Санхүүгийн тэнхимийн танилцуулга
Санхүүгийн тэнхимийн багш нар заадаг хичээлүүдээрээ төрөлжиж хичээлийн хамтлаг хэлбэрээр төрөлжин баг болон ажиллаж байна. Төрийн санхүү, санхүү менежмент, хөрөнгө оруулалт, банк, даатгалын хичээлийн хамтлаг гэх мэтээр тэнхим дотроо төрөлжсөн сургалт судалгааны багууд ажиллаж багш нарын хамтын ажиллагаа гүнзгийрч ирлээ.
Манай тэнхимийн оюутнууд мэргэжлийн их дээд сургуулийн оюутнуудын дунд жил бүр зохион байгуулагддаг Санхүүгийн менежмент, Шилдэг банкир, Татвар хэн сайн мэдэх вэ улсын олимпиадад байнга тэргүүний байруудыг эзэлж ирсэн нь оюутнуудыг сургалт, судалгааны шинэ мэдлэг, арга барилд сургаж байгаагийн илэрхийлэл болно. Оюутнуудын эрдэм шинжилгээний ажил хийх сонирхол их өндөр, жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд улмаар МУИС-ийн болон бусад их дээд сургуулиуд, салбарын байгууллагуудаас зарласан эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьж хэлэлцүүлэн тэргүүний байруудыг эзэлсээр байна.
Тэнхимийн багш нарын эрдмийн зэрэг цол хамгаалуулахад онцгой анхаарч ажиллаж ирсний дүнд одоо ажиллаж буй багшлах бүрэлдэхүүний 50 орчим хувь нь дотоод, гадаадын их дээд сургуулиудад докторын зэрэг хамгаалсан байна. Багш нарын эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьж оролцох, дотоод, гадаадын мэргэжлийн түвшинд хянагддаг, импакт фактор бүхий сэтгүүлүүдэд өөрсдийн судалгааны ажлын чиглэлээр олон бүтээл, өгүүлэл хэвлүүлж, хэвлүүлсэн бүтээл, өгүүллийн тоо жил бүр өссөөр байна. 2000- 2022 оны хугацаанд мэргэжлийн түвшинд хянагддаг дотоодын сэтгүүлд нийт 353, гадаадын сэтгүүлд 156 өгүүлэл бичиж нийтлүүлжээ. Одоо манай тэнхимд үндсэн багш 21, зөвлөх профессор 2, хичээлийн туслах ажилтан 2 ажиллаж байна. Эдгээрийн дотор шинжлэх ухааны доктор-1, доктор-9, бусад нь бизнесийн удирдлагын магистр цолтой багш нар байна. Эдгээр багш нар нь санхүүгийн удирдлага, нягтлан бодох бүртгэл, зардлын тооцоо, олон улсын стандарт зэрэг чиглэлээр хичээл заадаг бөгөөд оюутнуудын судалгаа, эрдэм шинжилгээний ажилд идэвхтэй оролцдог. Тэнхимийн эрхлэгчээр дэд профессор Ө.Гэрэлт-Од ажиллаж байна.
Санхүүгийн тэнхимийн багш нар
1 | Ө.Гэрэлт-Од | Тэнхимийн эрхлэгч, Дэд профессор | gereltod.u@num.edu.mn |
2 | Д.Сувдаа | Профессор | d.suvdaa@num.edu.mn |
3 | Ч.Энхбаяр | Профссор | enkhbayar.ch@num.edu.mn |
4 | Г.Бурмаа | Зөвлөх профессор | burmaag@num.edu.mn |
5 | Д.Намжил | Гэрээт профессор | namjild@num.edu.mn |
6 | П.Оюунбилэг | Зөвлөх профессор | oyunbileg_p@num.edu.mn |
7 | Р.Энхбат | Зөвлөх профессор | enkhbatm@num.edu.mn |
8 | Д.Ган-Очир | Гэрээт профессор | gan-ochir@num.edu.mn |
9 | Б.Энх-Амгалан | Дэд профессор | enkhamgalan@num.edu.mn |
10 | А.Энхбат | Дэд профессор | enkhbat.a@num.edu.mn |
11 | Д.Оюунцэцэг | Дэд профессор | s.ariunaa@num.edu.mn |
12 | Ч.Анхбаяр | Дэд профессор | ankhbayar.ch@num.edu.mn |
13 | Г.Отгонсүрэн | Ахлах багш | otgonsuren.g@num.edu.mn |
14 | Д.Баярмаа | Ахлах багш | bayarmaa_d@num.edu.mn |
15 | Д.Одбилэг | Ахлах багш | odbileg@num.edu.mn |
16 | Д.Энхтүвшин | Ахлах багш | enkhtuvishind@num.edu.mn |
17 | Н.Батжаргал | Ахлах багш | batjargal_nadmid@num.edu.mn |
18 | Н.Баянтөр | Ахлах багш | bayantur_n@num.edu.mn |
19 | Ц.Саруултуяа | Ахлах багш | saruultuya@num.edu.mn |
20 | Ч.Алтаннар | Ахлах багш | altannar@num.edu.mn |
21 | Б.Болормаа | Багш | bolormaa.b@num.edu.mn |
22 | Б.Оюундарь | Багш | oyundari.b@num.edu.mn |
23 | Г.Гүнбилэг | Ахлах багш | gunbilegg@num.edu.mn |
24 | Д.Дэлгэрцэцэг | Багш | delgertsetseg@num.edu.mn |
25 | Ё.Чимэдцогзол | Багш | chimedtsogzolyo@num.edu.mn |
26 | М.Амарбаясгалан | Багш | amarbayasgalanm@num.edu.mn |
27 | Т.Мөнхзаяа | Багш | munkhzaya@num.edu.mn |
28 | Э.Жавхлан | Ахлах багш | e.javkhlan@num.edu.mn |
29 | А.Уранчимэг | Тэнхимийн туслах ажилтан | uranchimeg.a@num.edu.mn |
Хөтөлбөрийн танилцуулга