Намын Төв Хороо, СНЗ-ийн шийдвэрийг үндэслэн Улсын их сургуулийн ректорын 1958 оны 9-р сарын 4-ний өдрийн 352 тоот тушаалаар Эдийн засгийн факультетыг анх 3 тэнхимтэй байгуулсны нэг нь Бүртгэл санхүүгийн тэнхим байв. 1963-1964 оны хичээлийн жилээс Санхүүгийн тэнхим бие даан зохион байгуулагдаж сургалт, судалгааны ажил явуулж ирсэн.

Тус тэнхим 1957 оноос Санхүү эдийн засаг мэргэжлээр, 1962 оноос Банкны мэргэжлээр элсэлт авч сургалт явуулж эхэлсэн. 1990-ээд онд нийгэм-эдийн засгийн харилцаа өөрчлөгдсөнтэй холбоотойгоор “Санхүү”, “Банк”-ны хөтөлбөрийн зэрэгцээ 1994 оноос “Даатгал”, “Татвар”-ын мэргэжлийн, 1995 оноос “Банк-мэдээлэл зүй”, “Санхүү-мэдээлэл зүй” мэргэжлийн, 2004 оноос “Санхүүгийн менежмент” мэргэжлийн хөтөлбөрүүдийг тус тус нээж амжилттай хэрэгжүүлж ирлээ.

Санхүүгийн тэнхим байгуулагдсан цагаас “Санхүүч” мэргэжлээр  3000 орчим мэргэжилтэн,  “Банкны” мэргэжлээр 1200 гаруй, Даатгал, Татварын мэргэжлээр 500 орчим мэргэжилтэн тус тус бэлтгэж нийт 5000 орчим бакалавр, 1000 орчим Санхүүгийн  магистр бэлтгэн гаргасан Монгол Улсын хэмжээнд санхүүгийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэдэг сургалт, судалгааны  үндэсний хэмжээний түшиц тэнхим болж чадсан юм.

Санхүүгийн тэнхимийн төгсөгчдөөс гавьяат багш Д.Дуламсүрэн, гавьяат эдийн засагч Л.Шарав, Г.Зинаамядар, Д.Болдбаатар, Н.Дашзэвэг, С.Дэмбэрэл нарын 10 гаруй гавьяатууд, Д.Дуламсүрэн, Л.Ганбаатар, Д.Намжил, Д.Болдбаатар, Н.Дашзэвэг, Г.Бурмаа, Д.Сувдаа, В.Данаасүрэн, Ж.Уянга, Ө.Гэрэлт-Од  нарын 20 гаруй докторууд, олон арван шилдэг санхүүчид төрөн гарсан юм.

Санхүүгийн тэнхимийн 60 жилийн ойн лого

Үе үеийн тэнхимийн эрхлэгчид

  • Ж.Осор 1958 он
  • Б.Долгормаа 1959-1962 он
  • Д.Баасанжав 1962-1964 он
  • Д.Цэрэнпил 1965-1966 он
  • С.Лүндэн 1967-1980 он
  • Н.Банзрагч 1981-1987 он
  • Д.Дуламсүрэн 1988-1993 он
  • Ц.Аюурзана 1993 он
  • Д.Цэрэнпил 1993-1995 он
  • Д.Намжил 1996-1998 он
  • Д.Дуламсүрэн 1998-2010 он
  • Ч.Энхбаяр 2010-2013 он
  • В.Данаасүрэн 2013 он
  • Д.Сувдаа 2013-2014 он
  • Г.Бурмаа 2014-2016 он
  • Д.Сувдаа 2017-2019 он
  • Г.Бурмаа 2019 оноос
Close Menu
mnMongolian
en_USEnglish mnMongolian