Гадаад дотоод харилцаа, хамтын ажиллагаа

Монгол Улсын Сангийн яам

Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт

Монголын Мэргэшсэн Хөрөнгийн үнэлгээний институт

Монгол улсын Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг

Санхүүгийн зохицуулах хороо

Үндэсний Аудитын Газар

Гадаад дотоод харилцаа, хамтын ажиллагаа

МУИС үүсэн байгуулагдсанаас өнөөдрийг хүртэлх 75 жилд гадаад хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн түүхэн уламжлалттай. Тухайлбал, 1942 онд МУИС- ийг ЗХУ-ын хүч хөрөнгөөр байгуулж, эх орны дайны хүнд жилүүдэд Зөвлөлтийн олон эрдэмтэд уригдан ирж мэргэжлийн үндсэн тэнхим, лабораторуудыг байгуулан өгч, багшлах хүчнээр хангаж байсан түүхтэй.

             Бүртгэл- санхүүгийн тэнхим байгуулагдсан 1958-1959 онд тус тэнхим 9 хүний орон тоотой, үүнээс 7 багштай байсны 3 нь зөвлөлтийн мэргэжилтэн багш нар, тухайлбал, нягтлан бодохын онол ба салбарын бүртгэлийн багшаар Ф.Д.Фесенко, Тоо бүртгэл (статистик)-ийн багшаар Т.А.Подварков, Санхүүгийн багшаар П.С. Никольский нар ажиллаж байжээ.

            Нягтлан бодох бүртгэлийн тэнхим нь МУИС- ийн болон Бизнесийн сургуулийн гадаад, дотоодын хамтын ажиллагаанд бүх хэлбэрүүдээр оролцохын зэрэгцээгээр Монгол Улсын Сангийн яам, Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт, Монголын Мэргэшсэн Хөрөнгийн үнэлгээний институт, Монгол улсын Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг болон дотоод, гадаадын их, дээд сургуулийн мэргэжлийн тэнхим, эрдэмтэн багш нартай шууд харилцаа тогтоон, ажил төрлийн байнгын холбоотой ажиллаж, хамтарсан семинар, онол практикийн хурал зохион байгуулах, багш оюутны солилцооны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, төгсөгчид болон бизнесийн байгууллагын хандив, дэмжлэгээр анги танхимыг тохижуулах, уулзалт, аялал зохион байгуулах, нэрэмжит тэтгэлэгт амжилттай суралцагчдыг хамруулах зэрэг олон хэлбэрүүдээр хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж байгаа нь сургалтын орчин нөхцөлийг сайжруулах, амжилттай суралцагчдыг дэмжих, багшлах бүрэлдэхүүнийг эрдэмжүүлэхэд үр нөлөөгөө үзүүлсээр ирсэн.

Close Menu
mnMongolian
en_USEnglish mnMongolian