
МУИС үйл ажиллагаандаа ISO олон улсын стандартууд нэвтрүүллээ
МУИС үйл ажиллагаандаа Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо, шаардлага ISO 21001:2018, Чанарын менежментийн тогтолцоо, шаардлага ISO 9001:2015 стандартууд нэвтрүүлснээ баталгаажуулж гэрчилгээгээ гардан авлаа.
МУИС суралцагч болон бусад сонирхогч, оролцогч талуудын хэрэгцээ, шаардлагад нийцсэн боловсролын бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлэх, үндэсний хэмжээнд баталгаажсан байр сууриа бэхжүүлэх, олон улсын түвшинд өрсөлдөх зорилгоор үйл ажиллагаандаа стандарт нэвтрүүлэх ажлыг 2024 оны 11 дүгээр сараас эхлүүлсэн бөгөөд 2025 оны 11, 12 дугаар сард “Монсертф” тохирлын үнэлгээний байгууллагаар хөндлөнгийн баталгаажуулалтын 2 шатны аудит хийлгэж шаардлагад нийцсэн дүгнэлт гарсан юм.
Стандарт нэвтрүүлснээр МУИС менежментийн тогтолцоондоо чанарыг эрхэмлэх, үйл ажиллагаа, үйлчилгээнд үндэслэн хэрэглэгч, байгууллага хоорондын хамтын ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах, сонирхогч болон оролцогч талуудын сэтгэл ханамжийг дээшлүүлэх, учирч болох эрсдэлийг үнэлэн оновчтой удирдах, үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулах боломжтой болж байна.