• Элсэлт
  • Оюутан
  • Судалгаа
  • Төгсөгч
  • Тэнхимүүд
  • ENG

bs@num.edu.mn +976 7575 4400       

Бизнесийн сургууль

  • Нүүр
  • Бидний тухай
    • Танилцуулга
    • Тэнхимүүд
    • Удирдлага, багш нар
    • Суралцагчийн булан
  • Мэдээ
  • Сургалт
    • Баклаврын хөтөлбөр
    • Магистр
    • Доктор (Ph.D)
    • Олон улсын хамтарсан хөтөлбөр
  • Судалгаа
    • Ном, сурах бичиг
    • Эрхлэн гаргадаг сэтгүүл
    • Олон улсын эрдэм шинжилгээний хурал
  • Хамтын ажиллагаа
    • Дотоод хамтын ажиллагаа
    • Гадаад хамтын ажиллагаа
  • Нүүр
  • Бидний тухай
    • Танилцуулга
    • Тэнхимүүд
    • Удирдлага, багш нар
    • Суралцагчийн булан
  • Мэдээ
  • Сургалт
    • Баклаврын хөтөлбөр
    • Магистр
    • Доктор (Ph.D)
    • Олон улсын хамтарсан хөтөлбөр
  • Судалгаа
    • Ном, сурах бичиг
    • Эрхлэн гаргадаг сэтгүүл
    • Олон улсын эрдэм шинжилгээний хурал
  • Хамтын ажиллагаа
    • Дотоод хамтын ажиллагаа
    • Гадаад хамтын ажиллагаа
2020-04-17 by ganbold Мэдээ 0 comments

МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхим, Монголын Санхүүчдийн Нийгэмлэгээс эрхлэн гаргадаг ISSN 2523-417X индекс бүхий “МӨНГӨ САНХҮҮ” сэтгүүлд судалгааны бүтээл ирүүлэхийг урьж байна.

Сэтгүүлийн товч танилцуулга:

Сэтгүүлийг анх эрхлэн гаргасан: 2004 он
Хэл: Монгол, Англи, Орос
Хураангуй: Монгол, Англи, Орос
Хэвлэх тоо: Жилд 2 удаа
Тайлбар: Судалгааны ажилд хянан магадлагаа хийж шаардлага хангасан ажлуудыг хэвлэнэ.
Судалгааны бүтээл хүлээн авах хугацаа: 2020.05.01 хүртэл
Редакцийн зөвлөлийн гишүүд хянах хугацаа: 2020.05.04-2020.05.08
Өгүүлэлд засвар хийх: 2020.05.08-05.14
Сэтгүүлийг хэвлэлтэнд бэлтгэх, хэвлүүлэх: 2020.05.20

Өгүүлэлд тавигдах ерөнхий шаардлага:

  1. Шинжлэх ухааны онол, арга зүйн үндэслэлтэй, практик судалгаа, дүгнэлттэй байх;
  2. Шинэлэг санааг дэвшүүлсэн, бусдын бүтээлийг болон бүтээлийн хэсгийг хуулбарлаагүй, өмнө нь өөр сэтгүүлд хэвлэгдээгүй анхдагч байх
  3. Өгүүлэл нь Монгол хэл дээр бичигдсэн бол хураангуй нь Англи эсвэл Орос хэлээр, харин өгүүлэл нь Англи эсвэл Орос хэлээр бичигдсэн бол хураангуй нь Монгол хэл дээр бичигдсэн байна.

Өгүүллийн бүтэц бичиглэл, боловсруулалтад тавигдах шаардлага:

  • Өгүүлэл нь гарчиг, хураангуй, түлхүүр үг, үндсэн хэсэг, судалгааны хэсэг, үр дүн, дүгнэлт,  ашигласан бүтээлийн жагсаалт гэсэн бүтэцтэй байх;
  • Зураг, хүснэгт, графикийн гарчиг, холбогдох эх сурвалжийг заавал бичих;
  • А4 хэмжээтэй цаасны дээр болон доороос нь 2.0, зүүнээс нь 3.0, баруунаас нь 2.0 см тус тус зайтай, Times New Roman фондоор (Monkey ашиглахгүйгээр), үсгийн хэмжээ 11, мөр хоорондын зай 1.15, 10-12 хуудсанд багтсан байх;
  • Зохиогчийн нэр, е-майл хаяг, ажлын газрын мэдээлэл зэргийг бичсэн байх;
  • Ашигласан материалыг бичихдээ дараах загвараар бичнэ. Үүнд:
    А. Өгүүлэл
    Зохиогчийн нэр, овгийн эхний үсэг, өгүүллийн сэдэв, сэтгүүлийн нэр, дугаар, он
    Б.Ном, нэг сэдэвт бүтээл
    Зохиогчийн нэр, овгийн эхний үсэг, номны нэр, хот, хэвлэлийн газар, он

Өгүүллийг дараах хаягаар хүлээн авна.

  1. БС-ийн Санхүүгийн тэнхим, 111 тоот өрөө
  2. Цахим хаяг: bayanturn@yahoo.com, bayantur_n@num.edu.mn
  3. Утас: Н.Баянтөр (88098109)

“Мөнгө санхүү” сэтгүүлийн редакци

2020.04.10

МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн багш оюутнуудын баг Ази-Номхон далайн бүс нутгийн CFA Research Challenge 2020 тэмцээнд амжилттай оролцооPrevious Post
МУИС-ийн Бизнесийн сургуулийн төгсөгчдийн сэтгэл ханамжийн судалгааNext Post

Шинэ мэдээ

  • МУИС-ИЙН БС-ИЙН МАГИСТР, ДОКТОРЫН  2025- 2026- ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ХАВРЫН УЛИРЛЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН УДИРДАМЖ
    МУИС-ИЙН БС-ИЙН МАГИСТР, ДОКТОРЫН 2025- 2026- ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ХАВРЫН УЛИРЛЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН УДИРДАМЖ
    2026-05-07
  • ЭШХ БОЛЖ ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА
    ЭШХ БОЛЖ ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА
    2026-04-28
  • Судлаач оюутан 2026 оюутны эрдэм шинжилгээний VII бага хурлын удирдамж
    Судлаач оюутан 2026 оюутны эрдэм шинжилгээний VII бага хурлын удирдамж
    2026-03-19

Category

  • Зарлал 18
  • Мэдээ 441
  • Олимпиадын мэдээ 3
  • Тэргүүн мэдээ 5
  • Үйл явдал 2
August 2026
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« May    

СиСи систем

Дүрэм журам

Цахим хуудас

Номын сан

Ахисан түвшний сургууль

  • Зарлал
  • Мэдээ
  • Олимпиадын мэдээ
  • Тэргүүн мэдээ
  • Үйл явдал

Хаяг:
Улаанбаатар хот, Их сургуулийн гудамж 1, Бага тойруу, Монгол Улсын Их сургууль хичээлийн IV байр
Утас:
+976-7575 4400 (4101)
Цахим шуудан:
bs@num.edu.mn

@2025 Монгол улсын их сургууль, Бизнесийн сургууль