2016-2017 оны хичээлийн жилийн Сүмитомо Корпорацийн нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа 

МУИС болон Сүмитомо Корпорацийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу Сүмитомо корпорацийн нэрэмжит тэтгэлэгийг зарлаж байна.

Тэтгэлэгийн зорилго: Сүмитомо Корпорацийн нэрэмжит тэтгэлэг нь Азийн улс орнуудын ирээдүйг бүтээлцэх хүний нөөцийн боловсролыг дэмжих зорилгоор МУИС-д суралцаж буй идэвхитэй, сурлага сайтай, манлайлагч оюутнуудыг дэмжинэ.

Тэтгэлэгийн хүрээ:   Бакалаврын түвшний нийт 10 оюутан байна. Үүнд:

  • I түвшний оюутан – 8,
  • III түвшний оюутан-1
  • IV түвшний оюутан-1

Тэтгэлэгийн шаардлага:

  1. МУИС-ийн идэвхитэй төлөвийн бакалаврын түвшний оюутан байх,
  2. Сурлагын голч дүн 3.0 буюу түүнээс дээш байх,
  3. Давхар тэтгэлэгт хамрагдаагүй байх,
  4. Сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай оюутан байх

Тэтгэлэгийн хүсэлт, холбогдох бичиг баримтыг 3 дугаар сарын 06-ны 12:00 цаг хүртэл  МУИС-ийн хичээлийн 1-р байрны 219 тоот өрөө, Оюутны албан дээр хүлээн авна.

Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт:

  1. Өргөдөл /загварын дагуу/-2 хувь

    Татах (DOC, 42KB)

  2. Албан ёсны дүнгийн тодорхойлолт /англи, монгол хэл дээр/
  3. Амжилтыг гэрчлэх үнэмлэх, гэрчилгээний хуулбар
  4. Монгол хэл дээр “Миний зорилго-миний ирээдүй” сэдвээр 150 доошгүй үгтэй эссе

Дээрхи материалуудыг нэгтгэн нүхтэй хавтсанд хийж ирүүлнэ.

Тэтгэлэг үргэлжлүүлэн авах оюутнуудын анхааралд:

Дүнгийн тодорхойлолт, идэвхийн онооны хуудсаа 2017 оны 03 сарын 06-ны өдрийн 15.00-16.00  цагийн хооронд авчирч өгнө. Заасан хугацаанаас өмнө буюу хойно хүлээн авахгүй.

Мэдээлэл авах утас: 77307730-1143,  Enkhjargal@num.edu.mn

Оюутны алба

Close Menu
mnMongolian
en_USEnglish mnMongolian