Тус тэнхим нь 1958 онд Эдийн Засгийн Факультетийн бүрэлдэхүүнд “Бүртгэл санхүүгийн тэнхим“ нэртэй байгуулагдсан. 1963-1964 оны хичээлийн жилээс Санхүүгийн тэнхим бие даан зохион байгуулагдаж сургалт, судалгааны ажил явуулж ирсэн.

Одоо манай тэнхимд үндсэн багш 21,  зөвлөх профессор 2, хичээлийн туслах ажилтан 2 ажиллаж байна. Эдгээрийн дотор шинжлэх ухааны доктор-1, доктор-9, бусад нь бизнесийн удирдлагын магистр цолтой багш нар байна. 

1990-ээд оны эхнээс улс төр эдийн засаг нийгмийн шилжилттэй холбоотойгоор санхүүгийн дээд боловсролтой мэргэжилтний сургалтын хөтөлбөрт гүнзгий өөрчлөлт орж сургалтын агуулга бүрэн шинэчлэгдсэнээр өндөр хөгжилтэй орнуудын ижил төстэй мэргэжлийн жишигт нэн ойртсон хөтөлбөрөөр сургалт явуулж байна.

  • Зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн санхүү, банк, татвар, даатгал зэрэг чиглэлээр мэргэшүүлэх болсон.
  • МУИС-ийн санхүүгийн мэргэжлүүдээр элсэн суралцах эрэлт, хүсэлт сонирхол тасралтгүй өсөн нэмэгдэж ирсэн. Одоо санхүүгийн салбарт суралцаж байгаа бакалаврын оюутны тоо 600-д хүрээд байна.
  • Мэргэжлээ дээшлүүлэх зэрэг ахиулах сонирхол эрс нэмэгдэж санхүүгийн мэргэжлээр магистрантурт суралцагчдын тоо ч жилээс жилд өсөн 2017-2018 оны хичээлийн жилийн байдлаар 286 магистрант суралцаж байна.
  • Тус тэнхимд докторантурт суралцагсад 15 байгаа юм.
  • Манай төгсөгчдөөс гадаадын өндөр хөгжилтэй улсуудад суралцаж магистрын зэрэг хамгаалсан болон суралцаж байгаа олон арван хүн байна.
  • Судалгаанаас үзэхэд манай тэнхимийн төгсөгчдийн ажил эрхлэлт 95 хувьд хүрсэн байна
2017-2018 оны хичээлийн жилийн байдлаар тус тэнхимд суралцагчдын мэдээлэл
200
Бакалаврын оюутны тоо
100
Магистрантурт
Докторантурт
Close Menu
mnMongolian
en_USEnglish mnMongolian