2020 онд Web of Science-д бүртгэлтэй сэтгүүлд өгүүллээ хэвлүүлсэн багш нар шагналаа гардан авлаа

Шинэ мэдлэг бүтээж, түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэм шинжилгээний бүтээл нь 2019-2020 оны хичээлийн жилд Web of Science мэдээллийн санд бүртгэгдэн МУИС-ийн нэр хүндийг олон улсын түвшинд өндөрт өргөж, үндэсний хэмжээнд тэргүүлэгч судалгааны сургууль болоход жинтэй хувь нэмэр үзүүлсэн Бизнесийн Сургуулийн профессор Р.Энхбат, Ч.Энхбаяр, доктор Ч.Алтаннар, Д.Баттуяа, З.Алтанчимэг нар МУИС-ийн “Шилдэг зохиогч” шагналыг гардан авлаа. Багш нартаа баяр хүргэж, цаашдын эрдмийн ажилд нь амжилт хүсье.