Тэмцээний зорилго: Оюутнуудын санхүүгийн мэдлэгийг дээшлүүлж, хувийн санхүүгийн зөв шийдвэр гаргах чадвар эзэмшихэд туслах, тэдний мэргэжлийн англи хэлний мэдлэгийг сайруулах.

Нэг. Ерөнхий зүйл

  • Уг тэмцээнд “Хувь хүний санхүү” хичээлийг судалж байгаа оюутнууд оролцоно.
  • Тэмцээнд оролцогчид нь “Хувь хүний санхүү” хичээлээр үзсэн нэр томъёоны тодорхойлолтуудыг бүрэн мэддэг болсон байх шаардлагатай.

Хоёр. Тэмцээний зохион байгуулалт

  • Тэмцээнийг 2 үе шаттайгаар зохион байгуулна.
  • Нэгдүгээр шатны шалгаруулалтыг 2016 оны 05-р сарын 2-16-ний өдрүүдэд явуулж, групп тус бүрээс 5 оюутан шалгаруулна.
  • Хоёрдугаар шатны шалгаруулалт 2016 оны 05-р сарын 20-ны өдөр болно.
  • Тэмцээнд “Хувь хүний санхүү” хичээлтэй холбоотой мэдлэг шалгах асуултанд хариулах, нэр томъёог тайлбарлах, үндсэн ойлголтийн нэрийг англиар хэлэх зэрэг даалгаврууд өгөгдөнө.

Гурав. Тэмцээний шагнал

Нэгдүгээр байр 1, өргөмжлөл, үнэ бүхий зүйл

Хоёрдугаар байр 1, өргөмжлөл, үнэ бүхий зүйл

Гуравдугаар байр 1, өргөмжлөл, үнэ бүхий зүйл

Шагналт байр 2, өргөмжлөл, үнэ бүхий зүйл

 

Зохион байгуулагчид:

МУИС-ийн Бизнесийн сургуулийн оюутны эрдэм шинжилгээний “Санхүүч” клуб

Монгол банк

2016-04-28

Close Menu
mnMongolian
en_USEnglish mnMongolian