МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн 2019- 2020 оны хичээлийн жилийн намрын улирлын Бакалаврын оюутны эрдэм шинжилгээний
хурлын удирдамж

СЭДЭВ: САНХҮҮГИЙН САЛБАРЫН ТУЛГАМДСАН АСУУДЛУУД

Эрдэм шинжилгээний хурлын зорилго

Оюутнуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын арга барилд сургах, хичээлээр үзсэн онолын мэдлэгийг практиктай холбох, туршлага солилцоход оршино.

Эрдэм шинжилгээний хурал дараах үе шаттайгаар зохион байгуулагдана.

  1. Илтгэл ирүүлэх хугацаа: 2019-11-11-ны өдрийн 17:00 цаг
  2. Мэргэжлийн багш нарын үнэлгээгээр хамгийн өндөр оноо авсан эхний 10 хүртэлх илтгэлээр шалгарсан тухай мэдээллийг Е-майлээр хүргүүлэх: 2019-11-13-ны өдрийн 17:00 цаг
  3. Шалгарсан илтгэлүүдийг IV байрны №314 тоот өрөөнд хэлэлцүүлэх: 2019-11-15-ны өдрийн 14:00 цаг

Эрдэм шинжилгээний бүтээлд тавих ерөнхий шаардлага:

  1. Судалгааны ажил нь бизнесийн удирдлага болон санхүүгийн салбарын /банк, даатгал/ чиглэлээр байх бөгөөд шинжлэх ухааны онол, арга зүйд үндэслэсэн байх,
  2. Судалгааны тодорхой арга, аргачлал хэрэглэхээс гадна сэдвийн практик ач холбогдлыг дээшлүүлэхийн тулд холбогдох тооцооллыг бодит өгөгдөл дээр тулгуурласан байх,
  3. Судалгааны ажлын үр дүнд үндэслэсэн санал зөвлөмж нь оновчтой, практикт хэрэгжих боломжтой байх,
  4. Судалгааны ажил нь анх удаа хэлэлцүүлэгдэж байгаа,
  5. Судалгааны ажлаар хэлэлцүүлэх илтгэлийг ганцаарчилсан болон багаар бэлтгэж болох бөгөөд удирдагч багштай байна,
  6. Илтгэлийг РРT хэлбэрээр бэлтгэх бөгөөд илтгэх хугацаа 10 минут, хэлэлцэх хугацаа 5 минут байна.

Илтгэлийн бүтэц, бичиглэл, судалгааны ажлын боловсруулалтад тавих шаардлага:

  • Илтгэл нь дэвшүүлсэн зорилго, үндсэн хэсэг (онол, практик судалгааны боловсруулалт), дэд сэдвүүд, судалгааны дүгнэлт, санал, эх сурвалж, ашигласан бүтээлийн жагсаалт гэсэн ерөнхий бүтэцтэй байх;
  • Ишлэл зүүлт ашигласан байх;
  • Судалгааны ямар арга ашигласан нь тодорхой байх;
  • Илтгэл нь нүүр хавтастай байна. (Нүүрэнд сургууль, тэнхим, илтгэлийн нэр, удирдагч багш, илтгэгчийн нэр, e-mail хаяг, утас зэргийг бичих)
  • Илтгэлийг А4 цаасны дээр болон доороос нь 2.0, зүүнээс нь 3.0, баруунаас нь 2.0 см зайтай, Times New Roman фондоор бичих, үсгийн өндөр 12pt, мөр хоорондын зай 1.15, 10-12 хуудсанд багтсан байх.
  • Санхүүгийн тэнхимийн хурлаас эхний 3 байрт шалгарсан илтгэлийг Бизнесийн сургуулийн оюутны эрдэм шинжилгээний хурлаар хэлэлцүүлнэ.

Илтгэлийг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 17:00 цаг хүртэл цахим хэлбэрээр finstudentconference@gmail.com хаягаар, мөн хэвлэмэл байдлаар IV байрны №111 тоот өрөөнд хүлээн авна.

САНХҮҮГИЙН ТЭНХИМ

Close Menu
mnMongolian
en_USEnglish mnMongolian