолох, тромбоцид бүхий 22 үзүүлэлт/, Шээсний ерөнхий шинжилгээ /уураг, сахар, улаан цагаан эс, эпители бүхий 14 үзүүлэлт/, Биохимийн шинжилгээ /элэгний үйл ажиллагаа, иммунологийн шинжилгээ, өөх тосны солилцоо, эрдсийн солилцоо, вирусын маркер, хеликобактери/ бамбай булчирхай шинжилгээ, багажийн шинжилгээ ЭХО /элэг, цөс, нойр булчирхай, дэлүү, бөөр, умай, дайвар, түрүү булчирхай/, эмчийн дүгнэлт үзлэгийг нэгдсэн байдлаар хийж мэрэгжлийн эмч зөвөлгөө өгөх юм

Анхааруулах зүйл: ЭМД-ын дэвтэртэй ирэх

№

Бүрэлдэхүүн сургууль Хуваарь

Цаг

 Хуульзүйн сургууль

2015-05-01 /Даваа/

8:00-11:30

 Олон улсын харилцаа нийтийн удирдлагын сургууль

2015-05-02 /Мягмар/

8:00-11:30

 Бизнесийн сургууль

2015-05-03 /Лхагва/

8:00-11:30

 Хэрэглээний шинжлэх ухааны сургууль

2015-05-04 /Пүрэв/

8:00-11:30

 Шинжлэх ухааны сургууль

2015-05-05 /Баасан/

8:00-11:30

 

 

 

 

 

 

The 13rd Conference of International Federation of East Asian Management Associations in Ulaanbaatar (IFEAMA – 2015)Previous Post
Магистр, докторант оюутнуудад зориулсан "Плажиаризмд өртөхгүй байх арга зам" сэдэвт семинар болноNext Post

Шинэ мэдээ

  • МУИС-ИЙН БС-ИЙН МАГИСТР, ДОКТОРЫН  2025- 2026- ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ХАВРЫН УЛИРЛЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН УДИРДАМЖ
    МУИС-ИЙН БС-ИЙН МАГИСТР, ДОКТОРЫН 2025- 2026- ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ХАВРЫН УЛИРЛЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН УДИРДАМЖ
    2026-05-07
  • ЭШХ БОЛЖ ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА
    ЭШХ БОЛЖ ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА
    2026-04-28
  • Судлаач оюутан 2026 оюутны эрдэм шинжилгээний VII бага хурлын удирдамж
    Судлаач оюутан 2026 оюутны эрдэм шинжилгээний VII бага хурлын удирдамж
    2026-03-19

Category

  • Зарлал 18
  • Мэдээ 441
  • Олимпиадын мэдээ 3
  • Тэргүүн мэдээ 5
  • Үйл явдал 2
August 2026
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« May    

СиСи систем

Дүрэм журам

Цахим хуудас

Номын сан

Ахисан түвшний сургууль

  • Зарлал
  • Мэдээ
  • Олимпиадын мэдээ
  • Тэргүүн мэдээ
  • Үйл явдал

Хаяг:
Улаанбаатар хот, Их сургуулийн гудамж 1, Бага тойруу, Монгол Улсын Их сургууль хичээлийн IV байр
Утас:
+976-7575 4400 (4101)
Цахим шуудан:
bs@num.edu.mn

@2025 Монгол улсын их сургууль, Бизнесийн сургууль