МУИС-ийн Бизнесийн сургуулийн Даатгал хөтөлбөрийн 3, 4-р түвшний оюутнууд болон багш Г.Бурмаа, Б.Жавхланцогт нар 2019.03.21-ны өдөр Централ Тауэрт байрлах “Дэлхийн Санхүүгийн Түүхийн Музей”-тэй танилцаж санхүүгийн зах зээл, тэр дундаа даатгалын зах зээлийн үүсэл, хөгжлийн талаар мэдлэг ойлголтоо нэмэгдүүллээ. Тус музей нь үүсэн байгуулагдаад 2 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд Голомт банкны VIP харилцагчид болон гадаадын тусгай харилцагчдад үзүүлж танилцах боломжийг олгодог бөгөөд оюутнуудаас анх удаа МУИС-ийн Бизнесийн сургуулийн даатгалын ангийн оюутнууд үзэж сонирхсон байна. Дэлхийн анхны даатгалын гэрээ, анхны даатгалын сурах бичиг болон анхны мөнгөн тэмдэгт, зоос, бонд, хувьцаа гэх мэт санхүүгийн хэрэгслүүдийн анхны хувилбарууд нь эх хувиар болон хуулбар хувиар байршсан уг музейн үзмэрүүдийг сонирхолтой түүхүүдийн тайлбарын  хамт Мандал Даатгал ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Жавхлан удирдан тайлбарлалаа.

Close Menu
mnMongolian
en_USEnglish mnMongolian