Эрдэм шинжилгээний хурлын зорилго

Энэхүү хурал нь Бизнесийн сургуульд суралцаж буй оюутнуудын суралцах, хийж бүтээх идэвхи санаачлагыг  дэмжих, тэдний судалгаа шинжилгээний ур чадварыг чадавхийг дэмжин хөгжүүлэх үндсэн зорилготой.

Хугацаа:          2019 оны 12-р сарын 23-ны өдрийн 10:00 цаг

Хаана:             МУИС-ийн Номын сангийн 202 тоот танхимд болно.

Хамрах хүрээ

Хуралд мэргэжлийн тэнхимүүдийн эрдэм шинжилгээний хурлаас шалгарсан илтгэлүүдийг хэлэлцүүлнэ.  

Эрдэм шинжилгээний бүтээлд тавих ерөнхий шаардлага:

  1. Судалгааны ажил нь бизнесийн удирдлагын чиглэлд хамаарсан сэдэвтэй байх
  2. Шинжлэх ухааны үндэслэлтэй, судалгаа шинжилгээний тодорхой онол арга зүйд суурилсан, судалгаа шинжилгээний арга аргачлалуудыг ашигласан байх
  3. Судалгаандаа бодит тоон мэдээлэл ашиглаж, өгөгдлийг орчин үеийн техник хэрэгсэл, программ хангамжийг ашиглан боловсруулалт хийж, бодитой дүгнэлт гаргасан байх
  4. Судалгааны ажлын үр дүнд онол практикийн ач холбогдол бүхий санал зөвлөмж, арга аргачлал боловсруулсан байх
  5. Судалгааны ажлыг оюутны эрдэм шинжилгээний хуралд анх удаа хэлэлцүүлж байгаа,
  6. Илтгэлийг ганцаар болон болон багаар бэлтгэсэн байж болно, заавал удирдагч багштай байна,
  7. Илтгэлийг РРT хэлбэрээр бэлтгэх бөгөөд илтгэх хугацаа 10 минут, хэлэлцэх хугацаа 5 минут байна.

Илтгэлийн бүтэц, бичиглэл, судалгааны ажлын боловсруулалтад тавих шаардлага:

  • Илтгэл нь хураангуй, түлхүүр үг /2-5/, зорилго, үндсэн хэсэг (онолын болон судалгааны), дэд сэдвүүд, судалгааны дүгнэлт, ерөнхий дүгнэлт, санал зөвлөмж, ашигласан материал болон эх сурвалжийн жагсаалт гэсэн ерөнхий бүтэцтэй байна;
  • Ишлэл зүүлт хэрэглэнэ;
  • Судалгаанд ашигласан арга зүй тодорхой байх;
  • Илтгэлийн эхэнд эсвэл нүүр хуудсанд сургууль, тэнхим, илтгэлийн сэдэв, удирдагч багшийн овог нэр, зэрэг цол, илтгэгчийн нэр, холбогдох e-mail хаяг, утас зэргийг бичих)
  • Илтгэлийг А4 хуудасны дээр болон доороос нь 2.0, зүүнээс нь 3.0, баруунаас нь 2.0 см зайтай, Times New Roman фондоор бичих, үсгийн өндөр 12pt, мөр хоорондын зай 1.15, 8-10 хуудсанд багтаан бичсэн байх.

Шалгаруулалт:

  • Зохион байгуулах комисс тэнхим бүрээс ирүүлсэн илтгэл бүрийг уншиж, урьдчилан шалгаруулалт хийх бөгөөд эхний 8 илтгэлийг хуралд нээлттэй хэлэлцүүлнэ.
  • ЭШ хуралд хэлэлцүүлсэн илтгэлүүдийг тодорхой онооны системээр үнэлж, эцсийн дүнг гаргах ба эхний 3 байрт шалгарсан илтгэлүүдэд өргөмжлөл, мөнгөн шагнал олгоно.

Шагнал:

I байр – 1, Өргөмжлөл, мөнгөн шагнал

II байр – 1, Өргөмжлөл, мөнгөн шагнал

III байр – 1, Өргөмжлөл, мөнгөн шагнал

Тусгай байр – 1

Тэнхимүүд илтгэлийг 2019 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн 16:00 цаг хүртэл Менежментийн тэнхимийн Сарантуяа багшид биечлэн хураалгана.

Зохион байгуулах комисс

2019 оны 12 сарын 17

Close Menu
en_USEnglish
mnMongolian en_USEnglish