
Д.Бадраа агсны нэрэмжит Шударга Ёсыг Бадраах сангийн тэтгэлэг гардууллаа
2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Шударга ёсыг бадраах сан нь санхүүгийн салбарт шударга, ёс зүйтэй мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг тэтгэлэг гардуулах ёслолоо амжилттай зохион байгууллаа.
Тус сан нь шилдэг оюутнуудыг сонгон шалгаруулж, сургалтын төлбөрийн тэтгэлэг олгохоос гадна хувь хүний хөгжлийг дэмжих зорилгоор сургалт, лекц, хэлэлцүүлэг зэрэг арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг. Мөн төгсөгчид болон оюутнуудын эргэх холбоог сайжруулах замаар салбарын ирээдүйн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хувь нэмрээ оруулсаар байна.
Энэ удаагийн тэтгэлэг гардуулах арга хэмжээнд шилдэг оюутнууд оролцож, тэдний амжилтыг алдаршуулсан бөгөөд сангийн зүгээс цаашид ч оюутнуудын хөгжлийг дэмжих олон боломжийг нээхээ илэрхийлсэн юм.





