МУИС болон Сүмитомо Корпорацийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээг 2015-2016 оны хичээлийн жилд үргэлжлүүлэн сунгасаны үндсэн дээр Сүмитомо корпорацийн нэрэмжит тэтгэлэгийг зарлаж байна.

Тэтгэлэгийн зорилго: Сүмитомо Корпорацийн нэрэмжит тэтгэлэг нь Азийн улс орнуудын ирээдүйг бүтээлцэх хүний нөөцийн боловсролыг дэмжих зорилгоор МУИС-д суралцаж буй идэвхитэй, сурлага сайтай, манлайлагч оюутнуудыг дэмжинэ.

Тэтгэлэгийн хүрээ: Бакалаврын 1-3-аар түвшин, магистрын түвшний оюутнууд байх Тэтгэлэгийн шаардлага:

  1. МУИС-ийн идэвхитэй төлөвийн бакалаврын 1-3 болон магистрын түвшний суралцагч байх,
  2. Сурлагын голч дүн 3.0 буюу түүнээс дээш байх,
  3. МУИС-аас зохион байгуулсан нийгэмд чиглэсэн хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцсон байдал /тодорхойлолтыг Оюутны албанаас авах/
  4. Өөр ямар нэгэн тэтгэлэгт хамрагдаагүй байх,
  5. 30-аас доош насны монгол улсын иргэн байх,
  6. Сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай оюутан байна.

Тэтгэлэгийн хүсэлт, холбогдох бичиг баримтыг 3 дугаар сарын 18-ны 15.00 цаг хүртэл  МУИС-ийн хичээлийн 1-р байрны 219 тоот өрөө, Оюутны албанд хүлээн авна.

Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт:

  1. Өргөдөл /загварын дагуу/-2 хувь Татах (DOC, 41KB)
  2. Албан ёсны дүнгийн тодорхойлолт /англи, монгол хэл дээр/
  3. Амжилтыг гэрчлэх үнэмлэх, гэрчилгээний хуулбар
  4. Монгол хэл дээр “Миний зорилго-миний ирээдүй” сэдвээр 150 доошгүй үгтэй эссе
  5. Дээрхи материалуудыг нэгтгэн нүхтэй хавтсанд хийж ирүүлнэ.

Тэтгэлэг үргэлжлүүлэх оюутнуудын анхааралд:

Дүнгийн тодорхойлолт, идэвхийн онооны хуудсаа 2016 оны 03 сарын 18-ны өдрийн 15.00-16.00  цагт авчирч өгнө. Заасан хугацаанаас өмнө буюу хойно хүлээн авахгүй.

Мэдээлэл авах утас: 77307730-1143,  Enkhjargal@num.edu.mn