2016-2017 оны хичээлийн жилд  Румын улсын ГХЯ-ны тэтгэлэгээр бакалавр, магистр, докторын сургалтанд Румын улсад суралцуулна. Мэрэгжлийн чиглэл хамаарахгүй боловч Румын улсын түүх соёл, инженерийн чиглэлээр суралцдаг бол давуу тал болно.

Үндсэн шаардлага: Сурлагын голч оноо-3,0 дээш бүх түвшний суралцагч байна, англи хэлний зохих түвшний мэдлэгтэй,  суралцах хугацааны амьжиргааны төлбөрийн боломжтой байх

Хүсэлт гаргах эцсийн хугацаа: 2015 оны 2 сарын 10

Сонгон шалгаруулалтын эцсийн шйидийг Румын улсын их дээд сургуулиуд гаргана.

Сонгогдсон суралцагчид сургалт, байрны төлбөрөөс чөлөөлөгдөнө., сар тутам 65-85 евро стипенд авах бөгөөд ирэх очих замын зардал бусад амьдрах зардлыг оюутан өөрөө хариуцна.

Материал бүрдүүлэлт болон бусад мэдээллийг Монгол улсад суугаа Румын улсын төлөөлөгчийн газраас тодруулна уу. Холбогдох утас: 99925088 /Баттулга/

ОЮУТНЫ АЛБА

 

Close Menu
mnMongolian
en_USEnglish mnMongolian