МУИС-ийн дүрмийн 4.2.10-д заасны дагуу МУИС-ийн Эрдмийн зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ Үүнд:
- МУИС-ийн хөгжлийн бодлого, стратеги төлөвлөгөө, төсөл, хөтөлбөрийг хэлэлцэж санал дүгнэлтээ захиргаа, удирдах зөвлөлд хүргүүлэх
- МУИС-ийн дүрэм, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэн саналаа захиргаагаар уламжлан удирдах зөвлөлд хүргүүлэх
- МУИС-ийн сургалт, судалгааны бодлого, үйл ажиллагаатай холбоотой журмуудыг хэлэлцэж, өөрчлөлт оруулах саналаа захиргаанд хүргүүлж, шийдвэрлүүлэх
- МУИС-ийн хичээлийн жилийн тайланг хэлэлцэх
- МУИС-ийн эрдмийн цол, хүндэтгэл олгох
- МУИС-ийн захирлын үйл ажиллагааны талаар саналаа удирдах зөвлөлд оруулах
- Боловсролын зэрэг олгох сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг хэлэлцэх, дүгнэлт гаргах
- Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан эрдэм шинжилгээний хүрээлэнгийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэх
- Сургалтын хөтөлбөрийн бодлого, зөвлөмж боловсруулах, бүх шатны сургалтын хөтөлбөр боловсруулах, батлах, үнэлэх үүрэг бүхий Хөтөлбөрийн хорооны үйл ажиллагааны талаар хэлэлцэж, дүгнэлт гаргах