Мэргэжлийн хөтөлбөрүүдийн мэдээлэл сурталчилгаа зохион байгуулагдана.
Бизнесийн сургуульд 2014-2015 оны хичээлийн жилд элссэн Бакалаврын 2-р түвшний оюутнуудын мэргэжлийн хөтөлбөрүүдийн мэдээлэл сурталчилгаа зохион байгуулах ажиллагаа Хичээлийн 4-р байрны 2-р давхарын коридорт 2015 оны 12-р сарын 01-нээс 12-р сарын 03-ний өдрүүдэд 11.00 цагаас 17.00 цаг хүртэл явагдах тул оюутнуудыг идэвхитэй оролцохыг хүсэж байна.
Бизнесийн сургуулийн Сургалтын алба
Read More
Бакалаврын 2-р түвшний оюутны мэргэжлийн хөтөлбөр сонголтын тандалт
Бизнесийн сургуульд 2014-2015 оны хичээлийн жилд элссэн Бакалаврын 2-р түвшний оюутны мэргэжлийн хөтөлбөр сонголтын тандалт 2015 оны 11-р сарын 30-ны 17.00 цагаас 12-р сарын 03-ны 23.59 цаг хүртэл СиСи системээр явагдана.
Бизнесийн сургуулийн Сургалтын алба
Read More
2014-2015 оны хичээлийн жилд эллсэн 2-р түвшний оюутнуудын анхааралд
Бизнесийн сургуулийн 2-р түвшний оюутнуудтай 2014-2015 оны хичээлийн жилд эллсэн Бакалаврын түвшний оюутны мэргэжлийн хөтөлбөр сонгох журамыг танилцуулах уулзалт 2015 оны 12-р сарын 02 ны 17.40 цаг 18.30 цагуудад 2 удаа зохион байгуулах тул хичээлийн 5-р байрны 605 тоот зааланд хүрэлцэн ирнэ үү.
Жич: Тус заалны суудлын тооноос хамаарч 2 удаа зохион байгуулж байгааг анхаарна уу.
Бизнесийн сургуулийн Сургалтын алба
Read More
2015-2016 оны хичээлийн жилийн өвлийн улиралд төгсөх бакалаврын хөтөлбөрийн оюутнууд анхааралд
- 12.01– 2015.12.11 хооронд дүнгийн тулгалт хийх /Элсэлт төгсөлт хариуцсан мэргэжилтэн Б.Цэцэгжаргал/
- Энэ улиралд судалж байгаа хичээлийн дүнг 2015.12.14 -2015.12.18-ны хооронд шалгалтаа өгч сиси системд оруулсан байх.
Сургалтын алба
Read MoreМОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬД МАГИСТРАНТ, ДОКТОРАНТААР СУРАЛЦАХЫГ УРЬЖ БАЙНА
МУИС-ийн 2015-2016 оны хичээлийн жилийн өвлийн магистр, докторын хөтөлбөрийн элсэлт эхэллээ.
Элсэлтийн бүртгэл: 2015 оны 11-р сарын 20-ноос 2016 оны 01-р сарын 10-ны хүртэл явагдах бөгөөд бүртгэл http://burtgel.num.edu.mn хаягаар зөвхөн цахим хэлбэрээр явагдана.
Бүртгэлийн хураамж: 25.000₮ төгрөг
Элсэлтийн шалгалт: 2016 оны 01-р сарын 11-нээс 15-ны хооронд авах ба хуваарийг бүртгэлийн системээр зарлана. Цахим бүртгэл хийгдсэний дараа Таны бүртгэлийн дугаар гарч ирэх бөгөөд түүнийг тэмдэглэн авч шалгалтанд орохдоо тухайн дугаараар шалгуулна.
МУИС-ийн Магистр, докторын хөтөлбөрт оюутан элсүүлэх журам болон бусад мэдээлэл, элсэлт авах мэргэжлийн чиглэлүүдийг http://burtgel.num.edu.mn мөн http://graduate.num.edu.mn цахим хуудаснаас авч болно.
МУИС, Сургалтын нэгдсэн алба
Утас: 321983, 7730-7730-11-22, 1121, 1145
Монгол улсын их сургуулийн магистр, докторын сургалт явуулах мэргэжлийн чиглэл
№ | МУИС-ийн Бүрэлдэхүүн сургууль | Сонгох боломжтой хөтөлбөр |
1 | Шинжлэх Ухааны Сургууль-Байгалийн ухааны салбар | Нөхцөлт /бэлтгэл/ хөтөлбөрт:Газар зүй, Газар зүйн боловсрол, Байгаль орчны зайнаас тандан судлал, Газрын кадастр, Хөрс судлал, Хот ба бүс нутгийн төлөвлөлт, Газар зохион байгуулалт, Хими, Химийн боловсрол, Байгалийн нөөц удирдлагын менежмент, Биологи, Биохими, Биотехнологи, Биофизик, Биологийн боловсрол, Экологи, Геологи (геологи эрэл хайгуул), Геологи (шатах ашигт малтмал), Геологи (геологи эрдэс баялагийн удирдлага), Геофизик. |
Магистрын хөтөлбөрт:Физик /судалгааны/, Физикийн боловсрол /судалгааны/, Математик /мэргэжлийн, судалгааны/, Математикийн боловсрол /мэргэжлийн, судалгааны/, Газар зүй /судалгааны/, Газар зүйн боловсрол /мэргэжлийн, судалгааны/, Байгаль орчны зайнаас тандан судлал /мэргэжлийн, судалгааны/, Газрын кадастр /судалгааны/, Хөрс судлал /судалгааны/, Хот ба бүс нутгийн төлөвлөлт /судалгааны/, Газар зохион байгуулалт /судалгааны/, Хими /судалгааны/, Химийн боловсрол /мэргэжлийн, судалгааны/, Байгалийн нөөц судлалын менежмент /мэргэжлийн/, Биологи /судалгааны/, Биохими /судалгааны/, Биотехнологи /судалгааны/, Биофизик /судалгааны/, Биологийн боловсрол /мэргэжлийн/, Экологи /судалгааны/, Геологи (геологи эрэл хайгуул) /мэргэжлийн, судалгааны/, Геологи (шатах ашигт малтмал) /мэргэжлийн, судалгааны/, Геологи (геологи эрдэс баялагийн удирдлага) /мэргэжлийн, судалгааны/, Геофизик /мэргэжлийн, судалгааны/. | ||
Докторын хөтөлбөрт:Физик /өдөр, эчнээ/, Математик /өдөр, эчнээ/, Газар зүй /өдөр, эчнээ/, Хими /өдөр, эчнээ/, Биологи /өдөр, эчнээ/, Биохими /өдөр, эчнээ/, Биофизик /өдөр, эчнээ/, Экологи /өдөр, эчнээ/, Геологи /өдөр, эчнээ/, Геофизик /өдөр, эчнээ/. | ||
2 | Шинжлэх Ухааны Сургууль-Нийгмийн ухааны салбар | Нөхцөлт /бэлтгэл/ хөтөлбөрт:Антропологи, Археологи, Нийгмийн ажил, Социологи, Сэтгүүл зүй, Улс төр судлал, Эдийн засаг. |
Магистрын хөтөлбөрт:Антропологи /мэргэжлийн, судалгааны/, Археологи /судалгааны/, Боловсрол судлал /судалгааны/, Ниймгийн ажил /мэргэжлийн, судалгааны/, Социологи /мэргэжлийн, судалгааны/, Сэтгүүл зүй /мэргэжлийн, судалгааны/, Улс төр судлал /мэргэжлийн, судалгааны/, Эдийн засаг /мэргэжлийн, судалгааны/. | ||
Докторын хөтөлбөрт:Антропологи /өдөр, эчнээ/, Археологи /өдөр, эчнээ/, Боловсрол судлал /өдөр/, Ниймгийн ажил /өдөр/, Социологи /өдөр/, Сэтгүүл зүй /өдөр, эчнээ/, Улс төр судлал /өдөр, эчнээ/, Эдийн засаг /өдөр/. | ||
3 | Шинжлэх Ухааны Сургууль-Хүмүүнлэгийн ухааны салбар | Нөхцөлт /бэлтгэл/ хөтөлбөрт:Олон улс орон судлал, Гадаад хэл шинжлэл, Философи, Буддын гүн ухаан, Шашин судлал, Түүх, Хэл шинжлэл, Монгол хэл уран зохиолын боловсрол. |
Магистрын хөтөлбөрт:Гадаад хэлний орчуулга /судалгааны/, Олон улс орон судлал /судалгааны/, Гадаад хэл шинжлэл /мэргэжлийн, судалгааны/, Гадаад хэлний боловсрол /мэргэжлийн, судалгааны/, Философи /мэргэжлийн, судалгааны/, Буддын гүн ухаан /судалгааны/, Шашин судлал /мэргэжлийн, судалгааны/, Түүх /судалгааны/, Хэл шинжлэл /мэргэжлийн, судалгааны/, Монгол хэл уран зохиолын боловсрол /мэргэжлийн, судалгааны/, Утга зохиол судлал /мэргэжлийн, судалгааны/, Урлаг судлал /судалгааны/. | ||
Докторын хөтөлбөрт:Гадаад хэлний орчуулга /өдөр, эчнээ/, Олон улс орон судлал /өдөр, эчнээ/, Гадаад хэл шинжлэл /өдөр, эчнээ/, Философи /өдөр, эчнээ/, Буддын гүн ухаан /өдөр, эчнээ/, Шашин судлал /өдөр, эчнээ/, Түүх /өдөр, эчнээ/, Хэл шинжлэл /өдөр/, Утга зохиол судлал /өдөр, эчнээ/, Урлаг судлал /өдөр, эчнээ/. | ||
4 | Хэрэглээний Шинжлэх Ухаан Инженерчлэлийн Сургууль | Нөхцөлт /бэлтгэл/ хөтөлбөрт:Хүрээлэн буй орчин судлал, Хэрэглээний хими, Химийн инженерчлэл, Байгаль орчныг хамгаалах технологи, Материал судлал, шинэ материалын технологи, Нано шинжлэх ухаан, инженерчлэл, Био-инженерчлэл, Цөмийн эрчим хүч, Цөмийн технологи, Ойн аж ахуй, ой зохион байгуулалт. |
Магистрын хөтөлбөрт:Хэрэглээний математик /судалгааны/, Цаг уур /судалгааны/, Статистик /мэргэжлийн, судалгааны/, Ус судлал /судалгааны/, Компьютерийн сүлжээ /судалгааны/, Электроник /судалгааны/, Сэргээгдэх эрчим хүч /судалгааны/, Мэдээллийн технологи/судалгааны/, Мэдээллийн систем /судалгааны/, Програм хангамж /судалгааны/, Биоинформатик /судалгааны/, Компьютерийн ухаан /судалгааны/, Компьютер-хэл шинжлэл /судалгааны/, Өгөгдлийн сангийн загварчлал, удирдлага /судалгааны/, Хүрээлэн буй орчин судлал /судалгааны/, Хэрэглээний хими /судалгааны/, Химийн инженерчлэл /судалгааны/, Байгаль орчныг хамгаалах технологи /судалгааны/, Материал судлал, шинэ материалын технологи /судалгааны/, Нано шинжлэх ухаан, инженерчлэл /судалгааны/, Био-инженерчлэл /судалгааны/, Цөмийн эрчим хүч /судалгааны/, Цөмийн технологи /судалгааны/, Ойн аж ахуй, ой зохион байгуулалт /мэргэжлийн, судалгааны/. | ||
Докторын хөтөлбөрт:Хэрэглээний математик /өдөр/, Цаг уур, Програм хангамж /өдөр/, , Хүрээлэн буй орчин судлал /өдөр/, Хэрэглээний хими /өдөр/, Нано шинжлэх ухаан, инженерчлэл /өдөр/, Био-инженерчлэл /өдөр/, Цөмийн технологи /өдөр/, Ойн аж ахуй, ой зохион байгуулалт /өдөр/, Компьютерийн ухаан /өдөр/ | ||
5 | Бизнесийн сургууль | Нөхцөлт /бэлтгэл/ хөтөлбөрт:Бизнесийн удирдлага |
Магистрын хөтөлбөрт:Санхүү банк даатгал /мэргэжлийн, судалгааны/, Нягтлан бодох бүртгэл /мэргэжлийн, судалгааны/, Маркетинг /мэргэжлийн, судалгааны/, Менежмент /мэргэжлийн, судалгааны/, Худалдаа /мэргэжлийн, судалгааны/, Аялал жуулчлалын менежмент /мэргэжлийн, судалгааны/, Зочлох үйлчилгээ /мэргэжлийн, судалгааны/. | ||
Докторын хөтөлбөрт:Бизнесийн удирдлага /өдөр/ | ||
6 | Хууль Зүйн Сургууль | Магистрын хөтөлбөрт:Эрхзүй /мэргэжлийн, судалгааны/, Олон улсын эрх зүй /мэргэжлийн, судалгааны/. |
7 | Олон Улсын Харилцаа Нийтийн Удирдлагын Сургууль | Нөхцөлт /бэлтгэл/ хөтөлбөрт:Олон улсын харилцаа, Бүс нутаг судлал, Нийтийн удирдлага. |
Магистрын хөтөлбөрт:Олон улсын харилцаа /мэргэжлийн, судалгааны/, Бүс нутаг судлал /мэргэжлийн, судалгааны/, Нийтийн удирдлага /мэргэжлийн, судалгааны/. | ||
Докторын хөтөлбөрт:Олон улсын харилцаа /өдөр/, | ||
8 | Орхон сургууль | Нөхцөлт /бэлтгэл/ хөтөлбөрт:Боловсрол судлал, Гадаад хэлний боловсрол, Санхүү, банк, даатгал, Менежмент |
Магистрын хөтөлбөрт:Боловсрол судлал /мэргэжлийн/, Гадаад хэлний боловсрол /мэргэжлийн/, Нягтлан бодох бүртгэл /судалгааны/, Санхүү, банк, даатгал /судалгааны/, Менежмент /судалгааны/. | ||
9 | Завхан сургууль | Магистрын хөтөлбөрт:Нягтлан бодох бүртгэл /мэргэжлийн/, Санхүү, банк, даатгал /мэргэжлийн/, Маркетинг /мэргэжлийн/. |
МУИС, Сургалтын нэгдсэн алба
Утас: 7730-7730-1122, 1121, 1145, 321983
Read More
“МЕНЕЖМЕНТ”-ИЙН ХӨТӨЛБӨРИЙН МАГИСТРИЙН ЭШХ-ЫН УДИРДАМЖ
ХЭЗЭЭ, ХААНА: 2015.11.27-ны өдөр (баасан гариг) 12:00, МУИС-IV №216
МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА: 2015.11.26-ны 17:00 цагаас өмнө МУИС-IV байр №209б туслах ажилтанд Эрдэм шинжилгээний ажлын эх хувийг (word file) илтгэлийн хамт (PPT file) хэвлэмэл болон электрон хэлбэрээр хүлээлгэн өгсөн байна.
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖЛЫН АГУУЛГА
- Судалгааны үндэслэл, судлагдсан байдал
- Судалгааны зорилго, зорилт
- Судалгааны арга зүй, судалгааны объект
- Судалгааны үр дүн
- Дүгнэлт
- Ашигласан материал
ДҮГНЭХ ҮЗҮҮЛЭЛТ
- Эрдэм шинжилгээний ажлын бүтэц, агуулга болон бичвэр /doc, PPT/
- Сэдвийн асуудал дэвшүүлсэн болон шинэлэг байдал
- Судалгаа шинжилгээний арга зүй эзэмшсэн байдал
- Ашиглаж судласан материал, түүнийг өөрийн болгосон байдал
- Асуудлыг шийдэн дүгнэсэн байдал
- Илтгэх ур чадвар
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖЛЫГ ХЭЛЭЛЦҮҮЛЭХ
- Оролцогч 10 минутад багтаан илтгэнэ. Хугацаа хэтэрсэн тохиолдолд илтгэлийг зогсоож ИЛТГЭХ УР ЧАДВАР шалгуураас оноо хасагдана.
- Асуулт хариулт 10 минут. Илтгэлтэй холбоотой асуулт асуухад нэгдүгээрт шүүгчдийн, хоёрдугаарт сонсогчдын гэсэн дарааллыг баримтлана.
- Хугацаандаа ирээгүй оролцогчийн илтгэлийг шалгаруулалтаас хасч дараагийн илтгэлийг хэлэлцүүлнэ.
ШАЛГАРУУЛАЛТ: Шүүгчдийн өгсөн нийт онооны дундажаар байр эзлүүлнэ.
- I байр 1 илтгэл (өргөмжлөл, БС-ийн ЭШХ-д оролцох эрх)
- II байр 1 илтгэл (өргөмжлөл, БС-ийн ЭШХ-д оролцох эрх)
- III байр 1 илтгэл (өргөмжлөл)
- ЭШХ-д илтгэл тавьж оролцсон нийт магистрантуудад тус бүрд нь магистрийн эрдэм шинжилгээний ажлын 0,5 кредит тооцно.
ЖИЧ: Заавал багшаар удирдуулсан байх ёстой бөгөөд зөвлөгөө авч хянуулж хуралд оролцох зөвшөөрөл авсан байна
Холбоо барих утас : 91100701, 94045616, 99153984
“Менежмент”-ийн хөтөлбөрийн ЭШХ зохион байгуулах ажлын хэсэг
АМЖИЛТ ХҮСЬЕ
Read More“МЕНЕЖМЕНТ”-ИЙН ХӨТӨЛБӨРИЙН БАКАЛАВРЫН ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН УДИРДАМЖ
Зорилго:
Оюутнуудыг судалгаа, шинжилгээний ажилд татан оролцуулах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол практикийн мэдлэгийг нь гүнзгийрүүлэх, судалгаа шинжилгээний ажлын туршлагатай болгох
Хурлын хамрах хүрээ:
- МУИС-ийн БС-ийн бакалаврын бүх оюутнууд хамрагдах боломжтой.
- Менежментийн шинжлэх ухааны бүхий л хүрээг хамарч болно.
Эрдэм шинжилгээний ажлыг хүлээн авах, оролцогчдыг бүртгэх:
- 2015.11.26-ны /пүрэв гариг/ 17:00 цагаас өмнө №209б өрөөнд туслах ажилтанд эрдэм шинжилгээний ажлын эх хувийг (word file), илтгэлийн хамт хэвлэмэл болон электрон хэлбэрээр хүлээлгэн өгч бүртгүүлсэн байна.
Эрдэм шинжилгээний бүтээлийг хэлэлцүүлэх
- Оролцогч 10 минутад багтаан илтгэнэ. Хугацаа хэтэрсэн тохиолдолд илтгэлийг зогсоож ИЛТГЭХ УР ЧАДВАР шалгуураас оноо хасагдана.
- Асуулт хариулт 10 минут. Илтгэлтэй холбоотой асуулт асуухад нэгдүгээрт шүүгчдийн, хоёрдугаарт сонсогчдын гэсэн дарааллыг баримтлана.
- Хугацаандаа ирээгүй оролцогчийн илтгэлийг шалгаруулалтаас хасч дараагийн илтгэлийг хэлэлцүүлнэ.
Эрдэм шинжилгээний ажлын агуулга
- Судалгааны үндэслэл, судлагдсан байдал
- Судалгааны зорилго, зорилт
- Судалгааны арга зүй, судалгааны объект
- Судалгааны үр дүн
- Дүгнэлт
- Ашигласан материал
Эрдэм шинжилгээний ажлыгдоорхи үзүүлэлтүүдээр дүгнэнэ.
- Эрдэм шинжилгээний ажлын бүтэц, агуулга болон бичвэр /doc, PPT/
- Сэдвийн асуудал дэвшүүлсэн болон шинэлэг байдал
- Судалгаа шинжилгээний арга зүй эзэмшсэн байдал
- Ашиглаж, судалсан материал, түүнийг өөрийн болгосон байдал
- Асуудлыг шийдэн дүгнэсэн байдал
- Илтгэх ур чадвар
Шагнал урамшуулал:
Шүүгчдийн өгсөн нийт онооны дунджаар шалгаруулж байр эзлүүлнэ.
- I байр -1 Өргөмжлөл, мөнгөн шагнал, БС-ийн ОЭШХ-д оролцох эрх
- II байр -1 Өргөмжлөл, мөнгөн шагнал, БС-ийн ОЭШХ-д оролцох эрх
- III байр -1 Өргөмжлөл, мөнгөн шагнал
ЖИЧ: ЗААВАЛ БАГШААР УДИРДУУЛСАН БАЙХ ЁСТОЙ БӨГӨӨД ЗӨВЛӨГӨӨ АВЧ ХЯНУУЛЖ ХУРАЛД ОРОЛЦОХ ЗӨВШӨӨРӨЛ АВСАН БАЙНА
Хэзээ, хаана: 2015 оны 11-р сарын 27-ны өдрийн 10:00 цагт МУИС-ийн IV байр БС-ийн №216 өрөөнд явагдана.
Холбоо барих утас : 91100701, 94045616, 99153984
АМЖИЛТ ХҮСЬЕ.
Read More
“МАРКЕТИНГ” ХӨТӨЛБӨРИЙН ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.
Зорилго: Бизнесийн удирдлагын чиглэлээр суралцаж буй оюутнуудын бие даан судалгаа, шинжилгээ хийх дадал чадварыг хөгжүүлэхэд оршино.
Нэг. Эрдэм шинжилгээний илтгэлийн бүрдэл хэсэг
- Удиртгал
- Судалгааны ажил
- Дүгнэлт, зөвлөмж
- Ашигласан материалын жагсаалт
- Хавсралт
Хоёр. Судалгааны ажилд тавигдах шаардлага
- Хуудасны тоо 10-15 байх
- Онол, арга зүйн үндэслэлтэй байх
- Практик ач холбогдолтой байх
- Шинэлэг санаа дэвшүүлсэн байх
- Судалгаа нь бодит мэдээлэл дээр үндэслэсэн бөгөөд мэдээллийн эх сурвалжийг дурдсан байх
- Судалгааны арга зүйг оновчтой хэрэглэсэн байх
- Ишлэл зүүлт хийсэн байх.
- Сургуулийн нэр, судалгааны сэдэв, илтгэгч, удирдагч багшийн нэр бүхий нүүр хуудастай байх.
- Цаасны хэмжээ (Page Set up- Зүүн зах 3 см, дээд, доод, баруун зай тус бүр 2 см)
Гурав. Илтгэл хүлээн авах хугацаа
Эрдэм шинжилгээний (I шатны) хуралд тавих илтгэлийг 2015 оны 11 дүгээр сарын 20-ны 1500 цаг хүртэл Маркетингийн хөтөлбөрийн туслах ажилтан Ш.Ууганбаярт хүлээлгэж өгнө.
Дөрөв. Шалгаруулалт
I шат. Маркетингийн чиглэлийн илтгэлүүдийг 2015 оны 11-р сарын 23-ны 1530 цагт МУИС-ийн хичээлийн VIII байрны 306 тоотод болох оюутны эрдэм шинжилгээний хурлаар хэлэлцэж, 3 илтгэл шалгаруулна.
II шат. Маркетингийн хөтөлбөрөөс шалгарсан 2 илтгэлийг Бизнесийн сургуулийн оюутны эрдэм шинжилгээний нэгдсэн хурлаар хэлэлцэн шалгаруулна.
Тав. Шагнал урамшуулал
I шатны эрдэм шинжилгээний хурлаар хэлэлцүүлсэн илтгэлүүдийг I, II, III байр эзлүүлэн (тус бүр нэг), өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулна.
МАРКЕТИНГ ХӨТӨЛБӨР
2015.11.03
Read More