МУИС-ийн Бизнесийн сургууль нь төгсөгчдийн хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, ажил олгогч аж ахуйн байгууллагуудад тус сургуулийн төгсөгчдөөс хүний нөөцөө бүрдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, төгсөгчдөд хөдөлмөрийн зах зээлийн талаарх мэдээлэл өгөх, тэднийг нээлттэй ажлын байранд зуучлах, их сургууль, төр, хувийн хэвшлийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Career fair 2019” ажил мэргэжлийн арга хэмжээг 2019.04.26-ны өдөр  зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээнд Emart,  “Mongolian Economy” Эдийн засаг, бизнесийн сэтгүүл, Худалдаа хөгжлийн банк, Хас банк, Транс банк, Богд банк, Монгол даатгал, Тесо групп, Номин холдинг,  Deliotte ХХК, MMCG ХХК, Анунгоо ХХК,  “Хаан шоргоолж” ХХК зэрэг хувийн хэвшлийн томоохон аж ахуйн нэгжүүдээс гадна төрийн болон төрийн бус байгууллагууд хүрэлцэн ирж манай сургуулийн шилдэг оюутан, суралцагчидтай уулзаж нэгэн дор цугларч, ажил мэргэжлийн уулзалтуудыг амжилттай хийлээ.

Close Menu
mnMongolian
en_USEnglish mnMongolian