• Элсэлт
  • Оюутан
  • Судалгаа
  • Төгсөгч
  • Тэнхимүүд
  • ENG

bs@num.edu.mn +976 7575 4400       

logo
  • Нүүр
  • Бидний тухай
    • Танилцуулга
    • Тэнхимүүд
    • Удирдлага, багш нар
    • Суралцагчийн булан
  • Мэдээ
  • Сургалт
    • Баклаврын хөтөлбөр
    • Магистр
    • Доктор (Ph.D)
    • Олон улсын хамтарсан хөтөлбөр
  • Судалгаа
    • Ном, сурах бичиг
    • Эрхлэн гаргадаг сэтгүүл
    • Олон улсын эрдэм шинжилгээний хурал
  • Хамтын ажиллагаа
    • Дотоод хамтын ажиллагаа
    • Гадаад хамтын ажиллагаа
  • Нүүр
  • Бидний тухай
    • Танилцуулга
    • Тэнхимүүд
    • Удирдлага, багш нар
    • Суралцагчийн булан
  • Мэдээ
  • Сургалт
    • Баклаврын хөтөлбөр
    • Магистр
    • Доктор (Ph.D)
    • Олон улсын хамтарсан хөтөлбөр
  • Судалгаа
    • Ном, сурах бичиг
    • Эрхлэн гаргадаг сэтгүүл
    • Олон улсын эрдэм шинжилгээний хурал
  • Хамтын ажиллагаа
    • Дотоод хамтын ажиллагаа
    • Гадаад хамтын ажиллагаа

МУИС, Япон Улсын РИКЕН Судалгааны Хүрээлэн хамтарсан докторын хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо

2015-12-01

Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Сайд Л.Гантөмөр энэ оны 2-р сард Япон улсад хийх айлчлалынхаа үеэр РИКЕН Судалгааны Хүрээлэнд зочилж, тус хүрээлэнгийн ерөнхийлөгч, 2001 оны Химийн салбарын Нобелийн шагналт, ноён Р.Ноёоритэй уулзаж, хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцсан. Энэ үеэр 2 тал МУИС, РИКЕН Хүрээлэнгийн эрдэмтэд хоорондын бодит хамтын ажиллаагааны түвшинг өндрөөр үнэлэхийн хамт 2 талын хооронд албан ёсны гэрээ байгуулахад өөрсдийн зүгээс анхаарахаа илэрхийлсэн юм. Энэ тохиролцоо бодит биеллээ олж МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн Сургууль, РИКЕН Судалгааны Хүрээлэн хамтарсан докторын хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээ байгуулав. Энэ гэрээний дагуу Монгол, Япон улсын төдийгүй, дэлхийн өмнө тулгарч буй глобаль асуудлыг шийдэхэд хувь нэмрээ оруулж чадах авъяаслаг залуу Монгол судлаач РИКЕН Хүрээлэн дээр докторын судалгааны ажлаа хийж, МУИС дээр докторын зэргээ хамгаалах, мөн МУИС-РИКЕН-ний хамтарсан сертификат нэмж олгохоор болж байна.

Дашрамд дурдахад, МУИС, РИКЕН судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд хоорондын хамтын ажиллагаа 2009 оноос эхлэлтэй. МУИС-ийн Биоорганик Хими-Фармакогнозын Лаборатори, Ургамлын Биотехнологийн Лаборатори (профессор Ж.Батхүү) нь РИКЕН Судалгааны Хүрээлэнгийн Химийн Биологийн Төв (профессор Х.Осада, доктор Т.Накано)-тэй хийж буй хамтарсан судалгааны хүрээнд МУИС-аас 1 докторант РИКЕН хүрээлэн дээр судалгаа хийх явцдаа ургамлын гадаад орчны стресст тэсвэрлэх чадвар болон өсөлт хөгжилтийг нь дэмжих үүрэг бүхий BIL2 хэмээх шинэ генийг илрүүлж, түүний кодлодог уураг нь митохондрид байрладаг болохыг тогтоосон (D.Bekh-Ochir, S.Shimada, A.Yamagami, S.Kanda, K.Ogawa, M.Nakazawa, M.Matsui, M.Sakuta, H.Osada, T.Asami, T.Nakano. A novel mitochondrial DnaJ/Hsp40 family protein BIL2 promotes plant growth and resistance environmental stress in brassinosteroid signaling. Planta (2013) 237:1509-1525. Impact factor=3 ) байна.  Одоо 1 магистрант уг генийг малын тэжээлийн болон гоёл чимэглэлийн ургамалд шилжүүлэн суулгах, хэрэглээнд нэвтрүүлэх боломжийг эрэлхийлэх судалгааг РИКЕН судалгааны хүрээлэн дээр хийж байна. Мөн Монгол орны эрс тэрс уур амьсгалд ургадаг ургамлаас халуун, хүйтэн, ган, давс зэрэг орчны стресст тэсвэрлэх чадварыг нөхцөлдүүлэгч генийг хамтран эрх хайх, уураг, бага молекулт нэгдлийн  хоорондын харилцан үйлчлэлийн судалгааг эхлүүлээд байна. Энэ судалгаанд зөвхөн МУИС биш, Мал Аж Ахуйн Эрдэм Шинжилгээний Хүрээлэн зэрэг дотоодын байгууллагын судлаачид мөн оролцож, монгол орны өмнө тулгарч буй асуудлыг шийдэх, салбар дундын цогц судалгаа хийхээр хамтран ажиллаж байна.

Японы РИКЕН Судалгааны Хүрээлэн (www.riken.jp/en/) нь 1917 онд байгуулагдсан  физик, хими, анагаах ухаан, биологи, технологи зэрэг байгалийн ухааны бүхий л салбарыг хамарсан цогц судалгааг явуулдаг цорын ганц хүрээлэн юм. Япон төдийгүй дэлхийд нэр хүнд бүхий, Эзэн хаан нь айлчлан очиж үйл ажиллагаатай нь танилцдаг, хамгийн сүүлийн үеийн судалгааг манлайлан хийдэг судалгааны хүрээлэн юм. Үлгэрлэн хэлбээс, Германы Макс Планкийн Институт (Max Planck Institute), АНУ-ын Эрүүл Мэндийн Үндэсний  Хүрээлэн (National Institute of Health), Францын Пастер Судалгааны Хүрээлэн (Pasteur Institue) зэрэгтэй эн дүйцэхүйц нэр хүндтэй судалгааны хүрээлэн юм. Жилийн төсөв нь 1 тэрбум гаруй доллар аж.

 

 

 

Шинэ мэдээ

  • “Creative Student Competition 2025” тэмцээнд МУИС-ийн оюутнууд амжилттай оролцлоо.
    “Creative Student Competition 2025” тэмцээнд МУИС-ийн оюутнууд амжилттай оролцлоо.
    2025-12-03
  • CESIM бизнес загварчлал олимпиад зарлагдлаа
    CESIM бизнес загварчлал олимпиад зарлагдлаа
    2025-12-03
  • Санхүүгийн тэнхимийн оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа
    Санхүүгийн тэнхимийн оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа
    2025-12-02

Category

  • Зарлал 15
  • Мэдээ 436
  • Олимпиадын мэдээ 3
  • Тэргүүн мэдээ 4
December 2025
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
« Nov    

СиСи систем

Дүрэм журам

Цахим хуудас

Номын сан

Ахисан түвшний сургууль

  • Зарлал
  • Мэдээ
  • Олимпиадын мэдээ
  • Тэргүүн мэдээ

Хаяг:
Улаанбаатар хот, Их сургуулийн гудамж 1, Бага тойруу, Монгол Улсын Их сургууль хичээлийн IV байр
Утас:
+976-7575 4400 (4101)
Цахим шуудан:
bs@num.edu.mn

@2025 Монгол улсын их сургууль, Бизнесийн сургууль