Хөтөлбөрийн танилцуулга

МУИС-ийн Бизнесийн сургуулийн Маркетинг, Худалдааны тэнхимийн түүх 1959 онд  Эдийн засгийн дээд сургуульд Худалдааны эдийн засгийн тэнхим байгуулагдсан цаг үеээс эхэлсэн түүхтэй. Тус тэнхимийн нэр түүхэн явцад хэд хэдэн удаа өөрчлөгдөж ирсэн боловч бизнес, эдийн засгийн дээд  боловсрол олгож зах зээлийн нөхцөлд бизнесийг амжилттай хийх арга ухааныг  мэргэжлийн түвшинд зааж эзэмшүүлэх мөн чанар нь хадгалагдаж ирсэн юм.

Мэдлэг, ур чадвар

  • Маркетингийн үйл ажиллагааг оновчтой удирдаж, зохион байгуулах;
  • Зах зээлийн эрэлт, борлуулалтыг урьдчилан таамаглах;
  • Маркетингийн судалгааны арга зүйд суралцаж, бие даан судалгаа хийх чадвар эзэмших;
  • Маркетингийн төлөвлөгөө, хөтөлбөрийг төлөвлөх, стратеги боловсруулах, хэрэгжүүлэх, хянах;
  • Зах зээлийг хэсэгчилж, зорилтот зах зээлийг сонгох, хоногшуулалтын стратегийг хэрэгжүүлэх;
  • Реклам сурталчилгааны төлөвлөлт, бодлого, хөтөлбөр, стратегийг боловсруулах;
  • Компьютер, график дизайны программууд дээр ажиллаж, бүтээл хийж сурах;
  • Байгууллагын рекламны иж бүрдлийн дизайныг зохион бүтээж, боловсруулан, зах зээлд таниулах үйл ажиллагааг амжилттай зохион байгуулах;
  • Бүтээгдэхүүн, брэнд хөгжүүлэлт хийж, шинэ бүтээгдэхүүн бий болгох, үнэ тогтоох, идэвхжүүлэлт, борлуулалтын асуудлыг хариуцан ажиллаж бүтээлч санаачилгыг хөгжүүлнэ.

Холбоо барих

Хаяг: МУИС-ийн хичээлийн IV байр 209 тоот

Утас: 7575400 – 4126

Close Menu
mnMongolian
en_USEnglish mnMongolian