Монгол Улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны яамны албан хэрэгцээнд зориулан дараах асуулгыг МУИС-ийн нийт оюутнуудаас авч байна.

Асуулга бөглөх холбоос https://forms.office.com/Pages/ResponsePage.aspx?id=QzrBnzwtJ0eRb2237TN7n6bwrkhOQllArki31bLUylJUOEJFSjM4TDIxMTJDOURMQTlVR0tHSjRENi4u

Энэхүү асуулгад МУИС-ийн бакалавр, магистр, докторын түвшний бүх суралцагч хамрагдах бөгөөд ТА сургуулийн албан цахим шуудангийн хаягаар нэвтэрч асуулгыг бөглөнө үү.
Дараах холбоосоор нэвтэрч МУИС-ийн цахим шудан /stud.num.edu.mn/ ашиглах заавартай танилцаарай.
http://stud.num.edu.mn/?fbclid=IwAR0kIeNiZkG1haHoKb8AJFpqIaZol2qInuUb0Nbxo4D3ttoAp7j44DEwTwM

Тус асуулга 15 минут орчим үргэлжлэх бөгөөд таны өгсөн мэдээллийн нууцыг Монгол Улсын “Хувь хүний тухай” хуулийн 5-р зүйлийн 4 дэх хэсэг болон “Статистикийн тухай” хуулийн 22-р зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу чандлан хадгална. Мэдээллийг зөвхөн судалгааны үр дүнг тооцоход ашиглах болно.