2014-2015 оны хаврын улиралд төгсөх магистрантууд  А.Өнөржаргал багштай уулзаж нэр, магистрын ажлын сэдэв, удирдагчийн мэдээллээ яаралтай өгнө үү. Магистрын төгсөлттэй холбоотой хийгдэх ажлын хуваарь:

Арга хэмжээ Хэзээ Тавигдах шаардлага
  • НББ-ийн хөтөлбөрийн хэмжээнд хийгдэх магистрын ажлын хэлэлцүүлэг

3 сарын 1815.00 цагт

304 тоот өрөө

Магистрын ажлын явцтай танилцаж, зөвлөгөө өгч чиглүүлэх зорилготой. Удирдагч багштайгаа хоёроос доошгүй удаа уулзаж, ажлын агуулга, бүтцийг тохирсон, хийж буй ажлаа танилцуулж зөвлөгөө авсан байна. Онолын хэсгийг дуусган, судалгааны объектоо сонгон судалгаа хийж эхэлсэн байна.
  • НББ-ийн хөтөлбөрийн магистрантуудын эрдэм шинжилгээний хурал

3 сарын 2515.00 цагт

304 тоот өрөө

Магистрант оюутны эрдэм шинжилгээний ажлыг дэмжих, сурталчлах, судалгааны ажлыг чиглүүлэх зорилготой. Тэнхимийн ЭШХ-д илтгэл хэлэлцүүлсэн бол эрдэм шинжилгээний 0.5 багц цаг, сургуулийн ЭШХ-д хэлэлцүүлсэн бол 1.0 багц цаг авах боложтой.
  • Тэнхимээс томилогдсон комисс эрдэм шинжилгээний 4 багц цагийн ажлыг баталгаажуулах
4 сарын15-17 Эрдэм шинжилгээний багц цагийн тайлан (1 хуудас) бичиж, удирдагч багшаар үнэлүүлж, гарын үсэг зуруулан нотлох баримт (өгүүлэл хэвлүүлсэн сэтгүүл, ЭШ хурлын хөтөлбөр, удирдагч баг)-ын хамт авч ирнэ.
  • Урьдчилсан хамгаалалт
4 сарын20-24 Урьдчилсан хэлэлцүүлэгээс хойш хоёроос доошгүй удаа удирдагч багштайгаа уулзаж зөвөлгөө авсан, магистрын ажил ерөнхийдөө бэлэн болж, урьдчилсан дүгнэлт санал гарсан байна. Шүүмжлэгчийг томилно.
  • Жинхэнэ хамгаалалт
5 сарын25-29 Урьдчилсан хамгаалалтад хангалттай дүн авсан, эрдэм шинжилгээний 4 багц цагийг бүрэн биелүүлсэн магистрант оюутан шаардлагын дагуу ажлаа бэлэн болгож, удирдагч болон шүүмжлэгчийн тодорхойлолт авч ирнэ.

 

Нягтлан бодох бүртгэлийн хөтөлбөр