Нэг. Ерөнхий зүйл

  1. Урлагийн тэмцээн нь Дуу /гоцлол эсхүл хамтлаг дуу 2-4 хүнтэй/, Бүжиг / Цэнгээнт бүжиг 3-5 хос/, Мэргэжил сурталчилсан жүжигчилсэн тоглолт гэсэн 3 төрлөөр зохион байгуулагдана.
  2. III, IV түвшний ангийн дарга нар 2018 оны 11 сарын 29-ний 15 цаг 30 минутад 116 /санхүүгийн тэнхимийн багш нарын өрөө/ тоотод хүрэлцэн ирж урлагийн тэмцээнд үзүүлэх үзүүлбэрийн дарааллаа сугална. Энэхүү дараалал нь дуу, бүжиг, жүжигчилсэн тоглолтоо үзүүлэхэд ижил хамаарна. Жич: Дараалал сугалахад хүрэлцэн ирээгүй ангийн сугалааг үлдсэн сугалаанаас Э.Жавхлан багш сугалж дарааллыг тогтооно.
  3. III, IV түвшний ангийн нийт оюутнууд 2018 оны 12 сарын 01-ний өглөө 9 цаг 00 минутад урлагийн тэмцээнийг зохион байгуулах А зааланд /МУИС-ийн хичээлийн II байр/ бэлэн байх ёстой. Сугалааны дагуу үзүүлбэрүүд эхлэхэд тухайн анги бэлэн биш байсан тохиолдолд тухайн ангийн тухайн тэмцээний оноог шууд 0 оноогоор тооцно. Жич: Сугалааны дагуу танай ангийн урьд байгаа ангиуд бэлэн биш байснаас танай ангийн үзүүлбэр үзүүлэхээр тооцож байсан хугацаа урагшилж болох талтайг анхаарна уу.
  4. Урлагийн тэмцээн нь дараах дарааллын дагуу зохион байгуулагдана. Үүнд:
  5. Бүх ангиудын дууны үзүүлбэр сугалсан дарааллын дагуу явагдана. 1 ангийн дууны номер нь 2-4 минут байна.
  6. Бүх ангиудын бүжгийн үзүүлбэр сугалсан дарааллын дагуу явагдана. 1 ангийн бүжгийн номер нь 3-5 минут байна.
  • Бүх ангиудын мэргэжлээ сурталчилсан жүжигчилсэн тоглолт нь сугалсан дарааллын дагуу явагдана. Жүжигчилсэн тоглолтын үргэлжлэх хугацаа 10 минутаас хэтрэхгүй байна.

Хоёр. Урлагийн тэмцээний үнэлгээ

  1. Шүүгчийн бүрэлдэхүүнд 3 шүүгч ажиллах бөгөөд эдгээр шүүгчид нь тэмцээнд оролцож байгаа ангийн зөвлөх багш байж болохгүй.
  2. Нэг шүүгч тухайн ангийн үзүүлж буй үзүүлбэрт 5, 4, 3, 2, 1 оноонуудын аль нэгийг өгнө.
  3. Бүх ангиудын дууны номер /бүх ангиудын бүжгийн болон мэргэжлээ сурталчилсан жүжигчилсэн тоглолт/ дууссаны дараа шүүгчид дээрх оноонуудын аль нэгийг нийтийн өмнө ил нээлттэйгээр, үзүүлбэрийн дарааллын дагуу өргөх бөгөөд олон нийтэд танилцуулах зорилгоор хөтлөгч нь шүүгчдийн үнэлгээг микрофоноор зарлана. Зарласан оноог нийтийн өмнө тогтмол байрлах дэлгэцэнд урлагийн тэмцээн дуустал харуулна.
  4. Бүх үзүүлбэр дууссаны дараа тухайн ангийн дуу, бүжиг, жүжигчилсэн тоглолтын оноог нэмж анги тус бүрээр нийт оноо гаргана. Энэхүү нийт оноог нийтэд ил тод дэлгэцэнд харуулна.
  5. Нэгдсэн оноогоор нь III, IV түвшний нийт ангиудыг жагсааж I, II, III, Тусгай байр эзлүүлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнана. Мөн дуу болон бүжгийн үзүүлбэр тус бүрээр I, II, III байр эзлүүлж алт, мөнгө, хүрэл медаль олгоно.

 

САНХҮҮГИЙН ТЭНХИМ

Зохион байгуулах комисс

2018.11.12

Close Menu
mnMongolian
en_USEnglish mnMongolian