Санхүүгийн тэнхимийн хэрэгжүүлж буй сургалтын хөтөлбөрүүд

Бакалаврын сургалт

D041201 САНХҮҮ /Төрийн санхүү/

Санхүүгийн шинжлэх ухааны суурь болон төрийн санхүүгийн онол, үзэл баримтлал, зарчим, арга зүйг судалж эзэмшсэнээр түүнийг бүтээлчээр хөгжүүлэх, макро түвшний санхүүгийн бодлого боловсруулах, шийдвэр гаргах, практикт хэрэгжүүлэх мэдлэг, чадвар, дадал бүхий мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

D041202 ДААТГАЛ

Санхүүгийн шинжлэх ухааны суурь болон даатгалын салбарын онол, арга зүйг судалж, эзэмшсэний үндсэн дээр банк, санхүү, бизнесийн байгууллагуудын эрсдэлийг үнэлэх, удирдах, даатгалын мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг компаниудын үйл ажиллагааг зохион байгуулах, удирдах мэдлэг, чадвар, дадал бүхий мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

D041201 САНХҮҮ /Санхүүгийн менежмент/

Санхүүгийн шинжлэх ухааны суурь болон санхүүгийн менежментийн онол, арга зүйг судалж эзэмшсэнээр түүнийг практикт хэрэгжүүлэх, компанийн түвшинд санхүүгийн удирдлагын оновчтой шийдвэр гаргах мэдлэг, чадвар, дадал бүхий мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

D041203 БАНК

Санхүүгийн шинжлэх ухааны суурь болон банкны салбарын онол, арга зүйг судалж эзэмшсэнээр банкны системийн байгууллагуудын түвшинд санхүүгийн удирдлагын оновчтой шийдвэр гаргах, хэрэгжүүлэх мэдлэг, чадвар, дадал бүхий мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Магистрын сургалт

Докторын сургалт

Close Menu
mnMongolian
en_USEnglish mnMongolian