МУИС-ийн оюутнуудад олгодог тэтгэлэгийн танилцуулга болно
МУИС–ийн оюутнуудад тэтгэлэг олгодог гадаадын байгууллага, санд МУИС болон тэтгэлэг хүлээн авагч оюутнуудын зүгээс “Талархал илэрхийлэх ёслол”-ын үйл ажиллагаа 2015 оны 12 сарын 22-ны өдрийн 10:30-11:30 цагт Дугуй заалны өмнөх талбайд болно. Уг үйл ажиллагаанд Гадаадын тэтгэлэг олгогч байгууллагын төлөөлөл хүрэлцэн ирнэ.
Оюутны алба болон Тэтгэлэг хүлээн авагч оюутнууд тухайн тэтгэлэгийн талаар танилцуулахаас гадна тэтгэлэгт оюутнууд өөрсдийн туршлагаас хуваалцана. Та бүхэн өргөнөөр оролцож сонирхсон мэдээллээ авна уу.
Оюутны алба
Read More
Хэн хамгийн сайн санхүүч болох вэ? Сэдэвт АХА тэмцээний удирдамж
Тэмцээний зорилго: Оюутнуудын хувийн санхүүгийн онолын мэдлэгийг дээшлүүлж, хувийн санхүүгээ зөв удирдах чадварт суралцуулахад оршино.
Тэмцээний зохион байгуулалт
Уг тэмцээнд “Хувь хүний санхүү” хичээлийг судалж байгаа 1-р түвшний оюутнууд оролцох боломжтой.
1-р үед хувь хүний санхүүгийн онолын асуултуудад хариулна.
2-р үед оюутнууд хувь хүний санхүүгийн нэр томъёог тайлбарлана.
3-р үед хувь хүний санхүүгийн нэр томъёотой холбоотой англи хэлний мэдлэгийг шалгана.
Тэмцээн: 2015 оны 12 сарын 11-нд болно. МУИС-ийн 4 байр 4 давхарт
Тэмцээнд оролцох хүсэлтэй оюутнууд 2015-12-11-ний өдрийн 16.00 цагаас хичээлийн 4-р байрны 407 өрөөнд хүрэлцэн ирнэ үү.
Тэмцээний шагнал
1-р байр 1. Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
2-р байр 1. Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
3-р байр 1. Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
Зохион байгуулагч: Оюутны эрдэм шинжилгээний “Санхүүч” клуб
Санхүүгийн хөтөлбөрийн багш Доктор С.Ариунаа, доктор Д.Оюунцэцэг
Хичээлийн 4-р байрны 402 тоот өрөө.
Read More
Судалгааны семинарын зар
2015 оны 12 сарын 10-д 15.00 цагт 310 тоот өрөөнд “Strategic Framework for Implementation of Knowledge Management System in Higher Educational Institutes in Mongolia” сэдвээр Роял олон улсын их сургуулийн зөвлөх профессор, багш Aмбариш Рэндей ( Ambarish Pandey) илтгэл тавина.
Энэхүү семинарт сонирхогч багш, оюутан, судлаачдыг урьж байна.
Судалгааны семинарыг Бизнесийн мэдээллийн системийн хөтөлбөрийн багш, доктор Д.Чимгээ удирдан явуулна.
Read More
МУИС, Япон Улсын РИКЕН Судалгааны Хүрээлэн хамтарсан докторын хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Сайд Л.Гантөмөр энэ оны 2-р сард Япон улсад хийх айлчлалынхаа үеэр РИКЕН Судалгааны Хүрээлэнд зочилж, тус хүрээлэнгийн ерөнхийлөгч, 2001 оны Химийн салбарын Нобелийн шагналт, ноён Р.Ноёоритэй уулзаж, хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцсан. Энэ үеэр 2 тал МУИС, РИКЕН Хүрээлэнгийн эрдэмтэд хоорондын бодит хамтын ажиллаагааны түвшинг өндрөөр үнэлэхийн хамт 2 талын хооронд албан ёсны гэрээ байгуулахад өөрсдийн зүгээс анхаарахаа илэрхийлсэн юм. Энэ тохиролцоо бодит биеллээ олж МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн Сургууль, РИКЕН Судалгааны Хүрээлэн хамтарсан докторын хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээ байгуулав. Энэ гэрээний дагуу Монгол, Япон улсын төдийгүй, дэлхийн өмнө тулгарч буй глобаль асуудлыг шийдэхэд хувь нэмрээ оруулж чадах авъяаслаг залуу Монгол судлаач РИКЕН Хүрээлэн дээр докторын судалгааны ажлаа хийж, МУИС дээр докторын зэргээ хамгаалах, мөн МУИС-РИКЕН-ний хамтарсан сертификат нэмж олгохоор болж байна.
Дашрамд дурдахад, МУИС, РИКЕН судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд хоорондын хамтын ажиллагаа 2009 оноос эхлэлтэй. МУИС-ийн Биоорганик Хими-Фармакогнозын Лаборатори, Ургамлын Биотехнологийн Лаборатори (профессор Ж.Батхүү) нь РИКЕН Судалгааны Хүрээлэнгийн Химийн Биологийн Төв (профессор Х.Осада, доктор Т.Накано)-тэй хийж буй хамтарсан судалгааны хүрээнд МУИС-аас 1 докторант РИКЕН хүрээлэн дээр судалгаа хийх явцдаа ургамлын гадаад орчны стресст тэсвэрлэх чадвар болон өсөлт хөгжилтийг нь дэмжих үүрэг бүхий BIL2 хэмээх шинэ генийг илрүүлж, түүний кодлодог уураг нь митохондрид байрладаг болохыг тогтоосон (D.Bekh-Ochir, S.Shimada, A.Yamagami, S.Kanda, K.Ogawa, M.Nakazawa, M.Matsui, M.Sakuta, H.Osada, T.Asami, T.Nakano. A novel mitochondrial DnaJ/Hsp40 family protein BIL2 promotes plant growth and resistance environmental stress in brassinosteroid signaling. Planta (2013) 237:1509-1525. Impact factor=3 ) байна. Одоо 1 магистрант уг генийг малын тэжээлийн болон гоёл чимэглэлийн ургамалд шилжүүлэн суулгах, хэрэглээнд нэвтрүүлэх боломжийг эрэлхийлэх судалгааг РИКЕН судалгааны хүрээлэн дээр хийж байна. Мөн Монгол орны эрс тэрс уур амьсгалд ургадаг ургамлаас халуун, хүйтэн, ган, давс зэрэг орчны стресст тэсвэрлэх чадварыг нөхцөлдүүлэгч генийг хамтран эрх хайх, уураг, бага молекулт нэгдлийн хоорондын харилцан үйлчлэлийн судалгааг эхлүүлээд байна. Энэ судалгаанд зөвхөн МУИС биш, Мал Аж Ахуйн Эрдэм Шинжилгээний Хүрээлэн зэрэг дотоодын байгууллагын судлаачид мөн оролцож, монгол орны өмнө тулгарч буй асуудлыг шийдэх, салбар дундын цогц судалгаа хийхээр хамтран ажиллаж байна.
Японы РИКЕН Судалгааны Хүрээлэн (www.riken.jp/en/) нь 1917 онд байгуулагдсан физик, хими, анагаах ухаан, биологи, технологи зэрэг байгалийн ухааны бүхий л салбарыг хамарсан цогц судалгааг явуулдаг цорын ганц хүрээлэн юм. Япон төдийгүй дэлхийд нэр хүнд бүхий, Эзэн хаан нь айлчлан очиж үйл ажиллагаатай нь танилцдаг, хамгийн сүүлийн үеийн судалгааг манлайлан хийдэг судалгааны хүрээлэн юм. Үлгэрлэн хэлбээс, Германы Макс Планкийн Институт (Max Planck Institute), АНУ-ын Эрүүл Мэндийн Үндэсний Хүрээлэн (National Institute of Health), Францын Пастер Судалгааны Хүрээлэн (Pasteur Institue) зэрэгтэй эн дүйцэхүйц нэр хүндтэй судалгааны хүрээлэн юм. Жилийн төсөв нь 1 тэрбум гаруй доллар аж.
Read More