МУИС-ийн БС-ийн Менежментийн тэнхим нь 1959 оноос Эдийн засгийн дээд сургуульд “Төлөвлөлт статистикийн тэнхим” нэртэйгээр байгуулагдсан цагаасаа эхлэн өнөөг хүртэл дөч гаруй удаагийн төгсөлтөөр нийт 1,454 (1964-2011) дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэсэн ба үүний 837 нь Төлөвлөгч-эдийн засагч, 47 нь Хөдөлмөрийн эдийн засагч, 14 нь Эдийн засаг кибернетикч, 556 нь Үйлдвэрийн эдийн засаг болон Бизнесийн менежмент мэргэжлээр тус тус төгсжээ.

Одоо Бизнесийн сургуулийн Менежментийн тэнхим нь “Менежмент” мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж байгаа бөгөөд  “Бизнесийн менежмент”, “Үйлдвэрлэлийн менежмент”, “Хүний нөөцийн менежмент” гэсэн гурван гүнзгийрүүлсэн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байна.