СЭДЭВ: САНХҮҮГИЙН СИСТЕМИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ

Эрдэм шинжилгээний хурлын зорилго

Оюутнуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын арга барилд сургах, хичээлээр үзсэн онолын мэдлэгийг практиктай холбох, туршлага солилцоход оршино.

Эрдэм шинжилгээний хурал дараах үе шаттайгаар зохион байгуулагдана.

Илтгэл ирүүлэх хугацаа: 2019-04-12-ны өдрийн 1700 цаг
Мэргэжлийн багш нарын үнэлгээгээр хамгийн өндөр оноо авсан эхний 10 хүртэлх илтгэлээр шалгарсан тухай мэдээллийг e-мэйлээр хүргүүлэх: 2019-04-15-ны өдрийн 1700 цаг
Шалгарсан илтгэлүүдийг V байрны №103 тоот өрөөнд хэлэлцүүлэх: 2019-04-16-ны өдрийн 14 00 цаг

Эрдэм шинжилгээний бүтээлд тавих ерөнхий шаардлага:

  1. Судалгааны ажил нь бизнесийн удирдлага буюу санхүүгийн чиглэлээр байх бөгөөд шинжлэх ухааны онол, арга зүйд үндэслэсэн байх;
  2. Судалгааны тодорхой арга, аргачлал хэрэглэхээс гадна сэдвийн практик ач холбогдлыг дээшлүүлэхийн тулд холбогдох тооцооллыг бодит өгөгдөл дээр тулгуурлан хийх;
  3. Судалгааны ажлын үр дүнд үндэслэсэн санал зөвлөмж нь оновчтой, практикт хэрэгжих боломжтой байх;
  4. Судалгааны ажил нь анх удаа хэлэлцүүлэгдэж байх;
  5. Судалгааны ажлаар хэлэлцүүлэх илтгэлийг ганцаарчилсан болон багаар бэлтгэж болох бөгөөд удирдагч багштай байх;
  6. Илтгэлийг РРT хэлбэрээр бэлтгэх бөгөөд илтгэх хугацаа 10 минут, хэлэлцэх хугацаа 5 минут байна.

Илтгэлийн бүтэц, бичиглэл, судалгааны ажлын боловсруулалтад тавих шаардлага:

  • Илтгэл нь удиртгал, үндсэн хэсэг (онол, практик судалгааны боловсруулалт), дэд сэдвүүд, судалгааны дүгнэлт, санал, эх сурвалж, ашигласан бүтээлийн жагсаалт гэсэн ерөнхий бүтэцтэй байх;
  • Эшлэл зүүлт ашигласан байх;
  • Судалгааны ямар арга ашигласан нь тодорхой байх;
  • Илтгэл нь нүүр хавтастай байна. (Нүүрэнд сургууль, тэнхим, илтгэлийн нэр, удирдагч багш, илтгэгчийн нэр, e-mail хаяг, утас зэргийг бичих)
  • Илтгэлийг А4 цаасны дээр болон доороос нь 2.0, зүүнээс нь 3.0, баруунаас нь 2.0 см зайтай, Times New Roman фондоор бичих, үсгийн өндөр 12pt, мөр хоорондын зай 1.15, 10-12 хуудсанд багтсан байх.
  • Санхүүгийн тэнхимийн хурлаас эхний 3 байрт шалгарсан илтгэлийг Бизнесийн сургуулийн оюутны эрдэм шинжилгээний хурлаар хэлэлцүүлнэ.

Илтгэлийг 2019 оны 04 дүгээр сарын 12 ний өдрийн 1700 цаг хүртэл цахим хэлбэрээр fin.dep.1958@gmail.com хаягаар, хэвлэмэл байдлаар IV байрны №111 тоот өрөөнд хүлээн авна.

САНХҮҮГИЙН ТЭНХИМ

2019.03.28

Close Menu
mnMongolian
en_USEnglish mnMongolian