Нийтлэг үндэслэл

 

  • Энэхүү тэтгэлэг нь 2015-2016 оны хичээлийн жилийн намрын улирлаас эхлэн аялал жуулчлалын менежмент, зочлох үйлчилгээний хөтөлбөрөөр суралцагч нэг оюутанд жил бүр олгогдоно.
  • Тэтгэлэг нь дээрх хөтөлбөрөөр суралцагч оюутны 3-8 дугаар улирлын сургалтын төлбөрт зориулагдана.
  • Шалгаруулалтад бизнесийн сургуульд элсэн орж, кредитээ бүрэн цуглуулсан 2.5-аас доошгүй голч дүнтэй II түвшинд аялал жуулчлалын менежмент эсвэл зочлох үйлчилгээний хөтөлбөрөөр элсэн суралцах оюутан оролцоно.

 

Тэтгэлэгийн болзол

 

  • Тэтгэлэгт тэнцсэн оюутан мэргэжил сонголтоор дээр дурьдсан хоёр хөтөлбөрийн аль нэгийг сонгоно.
  • Суралцагч гэрээнд заасан үүргээ биелүүлж байвал улирал бүр тэтгэлэг авна.
  • Тэтгэлэгт тэнцсэн оюутан дадлагыг  тэтгэлэг олгогч байгууллагад хийх ба сургууль төгссөний дараа Цолмон трэвел ХХК-д ажиллах нөхцөлтэй гэрээ байгуулна.

 

Шалгаруулалт 

 

  • Шалгаруулалт 3 үе шаттай явагдана.
    • Горилогч 3 үеийн намтар, сургалтын албаны холбогдох ажилтны гарын үсэг, тамга бүхий дүнгийн хуудас, “Суръя, бүтээе, хийе” сэдвээр 200 үгтэй гар бичмэл эссэг – 2015 оны 4 сарын 24-ний өдөр ажлын цагт багтаан МУИС-ийн хичээлийн 7 дугаар байрны 211 тоотод хүлээлгэн өгч бүртгэлийн дугаар авна.
    • Горилогчид 2015 оны 5 сарын 1-нд МУИС-ийн хичээлийн 7 дугаар байрны 211 тоотод 14.00 цагт үйлчилгээний хөтөлбөрийн семинарт оролцоно.
    • Семинарт манлайлсан 5 оюутан 2015 оны 5 сарын 3-нд Цолмон трэвел ХХК-д ярилцлаганд оролцож эцсийн шийд тодорно.

 

 

 

Цолмон трэвел ХХК

Бизнесийн сургуулийн үйлчилгээний хөтөлбөр