1. Хөтөлбөрийн нэр, индекс: 04160103  Хөрөнгийн үнэлгээ

 Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2014 оны 9 сарын 12-ны өдрийн А/370 тоот тушаалын   нэгдүгээр хавсралт

БСШУ-ын сайдын 2015 оны 6 сарын 10 өдрийн А/218 тоот тушаал /Тусгай зөвшөөрөл/

МУИС-ийн хөтөлбөрийн ерөнхий хорооны 2016 оны 4 сарын 28 өдрийн хурлын шийдвэр 

  1. Олгох боловсролын зэрэг: Бизнесийн удирдлагын магистр 
  1. Элсэгчдэд тавигдах ерөнхий шаардлага:

Эдийн засаг, Бизнесийн удирдлагын болон Эрх зүй, Инженерийн чиглэлээр бакалаврын боловсролтой иргэдийг элсүүлэн суралцуулна.  Эрх зүй, Инженерийн бакалаврын зэрэгтэй элсэгчдийн хувьд бизнесийн суурь хичээлэр магистрын бэлтгэл ангид суралцаж, улмаар   “Хөрөнгийн үнэлгээ”-ний магистрын үндсэн ангид үргэлжлүүлэн  суралцах юм.

  1. Төгсөгчдийн эзэмших мэдлэг:

МУИС-ийн суурь боловсролоос гадна ҮХХ-ийн удирдлага зохион байгуулалт, хөрөнгийн  үнэлгээний  мэргэжлийн мэдлэг, арга зүйг эзэмшин  мэргэжлийн ёс зүйтэй, үнэлгээний гэрээт ажлыг багаар, захиалагчийн тавьсан шаардлагын дагуу хариуцлагатай гүйцэтгэх чадвартай, байнга тасралтгүй суралцагч мэргэжилтэнг бэлтгэх явдал юм.

  1. Ур чадварын хувьд:

ААНБ, хувь хүний болон нийтийн эзэмшлийн өмч хөрөнгийн болоод санхүүгийн хэрэгсэл (хувьцаа, үнэт цаас, өрийн бичиг гэх мэт)-ийн үнэлгээг ОУ-ын болон үндэсний стандарт, үнэлгээний нийтлэг хандлага, аргачлалын дагуу үндэслэлтэй тогтоох, үнэлгээний талаар үүссэн маргаанд мэргэжлийн эксперт хийх, үнэлгээний аргачлал журмыг хөгжүүлэхэд бүтээлчээр ажиллах дадлага чадварыг эзэмшинэ. Энэ хөтөлбөрээр бэлтгэх мэргэжилтэн нь үнэлгээний мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх төдийгүй, хөрөнгийн бодит үнэ цэнийг үндэслэлтэй тогтоох, үнэлгээний үндэсний стандарт, аргачлал журмыг боловсруулж, бүх нийтийн боловсролыг хангахад томоохон үүрэг гүйцэтгэх юм.

 

 

Close Menu
mnMongolian
en_USEnglish mnMongolian