Бизнес консалтинг төв

group-image
group-image
Товч танилцуулга

МУИС-ийн Бизнесийн сургуулийн харъяанд 2005 оны 11-р сарын 28-наас үйл ажиллагаагаа явуулж байгаа ба тус төвийн үйл ажиллагааны үндсэн чиглэл нь өмчийн хэвшил харгалзахгүйгээр бүхий л хэвшлийн байгууллагуудтай харилцан үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэн өргөжүүлэхэд чиглэгдэнэ.

Бизнес консалтинг төв нь хоёр үндсэн ажилтантай, гэрээний үндсэн дээр Бизнесийн сургуулийн 80 гаруй багш судлаачидтай хамтран ажиллаж байна.

Бизнес консалтинг төвийн үйл ажиллагааны чиглэл

Судалгаа, шинжилгээний гэрээт ажлын чиглэлүүд

Эдийн засаг, бизнесийн орчин, салбар, зах зээл, өрсөлдөгч, хэрэглэгч, бүтээгдэхүүний судалгаа хийх, төслийн техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) боловсруулах

 

Байгууллагын хөгжил өөрчлөлт, менежментийн зөвлөх үйлчилгээний чиглэлүүд

Компанийн стратеги, байгууллагын соёл, зан төлөв, хүний нөөц, маркетинг, санхүү, нягтлан бодох бүртгэл, мэдээллийн системийг хөгжүүлэхэд чиглэсэн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх

Тендер шалгаруулалттай холбоотой сургалт

– ХАА-ны мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалт (Үнэлгээний хороонд орж ажиллах эрх бүхий сертификат олгох)
– Тендерт амжилттай оролцох нь (Улсын тендерт оролцох сонирхолтой, оролцдог компаниудад зориулсан сургалт)

Төвийн ажилчдын мэдээлэл

Ө.Гэрэлт-Од

Дэд профессор
Доктор Боловсрол: МУИС-ийн Бизнесийн сургуулийг “Монгол улсын банкны салбарын тогтвортой байдлыг индексийн аргаар шинжлэх нь” сэдвээр докторын зэрэг хамгаалсан.

Г.Нарангэрэл

Мэргэжилтэн
Боловсрол: МУИС-ийн Гадаад хэлний сургуулийг Турк судлал, Бизнесийн сургуулийг бизнесийн удирдлагаар тус тус бакалаврын зэрэг хамгаалсан

Т.Булганмаа

Мэргэжилтэн
Боловсрол:  ХААИС-ийг Хүнсний инженер технологич, СЭЗИС-ийг санхүү менежментээр тус тус баклавар, БНХАУ-ын Ухань хотын ХГИС-ийг бизнесийн удирдлагаар магистр зэрэг хамгаалсан.

Бизнес консалтинг төв гэрээт ажлыг гүйцэтгүүлэх зорилгоор сургуулийн нийт багш, судлаачидтай хамтран ажилладаг болно. Манай сургуульд нийт үндсэн 89 багш судлаачид, үүнээс 2 шинжлэх ухааны доктор, профессор, 18 доктор профессор, 23 дэд профессор ажиллаж байна. Эдгээр доктор профессорууд нь Монгол улсын эдийн засаг, бизнесийн салбарт судалгаа, шинжилгээний ажил гүйцэтгэсэн арвин туршлагатайгаас гадна эрдмийн бүтээлээ практикт нэвтрүүлэх чиглэлээр байгууллага, аж ахуй нэгжтэй олон жил үр бүтээлтэй хамтран ажиллаж байгаа билээ.

Одоогийн байдлаар манай сургуулийн нийт багш нарын 52 гаруй хувь нь буюу 47 багш өндөр хөгжилтэй оронд PhD зэрэг хамгаалсан, мэргэжлийн болон хэлний өндөр түвшний мэдлэгтэй багш нар ажиллаж байгаа нь тус сургуулиар гүйцэтгүүлсэн аливаа гэрээт ажлыг онол арга зүйн өндөр түвшинд гүйцэтгэх боломжийг олгодог.

Манай төв хамтын ажиллагааны гэрээний хүрээнд JICA болон олон улсын бусад байгууллагуудаас зөвлөх авч ажиллуулах боломжтой ба Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв, ОХУ-ын Дорнод Сибирийн Технологийн Улсын Их Сургууль зэрэг сургуулиудтай хамтын ажиллагааны санамж бичгийн дагуу зочин доктор профессоруудыг урьж хамтран ажилладаг билээ.

Бизнес консалтинг төвийн хувьд захиалагчийн зүгээс боловсруулсан ажлын даалгаврыг хийж гүйцэтгэх чадвартай доктор, проффессоруудаас бүрдсэн багийг тухайн зөвлөх үйлчилгээ, сургалт, судалгаа тус бүрээр бүрдүүлэх бүрэн бололцоотой юм. Дээр дурьдсанчлан эдийн засаг бизнесийн чиглэлээр мэргэшсэн 80 гаруй багш, судлаачид нь манай төвтэй гэрээтэйгээр хамтран ажилладаг болно.

Монголын Энтрепренерүүдийн нэгдсэн чуулган

МУИС-ийн Бизнесийн сургуулиас санаачлан зохион байгуулдаг арга хэмжээ 2014 оноос жил бүр тодорхой сэдвийн хүрээнд төрийн, төрийн бус, хувийн хэвшлийн байгууллуудтай хамтран амжилттай зохион байгуулагддаг арга хэмжээ юм. Бизнес консалтинг төв нь чуулганы ерөнхий зохион байгуулагчаар ажилладаг. Чуулганы зорилго нь энтрепренершипийн эко-системд оролцогч талуудын хамтын ажиллагааны чиглэл, хүрээг тодорхойлж, харилцан үр ашигтай хамтын ажиллагааг бий болгож нэгдсэн ойлголтонд хүрэх, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэнд оруулах ажиллагааг эрчимжүүлэх зэрэг юм. Чуулган нь нэгдсэн хуралдаан, салбар хуралдаан, pitch, demo day, бизнест оролцогч талуудын харилцаа холбоо тогтоох, туршлага солилцох, хамтран ажиллах нөхцлийг бий болгох уулзалт зэрэг хэсгүүдээс бүрддэг.

Back to top