80
Багш, ажилтан
гаруй оюутан

2018 оны байдлаар нийт 141 эрдэмтэн багш, ажилтан ажиллаж, бакалавр, магистр, докторын түвшинд 5000 гаруй оюутан суралцаж байна.

Магадлан итгэмжлэл

Сургалтын хөтөлбөрийн чанарын баталгааг хангах, хөтөлбөрийг олон улсын жишигт ойртуулах, хөтөлбөрийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нь манай сургуулийн үйл ажиллагааны нэг чухал хэсэг юм. Эдийн засгийн сургууль (Бизнесийн сургууль) нь бизнесийн чиглэлээр сургалтын үйл ажиллагаа явуулдаг коллеж, их сургуулийн чанарыг магадлан итгэмжилдэг ACBSP байгууллагад 2011 онд гишүүнээр элсч, 2011-2012 оны хичээлийн жилд өөрийн үнэлгээний тайланг бэлтгэж, улмаар 2013 онд хөтөлбөрүүдээ магадлан итгэмжлүүлсэн. 

Магадлан итгэмжлэгдсэнээс хойш хоёр жил тутам ахиц дэвшлийн тайланг бэлтгэж, өөрсдийн сургалтын үйл ажиллагааг үнэлж, сургалтын хөтөлбөрийн чанарыг дээшлүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилласаар байна. Бизнесийн сургууль нь 2023 онд  дахин магадлан итгэмжлэлд орох төлөвлөгөөтэй ажиллаж байна. 

Магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрүүд:

– Бизнесийн менежмент /Business Management/

– Маркетинг /Marketing/

– Олон улсын худалдаа /International Trade/

– Нягтлан бодох бүртгэл /Accounting/

– Санхүү менежмент /Financial Management/

– Даатгал / Insurance/

– Банк /Bank Management/

Close Menu
mnMongolian
en_USEnglish mnMongolian