Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт (ММНБИ)-ээс НББ-ийн мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг НББ-ийн улсын XXII олимпиад 2019 оны 4 дүгээр сарын 18, 19-ны өдрүүдэд МУИС-ийн Номын санд болж дүнгээ гаргалаа. Энэ удаагийн олимпиадыг МУИС-ийн Бизнесийн Сургуулийн НББ-ийн тэнхимийн  Зөвлөх профессор, доктор Б.Сайнжаргалын нэрэмжит болгон зохион байгуулагдлаа. Б.Сайнжаргал нь 50 гаруй жил МУИС-д ажиллаж байгаа эрдэмтэн багш төдийгүй ММНБИ, Хөрөнгийн үнэлгээний институтийн үүсгэн байгуулагчдын нэг, Монгол улсын нягтлан бодох бүртгэлийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан салбарын шилдэг эрдэмтэн бөгөөд одоо ч эрдэм мэдлэг, дадлага туршлагаа түгээн ажилласаар байна.

Олимпиадад МУИС, ХААИС, СЭЗИС, Мандах ИС, Сан ИС, Улаанбаатар эрдэм ИС, ОУЭЗБДС, Отгонтэнгэр ИС, ХУИС, Этүгэн ИС, МУИС-ийн Эрдэнэт сургууль, Мандах ИС-ийн Дархан салбар гэсэн 12 их дээд сургуулийн 60 оюутан эрдэм мэдлэгээ сорин оролцлоо.

Байр эзэлсэн оюутан, тэднийг бэлтгэн оролцуулсан багш нарт нь баяр хүргэж амжилтын дээдийг хүсэн ерөөе.

Close Menu
mnMongolian
en_USEnglish mnMongolian