Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн Оюутанд чиглэсэн үйл ажиллагаанууд амжилттай зохион байгуулагдлаа

Нягтлан бодох бүртгэлийн тэнхимээс Оюутанд чиглэсэн үйл ажиллагааны олон талт ажлын хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Оновчтой бүртгэгч” тэмцээн, “Миний мэргэжлийн үнэ цэнэ” эссэ бичлэгийн уралдаануудыг 2022 оны 4-р сарын 2-3 ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. “Оновчтой бүртгэгч” тэмцээний онцлог нь хичээлийн жилийн туршид цуврал байдлаар зохион байгуулагддаг оюутанд чиглэсэн олон ажлуудын нийлбэр дүнгээр “ШИЛДЭГ АНГИ ХАМТ ОЛОН”-ыг шалгаруулдагт оршино.  

Энэ хичээлийн жилийн “Оновчтой бүртгэгч” тэмцээний нэг шалгуур болох “Мэдлэгийн тэмцээн”-д НББ- ийн 2,3,4-р курсын 13 анги оролцож амжилттай зохион байгуулагдаж шилдэгүүдээ шалгарууллаа. Үүнд:

  • “ТЭРГҮҮН” байрыг Л.Хишигбаяр багштай 4-3 анги,
  • “ДЭД” байрыг Д.Лхагвасүрэн багштай 3-3 анги
  • “ГУТГААР” байрыг Б.Алтан-Эрдэнэ багштай 4-4 ангиуд тус тус эзэллээ.

“Оновчтой бүртгэгч” тэмцээний хэсгээс

“Оновчтой бүртгэгч” тэмцээн багуудын “МЭНДЧИЛГЭЭ”

“Оновчтой бүртгэгч” тэмцээн

“МЭДЛЭГИЙН ТЭМЦЭЭН”  шилдэг ангиуд

НББ- ийн салбарын оюутнуудад зориулсан

“ОЮУТАНД ҮЙЛЧЛЭХ ЦЭГ”-ийн   үйл ажиллагаа эхэллээ

Энэхүү цэгийн үйл ажиллагааны зохион байгуулалтын удирдамжийг тэнхимээс боловсруулж, батлан НББ- ийн 2 болон 3-р курсын оюутнууд ажиллуулах юм. 

Оюутанд үйлчлэх цэгийн нээлтийг угтан салбарын нийт оюутнуудын дунд  “Миний мэргэжлийн үнэ цэнэ” эссэ бичлэгийн уралдааныг зохион байгуулж шилдэгүүдээ шалгаруулсан нь энэ хичээлийн жилийн ажлын нэг онцлог байлаа.

“Миний мэргэжлийн үнэ цэнэ” эссэ бичлэгийн уралдааны эхний байруудыг дараах оюутнууд эзэлсэн байна. Үүнд:

  •           НББ- ийн 4-5 ангийн оюутан Ү.Номин 1-р байр,
  •         НББ- ийн 3-3 ангийн оюутан Г.Мандахнаран 2-р байр,
  •          НББ- ийн 4-4 ангийн оюутан Э.Булган 3-р байрыг тус тус эзэллээ. 

“Миний мэргэжлийн үнэ цэнэ” Эссэ бичлэгийн шилдэгүүд

НББ- ийн салбарын оюутнуудад зориулсан “ОЮУТАНД ҮЙЛЧЛЭХ ЦЭГ”  үйл ажиллагаа эхэллээ

Мэдлэг чадвар, авхаалж самбаагаараа тэргүүлсэн анги хамт олон, эссэ бичлэгийн уралдаанд шалгарсан оюутнууддаа баяр хүргэе.