88%
Төгсөгчдийн ажил эрхлэлт

МУИС-ийн ЭЗФ-ийг 1958 онд үүсгэн байгуулахад 3 үндсэн тэнхимтэй байсны нэг нь Бүртгэл санхүүгийн тэнхим байлаа.

Намын Төв Хороо, Сайд Нарын Зөвлөлийн шийдвэрийг үндэслэн “Эдийн засгийн факультетийн зохион байгуулалт ба тэнхимийн эрхлэгч нарыг томилох тухай” Чойбалсангийн нэрэмжит, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт Улсын их сургуулийн ректорын 1958 оны 9-р сарын 4-ны өдрийн 352 тоот  аар Эдийн засгийн факультетийг Улс төр эдийн засгийн ухааны, Улс ардын аж ахуйн салбаруудын эдийн засгийн, Бүртгэл санхүүгийн гэсэн 3 үндсэн тэнхимтэй байгуулахаар шийдвэрлэж Бүртгэл санхүүгийн тэнхимийн эрхлэгчээр багш Ж.Осорыг томилсоноор тус тэнхимийн үндэс суурь анх тавигдсан түүхтэй.

Монгол улсын шинжлэх ухаан, дээд боловсролын тогтолцоонд тэргүүлэх үүрэгтэй эрдэм оюуны төв байхын төлөө хөтөлбөрийн багш нар тэмүүлдэг бөгөөд биднийг дараах эрдмийн зэрэг цолтой судлаачид удирдан чиглүүлж ажиллаж байна. Үүнд:

Б.Сайнжаргал (Ph.D, Зөвлөх проф), Н.Тунгалаг (Ph.D, проф), Г.Алтанзаяа (Ph.D, проф), Л.Мөнх-Очир (Ph.D, проф), Д.Моломжамц (Sc.D, дэд проф), Л.Наранчимэг (Ph.D, дэд проф), Д.Нямаа (Ph.D, дэд проф), Д.Баттуяа (Ph.D, дэд проф), А.Өнөржаргал (Ph.D, дэд проф), Л.Оюунцэцэг (Ph.D), Т.Лагнай (Ph.D) А.Авирмэд (Ph.D), Б. Алтан-эрдэнэ (Ph.D), А.Еркеш, Г.Мөнхзул, С.Рэнцэндорж, О.Нүржигмаа, Г.Мөнхтуяа, Н.Саруултөгс, М.Эрдэнэбат, Б.Хүрэлбаатар, Ж.Эрдэнэчимэг нарын ахлах багш Э.Цэцэгдэлгэр, О.Пүрэвдорж, Д.Лхагвасүрэн, Л.Хишигбаяр, Б.Болор, Э.Ундармаа, Д.Дамдиндорж нарын бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй залуу багш нар, туслах ажилтан Х.Уранчимэг, Д.Дэлгэрмаа нар ажиллаж байна.

 

Нийт багш нарын 46,7 хувь доктор зэрэгтэй, бүх багш нар магистр зэрэгтэй байгаа нь судалгаанд суурилсан сургалт явуулах, шинэлэг судалгааг хөгжүүлэх нөхцлийг  бүрдсэн бөгөөд МУИС-ын дараах албан тушаалд ажиллаж байна.

Албан тушаалын зэрэглэл

Тоо

Хувийн жин

1. Зөвлөх профессор

2

6.7

2. Профессор

3

10

3. Дэд профессор

4

13.3

4. Ахлах багш

13

43.3

5. Багш

6

20

7. Туслах ажилтан

2

6.7

Дүн

30

100

2018-2019 оны хичээлийн жилийн байдлаар тус тэнхимд суралцагчдын мэдээлэл
200
Бакалаврын оюутны тоо
100
Магистрантурт
Докторантурт
Close Menu
mnMongolian
en_USEnglish mnMongolian