МУИС-ийн БС-ийн Санхүүгийн тэнхимийн “Санхүүгийн салбарын тулгамдсан асуудлууд” сэдэвт бакалаврын оюутны эрдэм шинжилгээний хурал 2019 оны 11 сарын 15-ны өдрийн 14 цагаас IV байрны 112 тоотод зохион байгуулагдлаа.

Хурлаар банк, санхүү, даатгал, төсвийн талаар 10 илтгэл хэлэлцэгдсэнээс тэргүүн байранд А. Энхбат багшаар удирдуулсан Санхүү менежмент ангийн Х. Анхбилэг, С. Дөлгөөн, Ж. Анударь нарын Монгол улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын орох урсгалын шинжилгээ сэдэвт илтгэл шалгарлаа. Удаах байруудад Ч. Анхбаяр багшийн удирдсан илтгэлүүд орсон бөгөөд Дэд байранд Б. Батдэлгэр(Банк), С. Санаасан(Санхүү менежмент) нарын Монгол улсын эдийн засгийн өсөлтөнд үзүүлэх эдийн засгийн эмзэг байдлын нөлөө сэдэвт илтгэл, Гутгаар байранд санхүү менежмент ангийн Д. Ичинхорол, Э. Отгон-Эрдэнэ, О.Удвал нарын Сонгуулын популист амлалт ба эдийн засгийн өсөлтийн хамаарал сэдэвт илтгэл, мөн Тусгай байранд санхүү менежмент ангийн Д. Анударь, Г.Хулан нарын Даатгалын салбарын ашигт ажиллагаанд нөлөөлөгч хүчин зүйлс сэдэвт илтгэлүүд тус тус шалгарлаа.

Бакалаврын оюутны эрдэм шинжилгээний хуралд идэвхитэй оролцсон нийт оюутнууддаа талархал илэрхийлж цаашдын сурлагад өндөр амжилт хүсье!

Close Menu
mnMongolian
en_USEnglish mnMongolian