ОЛОН УЛСЫН МАГИСТРЫН ХӨТӨЛБӨРИЙН НАМРЫН ЭЛСЭЛТ ЭХЭЛЛЭЭ
МУИС-ийн Бизнесийн Сургууль нь Английн Манчестер хотод байрладаг NCC Education боловсролын байгууллагатай хамтран олон улсын хөтөлбөр хэрэгжүүлдэг. Энэхүү хөтөлбөрт элсэгчдэд сургалтын ихэнх хэсгийг МУИС-ийн Бизнесийн Сургуульд судалж үргэлжлүүлэн Их Британид суралцан магистрын зэрэг хүртэх боломж олгодог. Энэхүү хөтөлбөрийн Level 7 Diploma in Business буюу Долоодугаар түвшний бизнесийн удирдлагын дипломын магистрын хөтөлбөр намрын элсэлтээ авч байна.
ХӨТӨЛБӨРИЙН ОНЦЛОГ: Тус хөтөлбөр нь Их Британийн магистрын хөтөлбөрийн 180 кредит цаг сургалтын ихэнх хувь буюу 120 кредит цагийг Монголдоо МУИС-ийн Бизнесийн сургуульд дүүргэж, үргэлжлүүлэн үлдсэн хичээлүүдийг богино хугацаанд Их Британид очиж судлан Английн магистрын зэрэг авах боломж олгодог.
СУРАЛЦАХ ХУГАЦАА: Монголдоо 1 жил оройн цагаар + Англи улсад 14 хоног/6 сар/онлайн
СУДЛАХ ХИЧЭЭЛҮҮД:
- Стратегийн менежмент
- Стратегийн түвшний үйл ажиллагааны менежмент
- Мэдээлэл ба мэдлэгийн менежмент
- Олон улсын маркетингийн стратеги
- Санхүүгийн нөөц сурвалжийн удирдлага, хяналт, хариуцлага
- Байгууллага дахь хүмүүсийг удирдах нь
- Судалгааны арга зүй
- Бакалаврын дараах сургалтанд суралцах ур чадвар
ҮРГЭЛЖЛҮҮЛЭН СУРАЛЦАХ СУРГУУЛИУД
Энэхүү хөтөлбөрийг төгсөгч нь Их Британийн дараах сургуулиудад шилжин магистрын хөтөлбөрт суралцан (IELTS 6.5-аас дээш оноо шаардагдана) MBA зэрэг хүртэх боломжтой.
- University of Worcester
- De Montfort University
- Birmingham City University
- Bangor University
- The University of Northampton
ЭЛСЭХЭД ТАВИГДАХ ШААРДЛАГУУД
- Их, дээд сургуулийн бакалаврын зэрэгтэй байх (Бизнесийн удирдлага байх албагүй)
- 3-5 жилийн ажлын туршлагтай байх, Английн их, дээд сургуульд суралцсан бол хамаарахгүй
- IELTS-ын 6.5-аас доошгүй оноотой байх, эсвэл ЭнСиСи Хөтөлбөрийн англи хэлний Higher English Placement Test-ийн шаардагдах оноо авсан байх
- Үргэлжлүүлэн суралцах төлбөрийн чадвартай байх (Ажил эрхэлдэг байх)
ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ: 2016 ОНЫ 8 САРЫН 22-НООС 9 САРЫН 7-НЫГ ХҮРТЭЛХ АЖЛЫН ӨДРҮҮДЭД МУИС-ИЙН ХИЧЭЭЛИЙН IV-Р БАЙРНЫ 209Б ТООТ ӨРӨӨНД ЯВАГДАНА.
БИДЭНТЭЙ ХОЛБОО БАРИХ:, Утас: 77307730-4118, 88014061, Цахим хаяг: www.nccedu.com
FACEBOOK: www.facebook.com/NCCatNUM/
WEBSITE: http://bs.num.edu.mn/?page_id=187
Read MoreБИЗНЕСИЙН УДИРДЛАГЫН БАКАЛАВРЫН ОЛОН УЛСЫН БЭЛТГЭЛ ХӨТӨЛБӨРИЙН НАМРЫН ЭЛСЭЛТ ЭХЭЛЛЭЭ
МУИС-ийн Бизнесийн Сургууль нь Английн NCC Education боловсролын байгууллагатай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлдэг. Энэхүү хөтөлбөрийн Бизнесийн удирдлагын бакалаврын олон улсын бэлтгэл IFY (International Foundation Year) хөтөлбөр намрын элсэлтээ авч байна.
ХӨТӨЛБӨРИЙН ОНЦЛОГ: IFY хөтөлбөр нь Их Британи, АНУ, Австралийн их сургуулиудын бакалаврын хөтөлбөрийн бэлтгэл хөтөлбөр юм. Тус хөтөлбөрт суралцсанаар оюутан англи хэлээр суралцах, өөр соёлд дасан зохицох, өндөр ачаалалтай суралцах зэрэг бэрхшээлүүдийг шийдэхэд туслах мэдлэг, ур чадваруудыг олж авч, гадаадын бакалаврын хөтөлбөрт суралцахад бэлтгэгддэг.
СУРАЛЦАХ ХУГАЦАА: Монголдоо 1 жил
СУДЛАХ ХИЧЭЭЛҮҮД:
- Дунд түвшний англи хэл
- Ахисан түвшний англи хэл
- Их сургуулийн сургалтанд зориулсан англи хэл
- Математик I
- Соёл судлал
- Суралцах ба харилцааны ур чадвар
- Бизнесийн үндэс
- Нягтлан бодох бүртгэл, эдийн засгийн үндэс
ҮРГЭЛЖЛҮҮЛЭН СУРАЛЦАХ СУРГУУЛИУД
Энэхүү хөтөлбөрийг төгсөгч нь дараахь 3 хувилбарын аль нэгийг сонгон цаашид суралцаж, бизнесийн удирдлагын бакалавраар төгсөн боломжтой.
- (1+3) хувилбар: NCC Education Ltd байгууллагын үргэлжлүүлэн суралцах сургуулиудын жагсаалтад багтсан Их Британи, АНУ, Австралийн нэр хүндтэй 50 орчим их сургуульд бакалаврын хөтөлбөрт элсэн 3 жил суралцах (IELTS-ын 4.5-аас дээш оноо шаардагдана).
- (2+2) хувилбар: МУИС дахь дараагийн шатны L4 Diploma in Business хөтөлбөрт элсэн 1 жил суралцаад дээрх гадаадын их сургуулиудад 2 жил суралцах,
- (3+1) хувилбар: МУИС дахь дараагийн шатны L5 Diploma in Business хөтөлбөрт үргэлжлүүлэн элсч ахин нэг жил суралцаад дээрх гадаадын их сургуулиудад 1 жил суралцах.
ЭЛСЭХЭД ТАВИГДАХ ШААРДЛАГУУД
- ЕБС-ийг амжилттай төгссөн байх (элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн байх)
- IELTS-ын 4.5-аас доошгүй оноотой байх, эсвэл ЭнСиСи Хөтөлбөрийн англи хэлний Standard English Placement Test-ийн шаардагдах оноо авсан байх
ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ: 2016 ОНЫ 8 САРЫН 22НООС 9 САРЫН 7-НЫГ ХҮРТЭЛХ АЖЛЫН ӨДРҮҮДЭД МУИС-ИЙН ХИЧЭЭЛИЙН IV-Р БАЙРНЫ 209Б ТООТ ӨРӨӨНД ЯВАГДАНА.
БИДЭНТЭЙ ХОЛБОО БАРИХ:, Утас: 77307730-4118, 88014061, Цахим хаяг: www.nccedu.com
FACEBOOK: www.facebook.com/NCCatNUM/
WEBSITE: http://bs.num.edu.mn/?page_id=187
Read More
“ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭ”-НИЙ МАГИСТРЫН ШИНЭ ХӨТӨЛБӨРӨӨР СУРАЛЦАХЫГ УРЬЖ БАЙНА.
- Хөтөлбөрийн нэр, индекс: 04160103 Хөрөнгийн үнэлгээ
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2014 оны 9 сарын 12-ны өдрийн А/370 тоот тушаалын нэгдүгээр хавсралт
БСШУ-ын сайдын 2015 оны 6 сарын 10 өдрийн А/218 тоот тушаал /Тусгай зөвшөөрөл/
МУИС-ийн хөтөлбөрийн ерөнхий хорооны 2016 оны 4 сарын 28 өдрийн хурлын шийдвэр
- Олгох боловсролын зэрэг: Бизнесийн удирдлагын магистр
- Элсэгчдэд тавигдах ерөнхий шаардлага:
Эдийн засаг, Бизнесийн удирдлагын болон Эрх зүй, Инженерийн чиглэлээр бакалаврын боловсролтой иргэдийг элсүүлэн суралцуулна. Эрх зүй, Инженерийн бакалаврын зэрэгтэй элсэгчдийн хувьд бизнесийн суурь хичээлэр магистрын бэлтгэл ангид суралцаж, улмаар “Хөрөнгийн үнэлгээ”-ний магистрын үндсэн ангид үргэлжлүүлэн суралцах юм.
- Төгсөгчдийн эзэмших мэдлэг:
МУИС-ийн суурь боловсролоос гадна ҮХХ-ийн удирдлага зохион байгуулалт, хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн мэдлэг, арга зүйг эзэмшин мэргэжлийн ёс зүйтэй, үнэлгээний гэрээт ажлыг багаар, захиалагчийн тавьсан шаардлагын дагуу хариуцлагатай гүйцэтгэх чадвартай, байнга тасралтгүй суралцагч мэргэжилтэнг бэлтгэх явдал юм.
- Ур чадварын хувьд:
ААНБ, хувь хүний болон нийтийн эзэмшлийн өмч хөрөнгийн болоод санхүүгийн хэрэгсэл (хувьцаа, үнэт цаас, өрийн бичиг гэх мэт)-ийн үнэлгээг ОУ-ын болон үндэсний стандарт, үнэлгээний нийтлэг хандлага, аргачлалын дагуу үндэслэлтэй тогтоох, үнэлгээний талаар үүссэн маргаанд мэргэжлийн эксперт хийх, үнэлгээний аргачлал журмыг хөгжүүлэхэд бүтээлчээр ажиллах дадлага чадварыг эзэмшинэ. Энэ хөтөлбөрээр бэлтгэх мэргэжилтэн нь үнэлгээний мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх төдийгүй, хөрөнгийн бодит үнэ цэнийг үндэслэлтэй тогтоох, үнэлгээний үндэсний стандарт, аргачлал журмыг боловсруулж, бүх нийтийн боловсролыг хангахад томоохон үүрэг гүйцэтгэх юм.
Read More