Олон улсын боловсролыг МУИС Бизнесийн сургуульд эзэмшиж, төгссөн төгсөгчдөд диплом гардууллаа

МУИС-ийн Бизнесийн сургуулийн Их Британийн NCC боловсрол байгууллагатай хамтран хэрэгжүүлдэг бизнесийн удирдлагын бакалаврын хөтөлбөрт 2018-2020 онд суралцаж амжилттай төгссөн төгсөгчдөд Бизнесийн сургуулийн захирал Ч.Энхбаяр диплом гардуулан, цаашдын сурлага, хөдөлмөрт амжилт хүсч, баяр хүргэлээ.  

Англи, Америк, Австрали зэрэг улсуудад хүлээн зөвшөөрөгдөх, их дээд сургуулиудад дүйцүүлэн тооцуулах боломжтой бакалаврын түвшний дипломын хөтөлбөрүүдийг 2006 оноос Бизнесийн сургууль Их Британийн NCC боловсрол байгууллагатай хамтран хэрэгжүүлж байна.  Холбоо барих: МУИС БС 200 тоот. Утас 77307730-4118, 99840816