Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн товч түүх

Сайд нарын зөвлөлийн 1958 оны 187-р тогтоолын дагуу Чойбалсангийн нэрэмжит, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт Улсын их сургуулийн ректорын 1958 оны 352 тоот тушаалаар МУИС-ийн ЭЗФ-ийн Бүртгэл санхүүгийн тэнхимийг байгуулж эрхлэгчээр нь багш Ж.Осорыг томилжээ.

Намын Төв Хорооны шийдвэрийн дагуу ЭЗДС-ийг тусгайлан байгуулж, МУИС-ийн ЭЗФ-ыг ЭЗДС-ийн харъяанд шилжүүлэв.

Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээр анхны элсэлт авсан.

СнЗ-ийн дэргэдэх Дээд ба тусгай мэргэжлийн дунд боловсролын хорооны 43 тоот тушаалаар ЭЗДС-д Бүртгэл-эдийн засгийн тэнхмийг тусгайлан байгуулж, эрхлэгчээр нь Д.Долгоржавыг томилон ажиллуулсан.

Т.Намжаа багштай, Д.Пүрэвжав ангийн даргатай нягтлан бодох бүртгэлийн ангийн 24 оюутан анхны төгсөлт хийв.

ЭЗДС-ийг татан буулгаж Эдийн засгийн факультетийг МУИС-ийн харъяалалд нэгтгэв.

МУИС-иын ХЭЗФ-ыг байгуулсанаар Худалдааны нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн эрхлэгчээр Л.Дамбадорж томилогдон ажиллав.

Тусгай мэргэжлийн дунд сургууль (техникум) төгсөөд мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан нягтлан бодогчдыг өдрийн ангид суралцуулах зорилгоор МУИС-ийн хэмжээнд 3 жилийн сургалттай ангийг анх нээсэн.

ХЭЗФ-ыг татан буулгаж, Худалдааны нягтлан бодох бүртгэлийн тэнхимийг ЭЗФ-ын Бүртгэл-Шинжилгээний тэнхимт нэгтгэв.

Нягтлан бодох бүртгэлээр мэргэшсэн Бизнесийн удирдлагын бакалавр болон магистрыг бэлтгэх болж магистрын анхны төгсөлт хийсэн

Сургалтын агуулга, хөтөлбөрийг дэлхийн улс орнуудын нийтлэг жишигт ойртуулан нийцүүлэн шинэчилж, мэргэжлийн шаталсан (бакалавр, магистр, докторын) сургалтын тогтолцоог бүрдүүлсэн.

Тэнхимийн багш Төмөрийн Жааваа нягтлан бодох бүртгэлийн анхны шинжлэх ухааны доктор болов.

“Нягтлан бодох бүртгэлээр мэргэшсэн бизнесийн удирдлага” мэргэжлээр бакалаврын зэрэг олгох өдрийн сургалтын хөтөлбөрийг МУИС-ийн хэмжээнд анх удаа магадлан итгэмжлэл хийлгэн Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийн гэрчилгээ авсан.

Тэнхимийн анхны багш Түмэнбаярын Рагчаа Монгол улсын гавъяат эдийн засагч цол хүртэв.

Тэнхмийн багш Луузангийн Дамбадорж Монгол Улсын гавъяат багш цол хүртэв.

Багш Доржхандын Моломжамц тэнхмийн багш нараас хоёрдахь шинжлэх ухааны доктор болов.

Нягтлан бодох бүртгэлийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх, Монгол Улсын стандарт (MNS 5323)-ыг Стандартчилал хэмжил зүйн үндэсний төвөөр батлуулав.

Нягтлан бодох бүртгэлээр мэргэшсэн бизнесийн удирдлагын бакалаврын сургалтын хөтөлбөрийг хоёр дахь удаагаа магадлан итгэмжлүүлэв.

2013 онд Бизнесийн сургууль, хөтөлбөрүүдийн магадлан итгэмжлэлийн Олон Улсын байгууллага (ACBSP)-аар нягтлан бодох бүртгэлийн хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлэв.

“Хөрөнгийн үнэлгээ”-ний магистрын ангийг шинээр нээж, анхны элсэлтээ авав.

“Нягтлан бодох бүртгэлийн онол, практик” сэтгүүлийн эхний дугаарыг 6-р сард гаргав.

Тэнхимийн багш Н.Тунгалаг Монгол Улсын гавъяат багш цол хүртэв.

Close Menu
mnMongolian
en_USEnglish mnMongolian