МУИС-ийн Бизнесийн сургууль нь төгсөгч нараасаа хөтөлбөр, сургалтын үр дүнгийн талаарх сэтгэл ханамжийн судалгааг жил бүр авдаг. Төгсөгч таны мэргэжлийн хөтөлбөртөө өгч буй санал, зөвлөмж тань энэ мэргэжлээр ирээдүйд суралцах оюутнуудын мэдлэг, ур чадварыг сайжруулахад туслах болно. Таны хувийн мэдээлэл нууцлагдах ба зөвхөн диплом шуудангаар хүргүүлэхэд ашиглагдах болно.

Судалгааг бөглөхдөө дараах зүйлсийг анхаарна уу.

  • Судалгааг 2020.06.12-ны өдрөөс өмнө зөвхөн өөрийн …………………@stud.num.edu.mn хаягаар бөглөн илгээнэ үү.
  • Судалгааг нэг удаа л бөглөх учраас та мэдээллээ сайн нягталж алдаагүй бөглөнө үү. Мөн судалгаагаа нээсэн бол заавал бөглөж дуусгах ёстойг анхаарна уу.
  • Шуудангаар диплом хүлээн авах хаягаа дэлгэрэнгүй бичиж өгнө үү. Мөн энэ хаяган дээрээ өөрийн холбоо барих утаснаас гадна өөр холбоо барих 1-3 дугаарыг давхар заавал бичиж өгнө үү.

Та энд дарж нэвтрэн орж төгсөгчийн сэтгэл ханамжийн судалгаагаа бөглөн илгээнэ үү

Судалгаатай холбоотой асууж тодруулах зүйл байвал 99227130, 88028798 утсаар холбогдож мэдээлэл авна уу.

Сургуулиа амжилттай төгссөн танд баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт тань өндөр амжилтыг хүсье. МУИС-ийн төгсөгч-Монголын ирээдүй.

МУИС-ийн Бизнесийн сургуулийн захиргаа

Close Menu
mnMongolian
en_USEnglish mnMongolian