• Элсэлт
  • Оюутан
  • Судалгаа
  • Төгсөгч
  • Тэнхимүүд
  • ENG

bs@num.edu.mn +976 7575 4400       

Бизнесийн сургууль

  • Нүүр
  • Бидний тухай
    • Танилцуулга
    • Тэнхимүүд
    • Удирдлага, багш нар
    • Суралцагчийн булан
  • Мэдээ
  • Сургалт
    • Баклаврын хөтөлбөр
    • Магистр
    • Доктор (Ph.D)
    • Олон улсын хамтарсан хөтөлбөр
  • Судалгаа
    • Ном, сурах бичиг
    • Эрхлэн гаргадаг сэтгүүл
    • Олон улсын эрдэм шинжилгээний хурал
  • Хамтын ажиллагаа
    • Дотоод хамтын ажиллагаа
    • Гадаад хамтын ажиллагаа
  • Нүүр
  • Бидний тухай
    • Танилцуулга
    • Тэнхимүүд
    • Удирдлага, багш нар
    • Суралцагчийн булан
  • Мэдээ
  • Сургалт
    • Баклаврын хөтөлбөр
    • Магистр
    • Доктор (Ph.D)
    • Олон улсын хамтарсан хөтөлбөр
  • Судалгаа
    • Ном, сурах бичиг
    • Эрхлэн гаргадаг сэтгүүл
    • Олон улсын эрдэм шинжилгээний хурал
  • Хамтын ажиллагаа
    • Дотоод хамтын ажиллагаа
    • Гадаад хамтын ажиллагаа
2016-10-28 by ganbold Мэдээ 0 comments

Startup Weekend Mongolia | University Edition 2016

Шилдэг Оюутан Энтрепренеруудын Нэгдсэн Тэмцээнд оролцохыг урьж байна.

“Startup Weekend University Edition” тухай:

Гарааны бизнесээ эхэлж буй “Энтрепренер”, залуучуудад зориулсан “Startup Weekend” олон улсын статустай арга хэмжээг Стартап Монголиа байгууллага нь 31 удаа Дэлхий банк, ШУТИС, Мэдээллийн Технологийн Үндэсний Парк, JCI ,Mobicom, US Embassy, UN, Unitel зэрэг олон байгууллагуудтай хамтран 1500 гаруй хүмүүсийг хамруулан зохион байгуулаад байна.

Стартап Монголиа байгууллага МУИС-ийн Бизнесийн сургууль, NMIT, GMIT, СИТИ их сургуультай хамтран зохион байгуулах “Startup Weekend University Edition” нь 11 сарын 11-13-ны хооронд нийт 60 оюутан залуусыг хамруулан зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Тус арга хэмжээ нь “Монголын Энтрепренеруудын Нэгдсэн чуулган 2016”, “Startup Week”, “Global Startup Weekend”-н хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд Монгол улсын ХАА, Уул уурхай, Аялал жуулчлалын салбарын хөгжилд тулгамдаж буй асуудлыг шинэлэг арга замаар шийдвэрлэх, энэ чиглэлээрх гарааны бизнесүүдийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, оюутан залууст гарааны бизнесээ эхлэх боломж, бололцоог бүрдүүлэх зорилготой.

Зорилтууд:

  • Энтрепренершипыг оюутан залуучуудад таниулах
  • Оюутан залууст гарааны бизнес эрхлэх боломж олгох
  • Бизнес сэтгэлгээг хөгжүүлэх
  • Оюутан залуусын чадварыг нэмэгдүүлэх
  • Дотоодын технологи бүтээгчид, шилдэг авьяастнуудыг тодруулах
  • Шинээр сэтгэгчдийн дунд ХАА, Уул уурхай, Аялал жуулчлалын салбаруудын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх
  • ХАА, Уул уурхай, Аялал жуулчлалын чиглэлээрх ирээдүйн мэргэжилтэнг бэлтгэх
  • Хотуудын хэрэгцээнд нийцэх шинэлэг арга, хэрэгслүүдийг гаргаж ирэх
  • Бусад орнуудын туршлагаас суралцах, нутагшуулах
  • “Global Startup Weekend”-д оролцох

Оролцогчдод дараах давуу талууд олгогдож байна:

“Global Startup Weekend”-д оролцох

Тус арга хэмжээ нь жил бүрийн 11 сарын 11-13, 18-20 үеэр зохион байгуулагддаг ба нийт 200 хотын 15,000 гаруй бизнес эрхлэгчдийг хамруулан нэгэн зэрэг зохион байгуулагддаг олон улсын арга хэмжээ юм.

“Mongolian Entrepreneurship Summit” 2016 /MES/-д оролцох

“Монголын Энтрепренеруудын Нэгдсэн Чуулган” нь Монгол Улсад энтрепренершипыг хөгжүүлэх, гарааны бизнес, энтрепренершипын таатай орчин-экосистемийг бүрдүүлэх, иргэд, аж ахуйн нэгжүүдийн энтрепренерлэг сэтгэлгээ, урам зоригийг өдөөх, тухайн талбар дахь ололт, амжилтыг тэмдэглэхэд чиглэсэн жил бүр зохион байгуулагддаг үйл ажиллагаа бөгөөд 2016 оны 11 сарын 23-24-ны өдрүүдэд Чингис зочид буудалд зохион байгуулагдана.

“Startup Week” -д хамрагдах

Стартап долоо хоног нь хурал зөвлөгөөн гэхээсээ илүүтэйгээр, нэг ёсны тэмдэглэлт баяр юм. Учир нь 5 хоногийн турш гарааны бизнес эрхлэгчид болон бусад энтрепренерүүд бие биетэйгээ танилцаж, мэдлэг, туршлагаа хуваалцахаас гадна амжилттай яваа бизнес эрхлэгч нартай өөрийн биеэр уулзаж зөвлөмж, зөвлөгөө авах боломжтой.

Үе шат:

Нэгдүгээр үе шат:

  1. Оролцох хүсэлтэй оюутнуудыг МУИС-ийн Бизнесийн сургуулийн 314 тоот өрөөнд бүртгэнэ. Бүртгэл 2016 оны 11 сарын 3-ны 18 цаг хүртэл явагдана. Утас: 88028798
  2. Бүртгэлд хамрагдсан оюутнуудаас 15 оюутныг ярилцлагын аргаар сонгон шалгаруулна. Шалгаруулалт 2016 оны 11 сарын 4-нд явагдана.
  3. Шалгарсан оюутан нарт сургалт явуулна. (BOOTCAMP)
  4. Оролцогчдод Стэнфордын их сургуулийн Загварчлах сэтгэлгээ сургалтыг орно. (Design Thinking)

Хоёрдугаар үе шат:

  1. Сургалтад хамрагдсан залуу энтрепренеруудыг 54 цагийн турш вакуумжуулан, бизнес санааг нь баяжуулж, баг бүрдүүлж, мэнторуудтай уулзуулж, шилдэг гарааны бизнесийг шүүгчдийн тусламжтайгаар шалгаруулах “Startup Weekend” арга хэмжээг зохион байгуулна. (Startup Weekend)

Гуравдугаар үе шат:

  1. “Startup Weekend” арга хэмжээнд амжилттай оролцсон 3 багийг шалгаруулна. Шагналын сан 2 сая төгрөг.
  2. Арга хэмжээнээс шалгарсан гарааны бизнесүүдийг 1 долоо хоногийн турш “Demo day” aрга хэмжээнд бэлтгэнэ.
  3. Хөрөнгө оруулагч нартай гарааны бизнесүүдийг уулзуулж, дараагийн шатны хөрөнгө оруулалт татах зорилгоор Demo Day арга хэмжээг зохион байгуулна. (Demo Day)

 

Холбоо барих:

Н.Батсүх, Мэргэжилтэн, Бизнес төв, Бизнесийн сургууль

Утас: 88028798, 75754400-4124

Conubia nostra per inceptos himenaeosPrevious Post
2015-2016 оны хичээлийн жилд элссэн бакалаврын түвшний оюутны хөтөлбөр сонголтын хяналтын тооNext Post

Шинэ мэдээ

  • МУИС-ИЙН БС-ИЙН МАГИСТР, ДОКТОРЫН  2025- 2026- ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ХАВРЫН УЛИРЛЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН УДИРДАМЖ
    МУИС-ИЙН БС-ИЙН МАГИСТР, ДОКТОРЫН 2025- 2026- ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ХАВРЫН УЛИРЛЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН УДИРДАМЖ
    2026-05-07
  • ЭШХ БОЛЖ ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА
    ЭШХ БОЛЖ ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА
    2026-04-28
  • Судлаач оюутан 2026 оюутны эрдэм шинжилгээний VII бага хурлын удирдамж
    Судлаач оюутан 2026 оюутны эрдэм шинжилгээний VII бага хурлын удирдамж
    2026-03-19

Category

  • Зарлал 18
  • Мэдээ 441
  • Олимпиадын мэдээ 3
  • Тэргүүн мэдээ 5
  • Үйл явдал 2
August 2026
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« May    

СиСи систем

Дүрэм журам

Цахим хуудас

Номын сан

Ахисан түвшний сургууль

  • Зарлал
  • Мэдээ
  • Олимпиадын мэдээ
  • Тэргүүн мэдээ
  • Үйл явдал

Хаяг:
Улаанбаатар хот, Их сургуулийн гудамж 1, Бага тойруу, Монгол Улсын Их сургууль хичээлийн IV байр
Утас:
+976-7575 4400 (4101)
Цахим шуудан:
bs@num.edu.mn

@2025 Монгол улсын их сургууль, Бизнесийн сургууль