Төгсөгч хаана ажиллах вэ?

Нягтлан бодох бүртгэлээр бэлтгэгдсэн мэргэжилтэн нь нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг зохион байгуулах, санхүү болон татварын тайлангуудыг гаргах, санхүүгийн дүн шинжилгээ хийх, шийдвэр гаргах ур чадвартай төгсөх тул төрийн болон бизнесийн байгууллагын аль ч түвшинд ажиллах бүрэн боломжтой.

Манай төгсөгчид төрийн байгууллагууд, бизнесийн байгууллагуудад үр бүтээлтэй ажиллаж буйн нэг илрэл нь АПУ ХК, MCS ХХК гэх мэт томоохон аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн үйл ажиллагааг манай төгсөгчид удирдаж байна.