Банк санхүүгийн академийн “Шинэ үеийн банкир” зорилтот төслийн ээлжит сургалтын бүртгэл эхэллээ
Банк санхүүгийн академийн “Шинэ үеийн банкир” зорилтот төслийн ээлжит сургалтын бүртгэл 2017 оны 11 дүгээр сарын 20-ныг дуустал бүртгэнэ. Энэ жилийн сургалтын гол давуу тал нь Хаан банкны зүгээс 3 оюутанд тэтгэлэг өгөхөөр болсныг дуулгахад таатай байна. Эрхэм оюутан та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Санхүүгийн тэнхмээс болон тус академийн http://www.bfa.mn/ цахим хуудаснаас авна уу.
Read MoreСАНХҮҮГИЙН ТЭНХМИЙН ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.
МУИС-ийн Бизнесийн сургуулийн санхүүгийн тэнхмийн оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж
Оюутны эрдэм шинжилгээний хурал 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 13 00 цагт хичээлийн IV байрны 111 тоот өрөөнд болно.
Эрдэм шинжилгээний хурлын зорилго
Оюутнуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын арга барилд сургах, хичээлээр үзсэн онолын мэдлэгийг практиктай холбох, туршлага солилцоход оршино.
Эрдэм шинжилгээний бүтээлд тавих ерөнхий шаардлага
- Судалгааны ажил нь бизнесийн удирдлага буюу санхүүгийн чиглэлээр байх бөгөөд шинжлэх ухааны онол, арга зүйд үндэслэсэн байвал зохино.
- Судалгааны тодорхой арга, аргачлал хэрэглэхээс гадна сэдвийн практик ач холбогдлыг дээшлүүлэхийн тулд холбогдох тооцооллыг бодит өгөгдөл дээр тулгуурлан хийсэн байна.
- Судалгааны ажлын үр дүнд үндэслэсэн санал зөвлөмж нь оновчтой, практикт хэрэгжих боломжтой байна.
- Судалгааны ажлаар хэлэлцүүлэх илтгэлийг ганцаарчилсан болон багаар бэлтгэж болох бөгөөд удирдагч багштай байна.
- Илтгэлийг РРT хэлбэрээр бэлтгэх бөгөөд илтгэх хугацаа 10 минут, хэлэлцэх хугацаа 5 минут байна.
Илтгэлийн бүтэц, бичиглэл, судалгааны ажлын боловсруулалтад тавих шаардлага:
- Илтгэл нь дэвшүүлсэн зорилго, үндсэн хэсэг (онол, практик судалгааны боловсруулалт), дэд сэдвүүд, судалгааны дүгнэлт, санал, эх сурвалж, ашигласан бүтээлийн жагсаалт гэсэн ерөнхий бүтэцтэй байх;
- Ишлэл зүүлт ашигласан байх;
- Судалгааны ямар арга ашигласан нь тодорхой байх;
- Илтгэл нь нүүр хавтастай байна. (Нүүрэнд сургууль, тэнхим, илтгэлийн нэр, удирдагч багш, илтгэгчийн нэр, e-mail хаяг, утас зэргийг бичих)
- Илтгэлийг А4 цаасны дээр болон доороос нь 2.0, зүүнээс нь 3.0, баруунаас нь 2.0 см зайтай, Times New Roman фондоор бичих, үсгийн өндөр 12pt, мөр хоорондын зай 1.15, 10-12 хуудсанд багтсан байх.
Санхүүгийн тэнхимийн хурлаас эхний 3 байрт шалгарсан илтгэлийг Бизнесийн сургуулийн оюутны эрдэм шинжилгээний хурлаар хэлэлцүүлнэ.
Илтгэлийг цахим болон хэвлэмлээр 2017 оны 11 дүгээр сарын 10 -ны өдрийн 18.00 цаг хүртэл дараах хаягаар хүлээн авна.
E mail хаяг: s.ariunaa@num.edu.mn (Багш С.Ариунаа МУИС-IV байр 402 дугаар өрөө)
(Эрдэм шинжилгээний илтгэлийн нүүр, шүүгчийн үнэлгээний хуудас зэргийг хавсаргав)
Бизнесийн сургуулИЙН САНХҮҮГИЙН ТЭНХИМИЙН ОЮУТНЫ ЭРДЭМ
ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ
АЖЛЫН ХЭСЭГ
2017.10.30
Read MoreАНУ-ын ОУХА-ийн REACH төслөөс зарласан уралдаанд тэргүүн байр эзэллээ.
Санхүүгийн тэнхимийн багш доктор, зөвлөх дэд профессор Л.Оюун АНУ-ын ОУХА-ийн зүгээс Хөгжлийн Шийдэл ТББ-тай хамтран хэрэгжүүлж буй REACH төслийн хүрээнд зохион байгуулсан Жижиг дунд бизнесийн санхүүжилтийг дэмжих нь сэдэвт эрдэм шинжилгээний өгүүлэл бичих уралдаанд 1-р байр эзэллээ. Тэрээр уг төслөөс зохион байгуулж буй форумд Монгол улс дахь Жижиг, дунд бизнесүүдийн санхүүжилтэд тулгамдаж буй зарим асуудал, түүнийг шийдвэрлэх боломжууд сэдвээр илтгэл хэлэлцүүлнэ.
МУИС-н 75 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ
МУИС-ийн 75 жилийн ойн баяр амжилттай болов. Хамт олондоо улам их амжилт хүсье.
“ Нягтлан бодох бүртгэл, аудит ба үнэлгээ” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцохыг урьж байна.
МУИС-ИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ТЭНХИМ , МОНГОЛЫН МЭРГЭШСЭН НЯГТЛАН БОДОГЧДЫН ИНСТИТУТ, МОНГОЛЫН МЭРГЭШСЭН ҮНЭЛГЭЭЧДИЙН ИНСТИТУТ, ТАТВАРЫН МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХ НИЙГЭМЛЭГ
“ Нягтлан бодох бүртгэл, аудит ба үнэлгээ” сэдэвт олон
улсын эрдэм шинжилгээний хурал
(Нягтлан бодох бүртгэл, Аудит, Санхүүгийн шинжилгээ, Татвар, Хөрөнгийн үнэлгээ)
Зорилго: Нягтлан бодох бүртгэл, аудит, санхүүгийн шинжилгээ, татвар, хөрөнгийн үнэлгээ нь улс орны тогтвортой хөгжил, нийгэм эдийн засагт гүйцэтгэж буй үүрэг, оролцоо мөн тэдгээрт тулгамдаж буй асуудал түүнийг шийдвэрлэх арга замыг хэлэлцэх, эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг нийтэд дэлгэрүүлэх, харилцан туршлага солилцоход оршино.
Зохион байгуулагчид: МУИС-ийн Бизнесийн сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхим, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт.
Оролцогчид: Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг төрийн захиргааны төв байгууллага, их, дээд сургууль, мэргэжлийн олон нийтийн байгууллагын төлөөлөгчид, гадаад, дотоодын эрдэмтэн, судлаачид, аудит, хөрөнгийн үнэлгээ, татварын зөвлөх компанийн мэргэжилтнүүд, мэргэжлийн нягтлан бодогчид.
Сэдвийн хамрах хүрээ: Нягтлан бодох бүртгэл, Аудит, Санхүүгийн шинжилгээ, Татвар, Хөрөнгийн үнэлгээ.
Хурал болох өдөр: 2018 оны 5-р сарын 11-ний Баасан гараг.
Хурал болох газар: Улаанбаатар хот. МУИС-ийн Төв байр.Өрөө
Хуралд оролцох хэлбэр:
- Илтгэл хэлэлцүүлж оролцох;
- Хурлын эмхэтгэлд өгүүлэл хэвлүүлэх;
- Илтгэл хэлэлцүүлэхгүйгээр оролцох.
Хуралд оролцох талаар урьдчилан мэдэгдэх: Олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцох бол ямар хэлбэрээр оролцох тухайгаа 2018 оны 3-р сарын 15-ны дотор “Хуралд оролцогчийн бүртгэлийн анкет”-ын дагуу урьдчилан dbattuya@yahoo.com, mishigdorj@monicpa.mn хаягаар цахим хэлбэрээр мэдэгдэнэ.
Илтгэл, өгүүлэл хүлээн авах: Илтгэл, өгүүллийг 2018 оны 4-р сарын 10-ны өдрийн 17.00 цагаас өмнө dbattuya@yahoo.com , mishigdorj@monicpa.mn хаягаар цахим хэлбэрээр хүлээн авна. Ирүүлсэн илтгэл шаардлага хангасан талаар МУИС-ийн НББ-ийн тэнхимийн болон ММНБИ-ийн мэргэжлийн эрдэмтдээс бүрдсэн баг дүгнэлт гаргана.
Шаардлага хангасан илтгэл, өгүүллийг “Олон улсын эрдэм шинжилгээний хурлын илтгэл, өгүүлэл” эмхэтгэлд нийтлэнэ.
Холбоо барих хаяг:
- Монгол улс, Улаанбаатар хот, Сухбаатар дүүрэг, МУИС, БС-ийн хичээлийн байр, IV давхарт 406 тоот өрөө. Д.Нямаа . nyamaa@num.edu.mn Утас 99033324
- Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо, ММНБИ-ийн байр. М.Мишигдорж. mishigdorj@monicpa.mn, Утас 70111927, 99993044
Илтгэлд тавигдах шаардлага:
- Хэвлүүлэх болон хэлэлцүүлэх илтгэл монгол, англи, орос хэлээр байна.
Илтгэлийн хураангуйг англи хэл дээр бэлтгэнэ.
- Илтгэл нь нягтлан бодох бүртгэл, аудит, санхүүгийн шинжилгээ, татвар, хөрөнгийн үнэлгээний онол, практикийн асуудлыг хөндсөн, тодорхой судалгаатай, олон улсын туршлагад тулгуурласан, практикт хэрэгжүүлэх боломжтой байх.
Илтгэл, өгүүллийн бичлэгийн хэлбэр:
- Илтгэл, өгүүлэл нь дараах бүтэцтэй байна. Үүнд:
Илтгэлийн нэр, зохиогчийн овог нэр, одоо эрхэлж байгаа ажил, эрдмийн зэрэг, цол, цахим шуудангийн хаяг, илтгэлийн хураангуй (илтгэлийн агуулгыг 150-200 үгэнд багтаан монгол, англи хэлээр бичнэ), түлхүүр үг (10 хүртэл үг)-ээс бүрдсэн оршил хэсэг, судалгааны хэсэг, үр дүн, дүгнэлт, санал, ашигласан номзүй, хавсралтуудаас бүрдэнэ.
- Эх сурвалжийг дурьдах, эшлэл хийхэд олон улсад мөрддөг APA загварыг ашиглана. (Microsoft word/Reference/Citations&Bibliography/Style)
- Илтгэл, өгүүллийг оршил болон үндсэн хэсэг, дүгнэлт, санал, ном зүйн жагсаалтыг оролцуулан А4 (210x297mm) хэмжээтэй 5-8 хуудсанд багтааж, Windows-ийн Microsoft Office программ дээр, *.doc, *.docx, *.pdf өргөтгөлтэй бичнэ.
- Бүтээлийн ерөнхий гарчиг нь 14pt хэмжээтэй Bold, ТОМ ҮСГЭЭР, дэд гарчгууд нь 12pt үсгийн хэмжээтэй Bold форматтай, бичвэрийн үсгийн фонт –[Times New Roman, 12pt, мөр хоорондын зай 1, баруун зүүн талаасаа зэрэгцсэн байна]
- Бичвэр дунд мөр хооронд жагсаалтыг тэмдэглэхдээ (Paragraph->Bullets) өмнө нь цэгэн тэмдэг (•)-ийг хэрэглэнэ.
- Түлхүүр үг нь нэр үгээр, ганц тоон дээрбайна. Илтгэлийн нэр энд орсон үг түлхүүр үг болохгүй.
- Математик, статистик томьёоллыг “Equation” ашиглан оруулах ба тэмдэгтийн хэмжээ 10pt, Bold, Italic байна.
- Хүснэгт, дүрслэлийн формат:
- Хүснэгт, дүрслэлийн зүүн дээд хэсэгт [Times New Roman, 12pt], тухайн бүлгийг баримталсан дугаартай байна. Жишээ: Хүснэгт 1.1 г.м
- Дугаарын ард залгуулан [Times New Roman, 12pt, Italic] хүснэгт, дүрслэлийн нэрийг бичнэ. Жич: Хүснэгт 1.1 ДНБ-ний тооцоолол г.м.
- Хүснэгт, дүрслэлийн дор нь эх сурвалжийг зайлшгүй бичих шаардлагатай. Эхсурвалж[Times New Roman, 10pt, Italic].
- Номзүйн жагсаалт нь үндсэн бичвэртэй адил үсгийн фонт, хэмжээтэй байна.
Хуралд оролцогчийн бүртгэлийн анкет
- Улс _______________________________________________
- Овог,нэр _______________________________________________
- 3. Эрдмийн зэрэг, цол_______________________________________________
- 4. Албан тушаал _______________________________________________
- 5. Ажлын газар _______________________________________________
- 6. Холбоо барих утас ________________________________________________
- 7. Е-mail_______________________________________________
- Оролцох хэлбэр:
- Илтгэл хэлэлцүүлэх;
- Өгүүлэл хэвлүүлэх
- Илтгэл хэлэлцүүлэхгүйгээр оролцох;
Хурал зохион байгуулах ажлын хэсэг
Read More