Бизнесийн менежмент

page-header

Хөтөлбөрийн зорилго

“Бизнесийн менежмент”, “Үйлдвэрлэлийн менежмент”, “Хүний нөөцийн менежмент” гэсэн гүнзгийрүүлсэн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байна

Микро, макро түвшний эдийн засгийн онолын асуудлыг судлан эзэмших

Аж ахуйн нэгж байгууллагад төлөвлөх, шийдвэр гаргах үр ашигтай системийг бүрдүүлэх

Стратеги болон төлөвлөгөөний хэрэгжүүлэлтийн механизмуудыг бүрдүүлэх, хэрэгжүүлэлтийг удирдан зохион байгуулах онол, арга зүйн мэдлэг эзэмших

Тоон шинжилгээний болон эконометрик, статистикийн аргуудыг эзэмших, хэрэглэх

Байгууллагын орчны шинжилгээ хийх, шийдвэр гаргах, төлөвлөгөө боловсруулах арга, загваруудыг хэрэглэх

Зорилго, төлөвлөгөөний хэрэгжүүлэлтийн механизмуудын онцлог, ач холбогдол, уялдаа холбоог тайлбарлах чадвартай байна.

Төгсөөд хаана ажилллах вэ

“Бизнесийн удирдлага”-ын бакалаврын зэрэгтэй мэргэжилтэн нь төрийн болон бизнесийн байгууллагын аль ч түвшинд удирдлага, төлөвлөлт, зохион байгуулалт, хяналт чиглэлээр ажиллах мэдлэг чадвар эзэмшсэн стратегич менежер, гүйцэтгэх захирал, бизнесийн шинжээч, гүйцэтгэх түвшний менежерүүд, мөн эрдэм шинжилгээний болон сургалтын байгууллагад сургалт судалгааны чиглэлээр ажиллах бүрэн боломжтой

Back to top